Юуны өнмө бидэнтэй ярилцлага өгсөн танд баярлалага. Өөрийгөө бидэнд товч танилцуулаач.
Би “Хангай” дээд сургуулийн 1-р курсын хэвлэлийн дизайн ангийн оюутан. Ам бүл дөрвүүлээ амьдардаг.
Манайх 2004-н онд орон нутгаас хотруу шилжэн сууришсан.
Миний сурч байгаа анги бол маш сонирхолтой. Би энэ ангийг өөрөө хайж олсон. Одоогоор potoshop прогромман дээр ажиллахыг сурч байгаа.
Таныг бас Католик Скаут гэж сонссон энэ тухай бидэнтэй хуваалцаач.
Скаут гэдэг үгийн орчуулбал хэзээд бэлэн бай! гэсэн уриа. Би 2008-нд Скаутад гишүүнээр элсэн орж одоог хүртэл үйл ажиллагаанд нь оролцож байгаа. Скаутад элссэнээр хүүхэд бусадтай зөв боловсон харьцаж мөн өөрийгөө авч явах чадварыг эзэмшдэг.
Хэзээнээс Католик шашныг мэддэг болов? сүмд ирж байсан анхны сэтгэгдэлээ бидэнтэй хуваалцаач.
Лусиа гэлэмаагаар дамжуулан сүмийг мэддэг болсондоо.
Анх сүмд ирэхэд тэр орчин нөхцөл, уур амьсгал дөнгөж шинэ ирж байгаад ч тэр үү бага зэрэг эвгүй мэдрэмж төрж байсан. Харин дуу нь сонирхолтой маш их таалагдаж байсан.
Энэ хоёр жилийн хугацаанд шашны сургалтанд хэрхэн суралцсан вэ?
Одоо бүгдийг нь санаж дурдаж чадахгүй ч маш олон зүйлийг багш нараасаа сурсан. Жишээ нь: анхан шатны сургалт болох “Алфа курст” Ариун Сүнс гал, тагтаа мэт бууж ирсэн тухай. Мөн Түүний хишиг ивээл гэх мэтчилэн.
Мөн “Ариун угаал бэлтгэл”-ийн ангид нүдэнд үзэгдэх Тэнгэрбурханы хайрын 7-н сакраментын тухай маш сонирхолтой хичээлүүдийг үзсэн.
Ер нь багш нар маань их зүйлийг заажээ. Анх яаж залбирахаа мэддэггүй байлаа. Зүгээр нүдээ аниад л суудаг байсан. Маш уйтгартайгаар. Харин залбирахыг сурсан цагаас хойш тэр уйтгартай зүйл үгүй болсондоо.
Итгэлийн амьдралаасаа бидэнтэй хуваалцаач?
Таны цаашдын зорилго юу вэ?
Дизайн нь гэдэг чинь ер нь маш авъяас шаардсан мэрэгжил. Хүнд дандаа гоё сайхан мэдрэмжийг төрүүлэх зорилготой. Миний мөрөөдөл бол сургуулиа сайн сурч төгсөөд дараа нь гадаадын их дээд сургуулиудад өөрийнхөө мэргэжлийг ахиулан сурах сонирхолтой байгаа.
Мөн намайг төрүүлж өсгөсөн ээжийгээ баярлуулах юмсан гэж дандаа боддогдоо.
Танд дотроо бодож явдаг ч юм уу эсвэл хамгийн хэлэх дуртай үг бий юу?
«Хүнд туславал өөрт тус,
Эвлүүл нэгийг бүтээнэ,
Ховловол нэгийг гутаана.»
Би бага байхдаа үсэглэлийн баяраар «Х» үсэг болж байсан. Энэ үсэгний хэлдэг үгийг хэзээ ч марддагүй миний дотор байнга бодогдож явдаг.
Ийнхүү өндөрлөснийхөө дараа тэрээр Скаутын талаар нилээн зүйлыг ярьж өгсөн.
Ярилцлага өгсөн Балсандаа баярлалаа. Танд сурлагын өндөр амжилтыг хүсэн ерөөж. Гэр бүлд тань эрүүл энх, аз жаргалыг хүсэн ерөөе!
Итгэл бишрэлийн Тулга сэтгүүл, 2015/08/16 №2
No comments:
Post a Comment