Showing posts with label Хичээл. Show all posts
Showing posts with label Хичээл. Show all posts

2016/02/04

Өршөөл нигүүлслийн онцгой Баярт жилийн танилцуулга боллоо.


 Сард нэг удаа болдог бясалгал хичээлийн оронд энэ сард бидэнд Католик шашны тэргүүн пап Францискогийн санаачлан зарласан Өршөөл нигүүлслийн онцгой Баярт Жилийг танилцууллаа. 2015 оны 12 сарын 8-ны Язгуурын гэм нүгэлгүй Мариагийн баярын өдрөөр эхэлсэн уг онцгой жилийн уриа нь "Эцэг чинь өршөөнгүй байдаг шиг өршөөнгүй бай" Лук 6,36 юм.

Онцгой Баярт Жил нь Христ ертөнцийн Хаан баяр 2016оны 11сарын 20ны өдөр хүртэл үргэлжлэх ба бидэнд оюун ухааны хийгээд бие махбодийн долоон нигүүлслийн тухай заан тэрхүү нигүүлслээр хамгийн дорд нэгэнд ч тийнхүү хандан, өдөр тутмынхаа амьдралд хэрэгжүүлэхийг заадаг. Учир нь хамгийн дорд нэгний дотор ч Христ өөрөө байгаа юм.

Бид энэхүү баярт жилийн доор нэгдэн Өршөөл нигүүлслийн нүүр царай болсон Есүс Христийн амьдрал ба сургаалыг ахин ахин онцгойлон үзэж, Түүнээс үлгэрлэн Тэнгэрбурханы өршөөл нигүүлслийн үгийн цуурай болон амьдрах тухай сонслоо.




2012/05/23

“Итгэлийн Их Дэлгүүр” –ийн Библийн хичээл


Нийт итгэгч та бүхэндээ Есүс Христийн тэнгэрт заларсан баярын өдрийн мэнд хүргэе!
Долоо хоног бүрийн Эзэний өдөр буюу ням гаригт 11 цагийн Мисаны дараа Библийн болон Залбиралын “Их дэлгүүр”ажилладаг билээ. Өнөөдөр 2012.05.20ны өдөр Библийн хичээлээр фадер Даниел бидэнд Мосегийн тухай заасан юм.   
1.    Мосе гэж хэн бэ?
Мосе бол Есүс Христ энэ дэлхийд ирэхээс 1500 гаруй жилийн өмнө амьдарч байсан. Тэр Египтэд төрж өссөн Израйль хүн юм.

2.    Түүний анхны дуудлага
Мосег хонио хариулж явах үед модноос гал асаж байсан хэдий ч мод шатахгүй байсныг харан гайхан очтол түүнийг нэрээр нь дуудан: Ариун газар тул гутлаа тайл хэмээн Тэнгэрбурхан түүнтэй ярьсан. Тэнгэрбурхан түүнийг явж Египтээс миний ард түмэн болох Израйльчуудыг чөлөөл хэмээн хэлсэн ч Мосе надад хүмүүс итгэж, үгийг минь сонсохгүй хэмээн хэлсэн. Тэнгэрбурхан түүнд: Бүү ай, би чамтай хамт байх болно хэмээн амлаад Мосед  2 тэмдгийг харуулсан нь:

2012/04/25

Өнөөдрөөс эхлэн ‘Итгэлийн Их Дэлгүүр’ нээгдлээ

Өнгөрсөн жил манай Гэгээн Эх Мариа сүм дээр ’Итгэлийн сүпер маркет‘-н сургалт явуулсан бол энэ жилийн хувьд ’Итгэлийн Их Дэлгүүр‘ боллоо. Их дэлгүүр нь хоёр лангуутай бөгөөд бүтэн сайн өдөр бүр явагдана. Нэг нь ’Библийн лангуу‘ харин нөгөө нь ‘Залбирлын лангуу’ юм.
Манай’ Их дэлгүүр’-н зорилго бол
-Итгэлийн амьдралаа  дээшлүүлэх
-Католик шашны тухай мэдлэгээ улам өргөжүүлэх
Өнөөдрийн хичээлд Библийн лангуугаар фадер Даниел бидэнд “Итгэлийн өвөг Абрахам”-ын тухай заасан. Харин залбирлын лангуугаар систер Шехэна бидэнд Ээж Мариад сүсэглэх залбирал-н тухай заасан билээ.