2014/05/16

Пап лам Францис Тэнгэрлэг Хатны залбирал дээр

“Бид бүгд хоньчин бөгөөд бид өөрийн хоньчинг ядрааж, сэтгэлийг нь зовоодог, ингэснээр бид чамд ивээл хишиг, сургаал номлол болон удирдан зөвлөгч сүүг өгөх болно.” Пап лам Францис өөрийн бэлтгэсэн тэмдэглэлээс холдоод, өөрийн хоньчдын “болон өөрийн зүрх сэтгэл,” дэх  хаалгаа итгэл найдвараар тогшихоор дуудагдсан энэхүү Ням Гаригт, эдгээр үгсийг Хамба лам нар болон санваартнуудыг сайн хоньчид байхад нь тус болох үүднээс ийнхүү хэлжээ.
Ариун Эцэг маань долоо хоног бүрийн Тэнгэрийн Хатан залбиралд зориулсан өөрийн тэмдэглэлээ Гэгээн Петрийн Талбайд цугласан мөргөлчдөд хандан хийжээ. Түүний тэмдэглэл нь тухайн өдрийн Айлдлын уншлага дээр үндэслэн, Сайн Хоньчин Есүсийн дүр төрхөд төвлөрсөн байлаа. Олон хүмүүсийг бидний өдөр тутмын амьдралын төлөөх хоньчин буюу малчин хэмээн санал дэвшүүлсэн байдаг хэмээн тэрээр хэлэв. “Гэвч бид бүхэнд элбэг, арвин их амьдралыг хайрласан амилсан Христ бол жинхэнэ Хоньчин билээ.”
Есүс зөвхөн биднийг удирдан чиглүүлдэг биш, бас бидэнтэй хамт байж, бидний аян замд маань “Тэрээр бидэнтэй хамт алхдаг” билээ. Пап лам Францис бидэнд хандаж “өөрсдийн итгэл бишрэл, гэрэл гэгээ болон ухамсраа тэжээн тэтгэж байхын тулд, өөрийн зүрх сэтгэл ба оюун санаагаа нээлттэй байлгаж Түүний үгийг сонсогтун” тийнхүү “Айлдлын сургаалиудыг дагаж” биднийг хүлээн аваарай хэмээн уриалсан юм.
Мөн тэрээр сүсэгтнүүдээс ч бас тусламж хүссэн билээ. Арлэсийн Гэгээн Каесариусын (эртний Шашны санваартан) ажлаас жишээ аван: тугалнууд хамраараа эхийгээ түлхэнэ, тэгснээр эх нь тэдэнд сүү өгөх болдог. Энэ бол “Гайхамшигтай дүр төрх юм,” хэмээн тэр хэлэв. Түүний хэлж буй зүйл бол: тэдний сэтгэлийг нь зовоож, өөрсдийгөө дуудуулж, хэдийгээр тэдэнд төвөг удах гээд дарамттай талууд байсан ч гэсэн, Тэнгэрбурханы хүмүүс өөрийн хоньчинтой хэрхэн хамт даа байх ёстой тухай байлаа.
Хоньчид гэж нөгөөтэйгүүр Есүсийг дуурайдаг Сайн Хоньчин байдаг юм. Хоньчин бүр Шашны Хариуцлагын талаар Сургамжилдаг Сайн Мэдээ түгээгчид, “зарим үед хүмүүсийн өмнө явж, тэдний итгэл найдварыг нь амьд хэвээр хадгалах арга замыг заадаг; үе үе урагш хөдөлдөг байх ёстой. Харин бусад цагт тэрээр өөрийн даруу төлөв ба нигүүлсэнгүй оршихуйгаар тэдний дунд энгийн байх болно.” Бусад үед, ард хоцорч буй хүмүүст туслан тэдний хойно явах хэрэгтэй. Тэрээр бүх хоньчдыг дагуулахыг хүсэж буй тэрхүү өөрийн загварыг илэрхийлсэн билээ··· нөгөө талаас сүсэгтэн олондоо “өөрийн хоньчны санааг нь зовоо, тэгснээр тэд бидэнд сургаал ба ивээл хишгийн зааврыг өгөх болно!” үүний тулд дахин нэг дуудагддаг.
Пап лам Францис өөрийн эргэцүүллийнхээ төгсгөлд Ажил мэргэжлийн төлөө Залбирдаг Дэлхийн Өдрийг дурдсан юм. Ажил мэргэжил бүхэн, “Христ болон Түүний Үгийг өөрийн амьдралын төв болгохын тулд өөрөөсөө гадагшилхыг үргэлж шаарддаг” хэмээн тэр хэлэв. Гэвч шашны мэргэжил дэх Тэнгэрлэг Эзэний дуудлага нь үргэлж бусад дуу хоолой ба хашхиралтаар урам хугарах байдалд орох аюултай байдаг. Тиймээс Пап лам хэлэхдээ, залуучуудын төлөө, тэднийг дуудаж буй Тэнгэрлэг Эзэний дуу хоолойг сонсож, хариу өгөх болтугай хэмээн бүгдээрэй залбирах хэрэгтэй.
Пап лам Францис эхчүүдэд зориулан онцгойлон мэндчилгээ дэвшүүлэхдээ: сүсэгтнүүдийг “өөрсдийн ээж болон бүх ээж нарын төлөөх” залбирал удирдахын өмнө, “Би өнөөдөр бүх эхчүүдийн төлөөх сайн дурсамж болон залбиралд зориулан та бүхнийг урьж байна”  хэмээн хэлсэн билээ.
Энэхүү Сайн хоньчин Ням гаригт, өглөөний Магтаал Талархлын Мөргөл дээр Пап лам 13 шинэ санваартанд сахил хүртээжээ. Пап лам Францис өөрийн номлолоороо ариун ёслол хүлээн авах санваартны үүрэг ба ажил мэргэжлийн тухай ярьсан юм. Тэрээр сахил хүртсэн хүмүүст хандаж “Шинэ Гэрээний жинхэнэ санваартан байхад зориулагдсан, дээдийн болоод мөнхийн санваартан Христийн хэв маягт орон, тэгснээр тэд “Айлдлын сургаал айлдагч, болон Тэнгэрбурханы хүмүүсийн хоньчин, мөн шашны ёслолын зан үйл, ялангуяа Тэнгэрлэг Эзэний Золиослолыг тэмдэглэхэд удирдах болно”  
Тэрээр шинэхэн сахил хүртэгсдэд “Өөрийн сонирхолд үндэслэн Тэнгэрбурханд хамааран, олон залуус дундаас сонгогдсон болохыг ухамсартайгаар ойлгуулах”-аар дуудсан юм; “Христийн баяр хөөртэй, буянтай, чин сэтгэлээсээ санваартны ажлыг хэрэгжүүлэх”; “өөрийнхөө бус Тэнгэрбурханы таалалд нийцүүлэх”-д анхаарлаа төвлөрүүлж байх.”      
Наминчлалын ариун ёслолоор энэрэл нигүүслийн үлгэр дуурайл болсон Христийг дагахыг тэдгээр санваартнуудаас шаардсан билээ. “Нигүүлсэнгүй байхаас хэзээ ч бүү залхаарай! Гуйж байна! Буруутгагдахаар бус, харин уучлагдахаар ирсэн хүмүүсийг Тэнгэрлэг Эзэний адил уучилж өршөөх чадвар чамд бий!” хэмээн 5 сарын 11нд Гэгээн Петрийн Басиликад санваартны үүргээр сахил хүртэж буй 13 залууст хандаж ийнхүү шаардлага тавьсан байна.    

Пап лам Францис номлолдоо “үйлчлүүлхээр бус харин үйлчлэхээр ирээд “алдагдагсдыг хайж аврахаар ирсэн Сайн Хоньчдын үлгэр жишээгээр үргэлж байх”-ыг дүгнэн хэлжээ.   

No comments:

Post a Comment