Манай Католик Шашны итгэгч нар 5 сарыг Мариагийн сар хэмээн, жил бүрийн Христийн Амилалтын Улиралаар тэмдэглэдэг уламжлалтай билээ. Мариа бол манай Католик Шашны хувьд онцгой үүрэг гүйцэтгэдэг гэгээнтэн бөгөөд түүнийг Шашны Эх хэмээн хүндэтгэдэг. Мөн Тэнгэрбурханд бидний залбирлыг зуучлан залбирдаг тул Залбирлын хатан хэмээн нэрлэдэг. Тиймээс Мариа Эх маань биднийг үргэлж залбиралд дуудан, хэрхэн залбирхыг зааж сургаж байдаг билээ. Ялангуяа "Лежио Мариа" бүлэг бол итгэгчдийг залбиралдаа урин дууддаг тод жишээ болохыг та бүхэн мэдэх бизээ. Тавдугаар сар буюу Мариагийн сарын тухай, хэрхэн тэмдэглэх болсон талаар мэдэж авах хүсэлтэй итгэгчиддээ зориулан дараах мэдээллийг толилуулж байна.
Ерөөлт
Цэвэр Охин Мариад Сүсэглэх Тавдугаар сар нь онцгойлон Мариад чиглэх
хандлагатай байдаг. Цэвэр Охин Мариаг “Тавдугаар сарын Хатан Хаан” хэмээн
хүндэтгэж, Католик Шашинд тогтмол 5-р сарын турш тэмдэглэдэг билээ. Энэхүү үйлчилгээ нь дотоод ба гадаад байдлаар явагдаж болно. “Титэм бүхий
Тавдугаар сар” бол уламжлалт Ромын Католик Шашны зан үйл бөгөөд 5-н сард
тэмдэглэгддэг.
Мариагийн Тавдугаар сартай хэд хэдэн тооны уламжлалууд нь холбогдсон байдаг. Кастилийн
хаан Х Альфенсо нь Мариад онцгой хүндэтгэл үзүүлж, “Гэгээн Мариагийн Дуулал”-даа 5 сарын онцлог өдрүүдийн талаар бичсэн байдаг. Эцсийн дүнд бүхий л
сарын хугацаа нь Мариад хандсан онцгой зан үйл болон сүсэг бишрэлээр дүүрэн байдаг.