2014/05/27

Их Бясалгал

Манай "Гэгээн Мариа Сүм" дээр сар бүр итгэгчиддээ зориулан Их Бясалгал зохион явуулдаг уламжлалтай билээ. Бясалгал 5 сарын 25ны ням гаргийн Мисаны дараа болсон бөгөөд хоёр цаг үргэлжилж 50 орчим итгэгчид идэвхитэй оролцож байлааЭнэхүү бясалгалын нэг чухал онцлог бол  шинээр Ариун Угаал хүртсэн итгэгчид маань анх удаа эвлэрлийн ариун ёслолд орж байгаа үйл явдал байсан билээ. Бясалгалын эхэнд  Мариа Эхийн тавдугаар сард зориулсан мэдээллийг Зулаа Аманда эгч маань бэлтгэсэн бол, Эвлэрлийн буюу Наминчлалын ёслолын мөн чанар ба үнэ цэнийн талаар фр.Франциско Хо, сүүлд нь Есүсийн Ариун Нандин Зүрхний талаар мэдлэг олгон, гурван үе шаттай явуулсан юм. Бас Эрдэнэ Александр ба Сайханаа нарын бэлтгэсэн магтаалын дуу, Төгсөө Анастасиагийн бэлтгэсэн хөдөлгөөнт дуу нь итгэгчдийг улам сэргээж, баяр хөөртэй болгож байв. Ийнхүү бүгд хамтдаа сарнайн эрхин залбирлаа залбирч, наминчлалын ёслолд оролцоод, бас ирэх зургаан сард тохиож буй Есүсийн Ариун Зүрхний утга учрыг тунгаан бодож, цэвэр ариун сэтгэлээр өөрсдийгөө шинэчлэн амьдрахаар урам зоригтой болсон билээ. Эзэний өдрийн Мисандаа ирээд, өөртөө цаг гарган бясалгалд оролцсон болон бясалгалыг бэлтгэн явуулахад оролцсон бүх итгэгч нартаа талархаж байна. Мөн удахгүй болох гэж буй Мариагийн шөнө буюу Төгс Жаргалант Цэвэр Охин Мариагийн Зочилсон Өдөр (Баяр) -т хүрэлцэн ирж хамтдаа залбирхыг итгэгч та бүхнийг урьж байна.  


     

No comments:

Post a Comment