2016/02/04

Өршөөл нигүүлслийн онцгой Баярт жилийн танилцуулга боллоо.


 Сард нэг удаа болдог бясалгал хичээлийн оронд энэ сард бидэнд Католик шашны тэргүүн пап Францискогийн санаачлан зарласан Өршөөл нигүүлслийн онцгой Баярт Жилийг танилцууллаа. 2015 оны 12 сарын 8-ны Язгуурын гэм нүгэлгүй Мариагийн баярын өдрөөр эхэлсэн уг онцгой жилийн уриа нь "Эцэг чинь өршөөнгүй байдаг шиг өршөөнгүй бай" Лук 6,36 юм.

Онцгой Баярт Жил нь Христ ертөнцийн Хаан баяр 2016оны 11сарын 20ны өдөр хүртэл үргэлжлэх ба бидэнд оюун ухааны хийгээд бие махбодийн долоон нигүүлслийн тухай заан тэрхүү нигүүлслээр хамгийн дорд нэгэнд ч тийнхүү хандан, өдөр тутмынхаа амьдралд хэрэгжүүлэхийг заадаг. Учир нь хамгийн дорд нэгний дотор ч Христ өөрөө байгаа юм.

Бид энэхүү баярт жилийн доор нэгдэн Өршөөл нигүүлслийн нүүр царай болсон Есүс Христийн амьдрал ба сургаалыг ахин ахин онцгойлон үзэж, Түүнээс үлгэрлэн Тэнгэрбурханы өршөөл нигүүлслийн үгийн цуурай болон амьдрах тухай сонслоо.




No comments:

Post a Comment