Showing posts with label Залбирал. Show all posts
Showing posts with label Залбирал. Show all posts

2016/11/02

Хамаг итгэлт талийгаачдыг дурсахуйн өдрийн онцгой залбирал

Хамаг талийгаачдыг дурсахуйн өдөр нь насан эцэслэсэн бүх хүн, ялангуяа зуурдын орон дахь амь сүнснүүд нэг өдрийн өмнө ч болтугай Тэнгэрийн хаанчлалд орж чадахуйц болгохын төлөө залбирдаг өдөр юм. 
Шашин нь Хамаг гэгээнтнүүдийн баярын өдөр болох 11 сарын 1-с 8 өдөр хүртэл чин сэтгэлээсээ оршуулгын газарт очин хорвоог орхисон хүмүүсийн төлөө залбирахыг уриалдаг. 


Энэхүү уриалгын дагуу Гэгээн Эх Мариа сүмийн сүсэгтэн бид нас барсан ахан дүүсийнхээ төлөө залбирахаар хамтдаа "Их наран"оршуулгын газрыг зорьдог билээ. 



Бид Христэд итгэн амьдарч байгаад энэ хорвоогоос хальсан бүх хүмүүс Христийн хамт амилна гэдэгт итгэдэг. Мөн тэдний төлөөх бидний залбирлыг Тэнгэрбурхан сонсож, нас барсан ахан дүүст  минь Өөрийн хаанчлалын үүд хаалгыг нээж өгөхийг хүсэн залбирдаг. Үлдсэн бид хайртай тэдгээр хүмүүстэйгээ Христийн дотор дахин уулзах мөч хүртэл итгэлийн үгээр бие биенээ тайтгаруулан амьдрахад туслахыг Эзэнээс гүйдаг. 





Итгэл бишрэлийн доторх Тэнгэрбурханы агуу бэлэг болсон найдварыг өвөртлөн амьдрах нь итгэл бишрэлт биднийг хүнд хэцүү цаг төдийгүй үхлийн өмнө ч бат зогсоход тусалдаг билээ. 

2016/04/03

Загалмайн зам





Гэгээн Эх Мариа Сүм дээр Дөч хоногт цаг улирлыг тэмдэглэн өнгөрүүллээ. Бид уг цаг улиралд долоо хоног бүрийн баасан гаригт 18.00цагт  Загалмайн зам хийдэг. 



Мөн итгэгч ахан дүүсийн хамт ууланд гарч бидний Эзэний үүрч явсан загалмайг дурсангаа өөрсдийн загалмайг эргэцүүлэн залбирдаг.

Загалмайн замын тухай хүн болгонд өөрийн гэсэн тодорхойлолт байдаг.Лам болохоор бэлтгэж байгаа Дикон Энхээ-ээс загалмайн замын тухай түүний хувийн тодорхойлолтыг хуваалцлаа.
Загалмайн зам гэдэг бол Есүсийн дэлхий дээр Хүн гэдэг утгаараа өнгөрүүлсэн амьдралынх нь сүүлийн мөч гэж хэлж болно. Тэнд байсан хүмүүс Түүн рүү нулимж мөн аймшигтайгаар түүнийг доромжилж байсан ч Есүс тэр хүмүүсийн төлөө

-Ааваа Та энэ хүмүүсийг өршөөгөөч.Учир нь тэд юу хийж байгаагаа мэдэхгүй байгаа хэмээн залбирч байсан.Ерөнхийдөө загалмайн зам гэдэг бол Есүс загалмай үүрч Иерусалимаас эхлээд “Гавлын Толгод” уулан дээр цовдлогдож булшлагдах хүртэлх замыг хэлнэ.

            Загалмай дээр цовдлогдсон Есүсийн цусны дусал бүр нь

“Би чамд хайртай,
Би чамд хайртай,
Би чамд маш их хайртай” 

гэж хашхирч байсан.


Бичсэн: Дөлгөөн Треса, ММБаг

2015/05/07

Пап лам Францисын "Энэрэл Нигүүслийн Жилд" зориулсан залбирал

Пап лам Францис Энэрэл Нигүүслийн Жилд зориулан залбирал зохиосон билээ. Ариун Эцэг маань залбирлаар уламжлан Энэрэл Нигүүслийн Жилдээ Тэнгэрлэг Эзэнээс ивээл хишгийг гуйж байгаа бөгөөд, ингэснээр Сүм “урам зоригтойгоор дахин шинэчлэгдэж, ядууст сайн мэдээ хүргэн, боолчлол болон дарамт шахалтаас чөлөөлөгдөж, сохор үзэл бодлоос сэргээгдэх болтугай.”

 
 

2014/12/11

Залбирал


Ахан дүүс нараа, лам болохоор Солонгос улсад сурч байгаа Энх Иосефийн төлөө хамтдаа залбирхыг урьж байна. Түүний ёслолд оролцох боломжгүй  хэдий ч бид бүгд түүнтэй залбирлаараа хамт байх боломжтой билээ. Түүний деаконы ёслол өнөөдөр буюу 12 сарын 11нд Солонгос улсад болох бөгөөд Монголын цагаар 10 цагт, Солонгосын цагаар 11 цагт болно.



2014/12/05

Энх Иосефийн "Диконы Ёслол"-д зориулсан залбиралт ес хоног

12 сарын 5нд Новена  /залбиралт ес хоногийн залбирлын / дөрөв дэх өдөр      

          
                       
                               1. Залбирал 


         2. Тэнгэр дэх Эцэг минь ээ
         3.  Амар амгалан Мариа минь ээ

         4.  Алдаршуулал

2014/12/04

Энх Иосефийн "Диконы Ёслол"-д зориулсан залбиралт ес хоног

12 сарын 4нд Новена  /залбиралт ес хоногийн залбирлын / гурав дахь өдөр                                     
                   1. Диконы/тахилчийн гарал үүсэл ба түүний үүрэг
Христийн анхны дагалдагчид хамтдаа цуглаад Элч нарын сургаалыг сонсож, залбирч, талх хуваах зэргээр Шашны сүм нэгдлийн амьдрал эхэлж, цаг хугацааны явцад хөгжиж ирсэн бөгөөд үүнийг дагаад хэрэгцээ шаардлагууд ч бас урган гарч ирсэн байдаг. Шинэ Гэрээний цаг үеийн Христийн бүлгэмийн сүсэгтнүүдийн амьдралд гарч байсан хоол хүнс тараах, санхүү барих, ядарч туйлдсан хүмүүст туслах зэрэг элч нараас гадна арын албыг хариуцах хүмүүс хэрэгтэй байсан учраас тусгайлан долоон эрийг сонгосноор энэхүү дикон хэмээх үйлчлэлийн хэлбэр бий болсон гэж үздэг. Диконы гарал үүслийг илтгэх дараах ишлэлийг бүгдээрээ хамтдаа сонсоцгооё: Үйлс 6:2-5  




                                  2.  Тэнгэр дэх Эцэг минь ээ
                                  3. Амар амгалан Мариа минь ээ
                                  4. Алдаршуулал 

2014/12/03

Энх Иосефийн "Диконы Ёслол"-д зориулсан залбиралт ес хоног

           12 сарын 3нд Новена  /залбиралт ес хоногийн залбирлын / хоёр дахь өдөр

1. Дикон гэж хэн бэ?
 Дикон хэмээх үг нь “диаконас” хэмээх грек үгнээс гаралтай бөгөөд үйлчлэгч, гүйцэтгэгч, биелүүлэгч гэсэн утгыг илэрхийлдэг. Диконы үзүүлэх үйлчлэл бол мөн л бусад ахан дүүсдээ үзүүлж байгаа энэрэл хайрын үйлчлэл юм. Бид энэ амьдралдаа Тэнгэрбурханыг хайрлах мөн бусдыг хайрлах хэрэгтэй байдаг. Үүнтэй адил утгаар дикон нь тахилын ширээнд үйлчлэхээс гадна бусдын төлөөх үйлчлэлийг хийдэг. Тухайлбал дикон нь Ариун угаал хүртээх, Гэрлэлт үндсэн ёслолыг гэрчлэх, талархал магтаалын үндсэн ёслолыг удирдаж буй санваартанд туслах, санваартан байхгүй тохиолдолд залбирал болон шашны бусад ёслолуудыг удирдах гэх мэтчилэн сүмийн ажил үүрэгт тусладаг. Мөн Шашин дахь аль ч хүрээний бүх үйлчлэлд өөрийн биеэр оролцон туслах үүргийг гүйцэтгэдэг.
Католик Шашны хувьд диконы буюу тахилчын  хоёр төрөл байдаг нь үүрдийн дикон ба түр дикон нар юм. Үүрдийн диконы үйлчлэлийг албан ёсоор “хугацаагүй тахилчийн эрх үүрэг” гэж нэрлэх ба эгэл итгэгч байхаас гадна тухайн хүн нь гэрлэлт үндсэн ёслолыг хүлээн авсан байж болно. Түр зуурын диконы хувьд санваартан болохоор суралцаж байгаа хүний сүүлийн үе шат юм. Түр зуурынх ч бай үүрдийнх ч бай дикон болно гэдэг нь: Шашны хүрээнд ямар нэгэн цол хэргэм хүртэж буй бус харин “үйлчлэлийн” томилолтыг хүлээн авч буй хэрэг юм. Учир  нь диконы энэхүү үйлчлэл бүхэлдээ Тэнгэрбурханы энэрэл хайрыг бусдад үзүүлэх ганцхан зорилгыг эрхэмлэж байдаг юм. 

                      
                          2. Тэнгэр дэх Эцэг минь ээ 

                          3.  Амар амгалан Мариа минь ээ
                        
                          4.  Алдаршуулал
                                       

2014/12/02

Энх Иосефийн "Диконы Ёслол"-д зориулсан залбиралт ес хоног эхэллээ

Бид бүхний сайн мэдэх Энх Иосеф маань 12 сарын 11нд  Солонгос улсад тахилчийн сахил санваарын хэргэм хүртэх ёслолд орох гэж байгаа билээ. Тэрээр 2008 онд Солонгос улсад ламын сургуульд яваад зургаа дахь жилдээ сурч байгаа юм.                  Манай Католик Шашны ёслолууд дотроос санваартан болох нь их чухал ёслолд тооцогддог юм. Ялангуяа Монгол итгэгчид дундаас Тэнгэрбурханы хайр хишгийг хүлээн авч, санваартан болж байгаа нь онцгой сайн мэдээ бөгөөд энэ бүх хугацаанд ажиллаж байсан мишинерүүд болон итгэгч ахан дүүсийн залбирал, мөн Энх Иосефийн итгэл бишрэл ба гэр бүлийнхний ач тус билээ. Түүний дикон ёслолд зориулан итгэгч ахан дүүс маань Новена буюу залбиралт ес хоногийн залбиралыг зохион байгуулж байна. Залбирал 12.02 - 12.11нийг хүртэл үргэлжлэх бөгөөд та бүхэн идэвхитэй оролцоно уу.  
12 сарын 2нд  /залбиралт ес хоногийн залбирлын эхний өдөр/ 

                               1. Энх Иосефийн намтар, Монголын париш дахь үйлчлэлийн                                          талаар дараах линкээс дүрс бичлэгтэй танилцана уу.





                             2. Тэнгэр дэх Эцэг минь ээ

                           3.  Амар амгалан Мариа минь ээ
                           
                           4.  Алдаршуулал

2012/11/03

Насан эцэслэгчдийн төлөө залбирах 11-p сар

Манай Католик шашны итгэгчид жил бүрийн 11-р сард бүх насан эцэслэгчдийн төлөө залбирдаг уламжлалтай билээ. Энэхүү залбиралаар дамжуулан насан эцэслэгчдэд Есүс Христийн хайрыг хүлээн авч, Тэнгэрбурханы хаанчлалд орох замыг гэрэлтүүлж өгдөг буянтай, агуу үйлс юм. Манай итгэгчид 11 сарын турш бүх талийгаачдын төлөө ялангуяа ойр дотны насан эцэслэcэн хүмүүсийн төлөө залбирдаг. "Гэгээн Эх Мариа" сүмийн итгэгчид болон мишинерүүд 11 сарын 2-нд 14 цагт сүмээс гараад Баруун Наран-д очин талийгаачдын төлөө хамтдаа залбирч байх үеэр гадаа  маш хүйтэн, бас цас орж  салхилаад тэсэх аргагүй байсан боловч итгэгчид маань тэвчээртэйгээр залбирлаа дуусгаад зогсохгүй бас ойр дотны талийгаачдынхаа газар очин орчин тойрныг нь цэвэрлэн, тусгайлан залбирч байлаа. Үргэлжлээд18 цагаас “Гэгээн Эх Мариа” сүм дээр  Магтаал талархлын мөргөлөөр энэхүү үйл ажиллагаа өндөрлөв. 

2012/09/26

Олон Улсын Энхтайвны Өдөр


9.21нд болдог “Олон улсын энх тайвны өдөр”-г манай Монгол улсаас жил бүр тэмдэглэдэг уламжлалтай билээ. Энэхүү 11 дэх удаагийн арга хэмжээнд Хиндү шашин, Иудейн шашин, Бурханы шашин, Шинто шашин, Исламын шашин, Бахай шашны төлөөлөгчид болон манай Монгол дахь Католик шашны элч төлөөлөгч, хамба лам эрхэм хүндэт Венсэслао Падилла бусад мишинерүүдийн хамт хүрэлцэн ирсэн байлаа. Ёслолын арга хэмжээг нээж НҮБ-н Ерөнхий нарийн бичгийн дарга Бан Ги мүний Энхтайвны өдөрт зориулсан "Аливаа зөрчил асуудлыг энх тайвны замаар шийдвэрлэхийг уриалж байна" Илгээлтийг Монгол дахь НҮБ-ын Суурин зохицуулагч, НҮБ-н Хөгжлийн хөтөлбөрийн Суурин төлөөлөгч Хатагтай Сезин Синаноглу уншиж танилцуулсан юм. Ийнхүү манай Монгол улс дахь шашин бүрийн төлөөлөгч нар өөрсдийн сэтгэгдлээ хуваалцанөөрийн шашны зан үйлийн дагуу залбиран зул мандааж, нэг зүрх сэтгэлтэйгээр дуу хоолойгоо өргөн "Энх тайвны хонх" цохиж буй нь үнэхээр гайхамшигтай байсан билээ. Үүний дараа төлөөлөгчид бусад шашны төвүүдэд очиж хамтдаа залбирдаг уламжлалтай бөгөөд Монгол Улсын Ерөнхийлөгчийн дэргэдэх Шашны Зөвлөлийн Гишүүн С. Цэдэндамба дарга цугласан төлөөлөгчдөд талархан үг хэлээд дараагийн арга хэмжээндээ өргөнөөр оролцохыг уриалсан юм.   



2012/08/11

Новенио 9 өдрийн залбиралд урьж байна



Манай "Гэгээн Эх Мариа" сүмийн 10 жилийн ойд зориулан Новенио залбирал зохион байгуулж байгаа билээ. Энэ залбирал 8.6 наас 8.15 хүртэл үргэлжилж байгаа бөгөөд өдөр бүр 15.00 цагаас 18.00 цаг хүртэл явагдаж байна. Итгэгч та бүхэн "Новенио" залбиралд оролцсоноор Есүстэй илүү ойр, хамт байх боломж гарч байгаа юм. Та бүхнийг "Гэгээн Эх Мариа" сүм дээр урьж байна.      



2012/06/22

Эргэл мөргөл


Монгол дахь  Католик сүмийн 20 жил, “Гэгээн эх Мариа сүм”-ийн 10 жилийн ойд зориулсан Эргэл мөргөлийн аян УБ- Хархорин хүртэл 360 км явж байгаа Итгэгчид маш амжилтай байгаа  40 гаруй ах дүүс минь маш урт замыг туулж байгаа ч гэсэн жинхэнэ өөрийн итгэл бишрэлээ хамгаалан заавал зорьсон  газартай очино гэсэн тэдний итгэлийг хараад үнэхээр гайхалтай байсан.Тэдний сэтгэл дотор Тэнгэрбурханы хайр ивээл дүүрэн, гал цогтой нүдийг харсан ямар ч хүн Тэнгэрбурхан ямар агуу юм бэ? Хэмээн дуу алдмаар байлаа 
2012.06.24нд Манай бүх Паришийн итгэгчид 13-р зууны үед манай Монголд Миса өргөж байсан Хархорин хот руу явж Эргэл мөргөлчидтэй хамт Миса хийнэ. Энэ нь Монгол дахь Католик сүмийн хувьд түүхэн зүйл юм. Итгэгч та нар энэ бүгдийн төлөө залбираарай.
Тэнгэрбурхан бид бүгдийг ивээх болтугай.