2015/05/07

Пап лам Францисын "Энэрэл Нигүүслийн Жилд" зориулсан залбирал

Пап лам Францис Энэрэл Нигүүслийн Жилд зориулан залбирал зохиосон билээ. Ариун Эцэг маань залбирлаар уламжлан Энэрэл Нигүүслийн Жилдээ Тэнгэрлэг Эзэнээс ивээл хишгийг гуйж байгаа бөгөөд, ингэснээр Сүм “урам зоригтойгоор дахин шинэчлэгдэж, ядууст сайн мэдээ хүргэн, боолчлол болон дарамт шахалтаас чөлөөлөгдөж, сохор үзэл бодлоос сэргээгдэх болтугай.”

 
 
Тэнгэрлэг Эзэн Христ минь,

Та бидэнд Тэнгэрлэг Эцэгийн нэгэн адил нигүүлсэнгүй байхыг зааж,

Мөн Таныг харсан хүн бүр Түүнийг хардаг хэмээн хэлсэн билээ.

Бидэнд өөрийн царайгаа харуулна уу, тэгснээр бид аврагдах болно.

Таны хайрын харц Закхей ба Матай нарыг мөнгөний боолчлолоос салгаж;

Завхай эм болон Магдалиныг бүтээлээс зөвхөн аз жаргалыг эрж хайхаас чөлөөлөв;

Петерийг урвасных нь дараа уйлуулж,

Гэмшсэн хулгайчид Диваажинг амласан билээ.

Самаритан эмэгтэйд хэлсэн үгээ Та хүн нэг бүрт сонсгож өгнө үү:

“Чи Тэнгэрбурханы бэлгийг мэддэг ч болоосой!

Бүхий л уучлал өршөөл ба энэрэл нигүүслийн дээгүүр өөрийн хүч чадлыг тунхаглагч, үл үзэгдэх Тэнгэрбурхан Эцэгийн үзэгдэх нүүр царай бол Та билээ,

Сүмийг ертөнцөд үзэгдэх өөрийн нүүр царай болгоно уу, энэ нь амилж алдаршсан Тэнгэрлэг Эзэн билээ.

Таны төлөөлөгчид ч мөн адил сул дорой байдлаар бүрхэгдсэн хэмээн Та гэрээслэсэн,

Ингэснээр тэд нар үл тоомсорлуулан, бүтэлгүйтсэн хүмүүсийг өрөвдөж энэрэх болтугай:  

Тэдэн рүү ойртон ирж буй хүн бүхэнд Тэнгэрбурханаар өршөөгдөх, хайрлуулах, нэр хүндийг мэдрүүлнэ үү.  

Бидний хүн нэг бүрт Өөрийн Сүнсийг илгээж, ариун тосоор адислаж өгнө үү.

ингэснээр Энэрэл Нигүүслийн Жил нь Тэнгэрлэг Эзэний ивээл хишгийн жил байх болтугай,

мөн таны Сүм урам зоригтойгоор дахин шинэчлэгдэж, ядууст сайн мэдээ хүргэх болтугай,

сохор үзэл бодлоос сэргээгдэх болтугай.”

боолчлол болон дарамт шахалтад эрх чөлөөг тунхаглаж,

Энэ бүгдийг бид Мариа Эхийн Ивээл хишигт зуучлалаар уламжлан,   Тэнгэрлэг Эцэг ба Ариун Сүнсний хамт үүрд мөнхөд амьдарч, хаанчилдаг Таниас гуйж байна.

Амен.

No comments:

Post a Comment