2016/02/03

«Тэнгэрбурхан тантай үргэлж хамт байгаа» Фр. Томас Ру

Сайн байна уу? Манай сэтгүүлд ярилцлага өгсөн танд маш их баярлалаа.
Та Солонгос улсын аль хотоос ирсэн бэ? Монголд ирээд хэр удаж байна?
   Би Солонгосын Тэжон хотоос ирсэн. Монголд ирээд 6-н сар орчим болж байна. Энэ хугацаанд 3-н сар МУИС-ийн монгол хэлний курст сурсан. Одоо бага зэрэг монгол хэлээр ярьж байгаа. 


Монголд ирж монгол хэл сурах таны зорилго юу вэ? 
Мэдээж би мишионар учир Тэнгэрбурханы Сайн Мэдээг түгээх мөн Сайн мэдээгээр амьдрах бол миний амьдралын гол зорилго.
Монгол орны нөхцөл байдал, хүмүүсийн зан харилцаа анх төсөөлж байсан таны бодолтой хэр нийцэж байна?
Монголын цаг агаар зун цаг болоод тэр үү солонгосоос илүү сайхан юм аа. Ер нь анх удаа ирж байгаа болохоор бүх зүйл шинэлэг маш сонирхолтой. Бага зэрэг санаа зовж байсан хэдий ч хоол унд, орчин нөхцөл маш сайн таарч байгаа. Энд хэл сайн мэдэхгүй болохоор бүх зүйл дахиад эхлэж байгаа хүүхэд мэт сэтгэгдэл төрж байна. Харин олон хүмүүс тусалж дэмжиж байгаа учир миний хийх зүйл бага шүү. Энэ үед Тэнгэрбурхан энэ бүх зүйлийг яаж хийж байгааг илүү их мэдэрч, харах боломж олдож байна.

Монголд ирээд удаагүй гэхэд таны монгол хэл маш сайн юм аа. Дахиад монгол хэлээ үргэлжлүүлэн сурах бодолтой юу?
Миний хүсэл бол монгол хэлийг илүү хурдан, сайн сурах. Тиймээс энэ 9-н сараас эхлэн дахиад МУИС-ийн хэлний курсд магадгүй 6-н сарын  турш сурах бодолтой байна. Мөн монгол хэлээр бага зэрэг хичээл заахаар бэлтгэж байгаа.
6-н сар бага хугацаа ч гэсэн танд хэцүү зүйл тохиолдож байв уу?
Ер нь өвчтэй байх үе хэцүү л дээ. Гэхдээ би бүх хэцүү зүйлийг хүлээн авахад бэлэн байна.
  Та одоо яг ямар ямар үүргийг хариуцаж байна вэ?
Залуучуудын цуглаан”, “Хайрын сургууль”-ийг хариуцан мөн туслаж байгаа.
Та итгэгчидэд хандаж юу хэлмээр байна вэ?
 «Тэнгэрбурхан тантай үргэлж хамт байгаа»
Үүнийг битгий мартаарай! гэж бүгдэд захимаар байна.
           Тэрээр ийнхүү өөрийн үгээ өндөрлөхдөө нэгэн бяцхан номын хавчуургыг өрөөнөөсөө авч ирж: Би үүнийг ламын сургуулиа төгсөөд лам болохдоо бүх хүмүүст бэлэг болгон өгч байсан юмгээд тайлбарлан үзүүлж баяртайгаар инээмсэглэж байлаа.
Энд Мариа бяцхан Есүсийг тэвэрсэн зурагны доод талд:
“Баярла! Эзэн чамтай хамт байна”
 гэсэн Лукийн (1,28) айлдлын ишлэл байсан. Үнэхээр Тэнгэр элч Габриел Мариад сайн мэдээг дамжуулдаг шиг санваартан Томасын Сайн Мэдээг түгээж байгаа энэ үйлс болон итгэлийн амьдралд чин сэтгэлийн талархал илэрхийлье!
Түүний даруу байдал,  баяр баясгалантай чин итгэлийн сэтгэл монголчууд бидэнд  үлгэр дуурайлал болж Тэнгэрбурханы Сайн Мэдээнд амьдрахад тусламж болж байна. 

 Итгэл бишрэлийн Тулга сэтгүүл2015/08/16 №2



No comments:

Post a Comment