2012/05/23

“Итгэлийн Их Дэлгүүр” –ийн Библийн хичээл


Нийт итгэгч та бүхэндээ Есүс Христийн тэнгэрт заларсан баярын өдрийн мэнд хүргэе!
Долоо хоног бүрийн Эзэний өдөр буюу ням гаригт 11 цагийн Мисаны дараа Библийн болон Залбиралын “Их дэлгүүр”ажилладаг билээ. Өнөөдөр 2012.05.20ны өдөр Библийн хичээлээр фадер Даниел бидэнд Мосегийн тухай заасан юм.   
1.    Мосе гэж хэн бэ?
Мосе бол Есүс Христ энэ дэлхийд ирэхээс 1500 гаруй жилийн өмнө амьдарч байсан. Тэр Египтэд төрж өссөн Израйль хүн юм.

2.    Түүний анхны дуудлага
Мосег хонио хариулж явах үед модноос гал асаж байсан хэдий ч мод шатахгүй байсныг харан гайхан очтол түүнийг нэрээр нь дуудан: Ариун газар тул гутлаа тайл хэмээн Тэнгэрбурхан түүнтэй ярьсан. Тэнгэрбурхан түүнийг явж Египтээс миний ард түмэн болох Израйльчуудыг чөлөөл хэмээн хэлсэн ч Мосе надад хүмүүс итгэж, үгийг минь сонсохгүй хэмээн хэлсэн. Тэнгэрбурхан түүнд: Бүү ай, би чамтай хамт байх болно хэмээн амлаад Мосед  2 тэмдгийг харуулсан нь:
·         Таягыг нь могой болгон хувиргасан
·         Мосегийн өвчтэй гарыг эдгээсэн
Ийнхүү Мосе Тэнгэрбурханы үгэнд дуулгавартай хандан Израйльчуудыг чөлөөлөхөөр Египтрүү явсан.
3.    Мосегийн хийсэн ажил
Тэр үеийн Египтийн хаан Фароан нь маш ширүүн хүн байсан учир Израйльчуудыг чөлөөлөхийг зөвшөөрөхгүй байсан хэдий ч Мосе Тэнгэрбурханы тэмдгүүдийг үзүүлэн, Израйльчуудыг Египтийн боолчлолоос чөлөөлөхөөр дагуулан явжээ. Ийнхүү тэдний араас барихаар хөөж буй Египтийн хаанаас зугтан явж байтал тэдний замд тэнгис байсан ч Мосе шөнө Тэнгэрбурханд залбирсны эцэст тэнгисийг 2 хуваан зугтах зам гаргаж Израйлийн ард түмнийг аварч Египтийн цэргүүдийг живүүлсэн байна. Мөн цааш явах замдаа Мосе ууланд гаран залбирахад Тэнгэрбурхан Израйлийн ард түмэнд хууль болох 10 бошгийг чулуун дээр шивж өгсөн байна. Ингээд Израйльчууд залбирлын гэр барьж тэнд орж  залбирдаг болсон байна.  Тэд цөлд 40 гаран жил байх хугацаанд Тэнгэрбурханы тогтоосон 10 бошгийн дагуу амьдарч байсан ба Тэнгэрбурханы тэдэнд амласан амлалтын газар Кананруу явж байсан юмаа.
4.    Тэнгэрбурхан Израйльчуудад
Тэнгэрбурхан өөрийн ард түмэн болох Израйльчуудад үргэлж энэрэнгүй, нигүүлсэнгүй ханддаг байсан ба тэдэнд хэрэгцээтэй зүйлсийг өгдөг байсан юмаа. Жишээ нь: Тэднийг хоол хүнсгүй болох үед нь хоол хүнс өгсөн. Усгүй болсон үед нь хаднаас усыг гаргасан. Харанхуйд тэдний замыг галаар гэрэлтүүлсэн гээд маш олон тэмдгүүдийг үзүүлж, тэдэнд тусалж байсан юмаа.
Бид бүхний амьдралд олон хүндрэлтэй хэцүү асуудлууд тулгардаг. Үүнийг бид даван туулахын тулд олон зүйлийг хийдэг. Энд буруу, зохисгүй зүйл олон бий. Иймээс Тэнгэрбурханд хайрлагдахад зохисгүй хэмээн буруугаар ойлгодог. Хэдий бид олон  гэм нүгэлтэй ч Тэнгэрбурхан бидэнд үргэлж хайртай байдаг юм. Бүгдээрээ Тэнгэрбурхан бол хайр. Тэнгэрбурхан надад хайртай гэдгийг бясалгацгаая!

No comments:

Post a Comment