2014/05/08

Мариагийн Сар буюу Тавдугаар сарын тухай

Манай Католик Шашны итгэгч нар 5 сарыг Мариагийн сар хэмээн, жил бүрийн Христийн Амилалтын Улиралаар тэмдэглэдэг уламжлалтай билээ. Мариа бол манай Католик Шашны хувьд онцгой үүрэг гүйцэтгэдэг гэгээнтэн бөгөөд түүнийг Шашны Эх хэмээн хүндэтгэдэг. Мөн Тэнгэрбурханд бидний залбирлыг зуучлан залбирдаг тул  Залбирлын хатан хэмээн нэрлэдэг. Тиймээс Мариа Эх маань биднийг үргэлж залбиралд дуудан, хэрхэн залбирхыг зааж сургаж байдаг билээ. Ялангуяа "Лежио Мариа" бүлэг бол итгэгчдийг залбиралдаа урин дууддаг тод жишээ болохыг та бүхэн мэдэх бизээ. Тавдугаар сар буюу Мариагийн сарын тухай, хэрхэн тэмдэглэх болсон талаар мэдэж авах хүсэлтэй итгэгчиддээ зориулан дараах мэдээллийг толилуулж байна. 
Ерөөлт Цэвэр Охин Мариад Сүсэглэх Тавдугаар сар нь онцгойлон Мариад чиглэх хандлагатай байдаг. Цэвэр Охин Мариаг “Тавдугаар сарын Хатан Хаан” хэмээн хүндэтгэж, Католик Шашинд тогтмол 5-р сарын турш  тэмдэглэдэг билээ. Энэхүү үйлчилгээ нь дотоод ба гадаад байдлаар явагдаж болно. “Титэм бүхий Тавдугаар сар” бол уламжлалт Ромын Католик Шашны зан үйл бөгөөд 5-н сард тэмдэглэгддэг.      
Мариагийн Тавдугаар сартай хэд хэдэн тооны уламжлалууд нь холбогдсон байдаг. Кастилийн хаан Х Альфенсо нь Мариад онцгой хүндэтгэл үзүүлж, “Гэгээн Мариагийн Дуулал”-даа 5 сарын онцлог өдрүүдийн талаар бичсэн байдаг. Эцсийн дүнд бүхий л сарын хугацаа нь Мариад хандсан онцгой зан үйл болон сүсэг бишрэлээр дүүрэн байдаг.  
Уламжлал болон сүсэглэж ирсэн Тавдугаар сарын уг гарал үүсэл нь одоогоор мэдэгдээгүй байна. Хэрберт Турстон арвандолдугаар зууныг тодорхойлохдоо: Ерөөлт Цэвэр Охинд зориулан, онцгойлон тэмдэглэж буй Тавдугаар сар бол Тэнгэрбурханд өөрийгөө зориулдаг ёс заншлыг өвлөн авсан эртний загвар юм хэмээн хэлсэн байдаг. Мэдээж Тавдугаар сард сүсэглэх Мариагийн сүсэг бишрэлийн энэхүү дүр төрх Италиас эхлэлтэй. Веронагийн дэргэдэх Грезанод 1739 онд, Тавдугаар сард сүсэглэх Мариагийн онцгой төрхийг үгээр гэрчилсэн билээ. 1747 онд Геноагийн Ахлах Хамба лам Тавдугаар сард сүсэглэх байдлыг гэрээр сүсэглэн бишрэхэд зориулах санал дэвшүүлж байжээ. 1838 онд Ром хотод, тэдэнд  зориулсан онцгой залбирлыг олон нийтэд зарлаж байжээ. 
Фрэдрик Холвекийн үзснээр, Мариагийн 5 сард зориулсан одоогийн сүсэг бишрэл нь 18-р зууны төгсгөлд сахил хүртсэн оюутнуудын дунд сүсэг бишрэлгүй ба ёс суртахуунгүй байдлыг эсэргүүцдэг Есүсийн Нийгэмлэг, Ромын Коллежийн санваартан Латомиагийн байсан тухайн үеийн Ромоос эх сурвалжтай билээ. Ромоос уламжилсан туршлага бусад коллежид, цаашлаад бараг Латин зан үйлтэй Католик сүм бүрт тархсан. 1813 он гэхэд Тавдугаар сарын сүсэг бишрэл нь Ромд хамгийн ихээр, хорин сүмд хамааралтай болсон байжээ. Тавдугаар сарын сүсэг бишрэл нь Италиас маш хурдан Францид тархсан. Белгийн хувьд 1803 он гэхэд 5 сар нь аль хэдийн хувийн сүсэг бишрэлээр олонд танил болсон байжээ. Мариаг хүндэтгэлд зориулсан, уламжлалт Тавдугаар сарын сүсэг бишрэл нь сүүлд 19-р зуун гэхэд Зургадугаар сарын “Есүсийг сүсэглэн бишрэх” болон Аравдугаар сарын “Сарнайн эрхин залбирал”-ын нэгэн адил сарын хугацаанд тэмдэглэх байдлаар Ромын Католик ертөнцөд тархсан байна.                  
1965 онд Пап лам VI Паул, Менсэ Маео 5 сарыг тодорхойлохдоо: амар тайвны төлөөх онцгой залбирлыг энэхүү уламжлалт Тавдугаар сарын сүсэг бишрэлтэй холбоход тохиромжтой үе хэмээн хэлжээ. Католик Шашинтнууд Мариаг Тавдугаар сард онцгойлон хүндэтгэн дээдэлдэг: эргэл мөргөлүүд, түүнд зориулан сүмүүдэд зочилох, түүний хүндэтгэлд зориулан бяцхан золиос хийж, амжилттай дууссан ажлаа болон суралцаж буй цаг мөчөө түүнд өргөж, сарнайн эрхин залбирлын уншлагад илүү санаа тавьдаг. Тавдугаар сарын 31ны өдөр, үргэлж баяр ёслолын байдлаар тэмдэглэдэг бөгөөд Мариагийн баримал буюу хөргийг буцаан сүмд зөөж авчирсан байдаг. Заримдаа Тавдугаар сарын сүсэг бишрэлийг гадаа ойд ч юм уу, онцгой зориулагдсан газар хийж болдог. Тавдугаар сарын сүсэг бишрэлийн агуулгад тогтсон бүтэц байдаггүй. Үүнд голдуу Мариагийн дуулал, судраас уншлага болон сургаал номлол багтсан байдаг. Хэдийгээр итгэгчид дуртайяа “Амар амгалан Мариа”-ын уншлагыг багтаадаг хэдий ч сарнайн эрхин залбирал нь ерөнхийдөө энэхүү онцгой сүсэг бишрэлийн нэг хэсэг биш юм.     
 ​http://en.wikipedia.org/wiki/May_devotions_to_the_Blessed_Virgin_Mary

No comments:

Post a Comment