2015/05/19

Пап лам: Айдастай бас баяр хөөргүй хамт олон бол Христчин биш

Айдастай бас баяр баясалгүй хамт олон өвчилсөн байдаг бөгөөд, тэд нар Христчин хамт олон биш юм. Энэ бол Пап лам Францисын Гэгээн Мартын өргөөнд өргөсөн Мисан дээр хэлсэн захиас юм.


“Айдас” ба “баяр хөөр” – эдгээр үгс нь бүтэн өдрийн ёслолын үгс юм. Айдас бол “биднийг гэмтээдэг хандлага юм гэж Пап лам хэлэв. Энэ нь биднийг сул дорой болгож, энэ нь биднийг гэмтээдэг. Энэ нь бүр биднийг мэдээ алдуулдаг. Айж байгаа хүн “юу ч хийдэггүй, юу хийхээ ч мэддэггүй.” Тэрээр зөвхөн өөртөө төвлөрч, тэгснээр ямар ч муу зүйл тохиолдохгүй. Айдас нь “биднийг өөртөө төвлөрсөн амиа хичээгч болгож, мэдээ алдуулдаг.” Айдастай Христчин хүн бол Есүсийн захиасыг ойлгоогүй хүн хэмээн тэрээр үргэлжлүүлэв.  
“Тийм учраас Есүс Паулд хандаж: ‘Бүү ай. Яриага үргэлжлүүлэгтүн.’ хэмээн хэлдэг. Айдас бол Христчин хүний хандлага биш. Энэ хандлага бол бидний хэлдэгчлэн эрх чөлөөгүй торонд орсон амьтадыг хэлнэ, толгойгоо дээш өргөн ямар нэг зүйл бүтээж, сайн зүйл хийх эрх чөлөөгүй хүн юм..... үргэлж үгүй: ‘Үгүй, гэхдээ энэ аюултай, энэ бол өөр зүйл, өөр...’ Тэгвэл энэ бол дутагдал. Айдас нь хор хөнөөл учруулдаг.”


“Бүү ай, Түүний бидэнд илгээсэн Ариун Сүнснээс урам зориг өгөх ивээл хишгийг гуйгаарай”:.
“Айдастай хамт олон үргэлж аюулгүй талд явж байдаг: ‘Үгүй, үгүй, бид үүнийг хийгээгүй...Үгүй, үгүй, үүнийг хийх боломжгүй, боломжгүй.’ Үүнээс үзвэл тэд гарах хаалган дээр: ‘Хориотой’ гээд бичсэн мэт санагддаг. Айдсаас болоод бүх зүйл хориотой. Харин чамайг энэ хамт олон дунд ороход агаар нь муудсан байх бөгөөд, учир нь энэ хамт олон өвчилсөн байгаа.   
Айдас нь ариун байдлаар “Тэнгэрлэг Эзэнээс эмээх”-ээс ялгавартай байх ёстой. Тэнгэрлэг Эзэний өмнө сүсэг бишрэлээр эмээх айдас, Тэнгэрбурханаас эмээх гэдэг бол эрдэм буян билээ. Харин Тэнгэрбурханаас эмээх айдас нь биднийг хороодоггүй, сул дорой болгодоггүй, харин мэдээ алдуулж: Тэнгэрлэг Эзэнээс бидэнд өгсөн томилолтын дагуу биднийг урагш зөөдөг.
Ёслолын бас нэг үг нь “баяр хөөр.” “Хэн ч чиний баяр хөөрийг авч чадахгүй” хэмээн Есүс бидэнд хэлдэг. Харин Пап лам хэлэхдээ, “хамгийн их гунигтай, харууссан цаг мөчид” баяр хөөр нь “амар тайвныг авчирдаг.” Эсрэгээр нь, аз жаргалтай үйл явдал нь харуусал гунигтай цаг мөчид бүрхэг, бараан болдог. Баяр хөөр үгүй Христчин бол Христчин биш. Уйтгар гунигтай амьдралаа үргэлжлүүлсээр байгаа Христчин хүн бол Христчин биш юм. Харин Христчин хүн бол сорилтонд орж, өвчин зовлон болон маш олон бэрхшээлтэй цаг мөчид байдаг бөгөөд, амар тайвныг алдаж – түүний дотор ямар нэг зүйлээр дутагддаг.”   
“Христчин баяр хөөр нь энгийн баяр цэнгэлтэй, сэтгэл сэргэхийг хэлдэггүй. Христчин баяр хөөр гэдэг бол бэлэг, Ариун Сүнсний бэлэг юм. Мөн зүрх сэтгэлдээ үргэлж баяр хөөрийг тээж байдаг, учир нь Тэнгэрлэг Эзэн ялан дийлж, Тэнгэрлэг Эзэн хаанчилдаг бөгөөд Тэнгэрлэг Эзэн Эцэгийн баруун гар талд оршин байж, Тэнгэрлэг Эзэн миний дээрээс хараад, намайг дуудаж Өөрийн ивээл хишгээ надад өгсөн бөгөөд, бас намайг Эцэгийн Хүү болгосон билээ...Энэ бол Христчин баяр хөөр. Христчин хүн баяр хөөртэй амьдардаг юм.”
Тэгвэл бас “баяр хөөр үгүй хамт олон” бол өвчилсөн хамт олон юм. Магадгүй “хайраар хөгжилддөг хамт олон” байж болох ч, харин “орчлонгийн хөл үймээн дунд өвчилсөөр өсөн торнисон байдаг, учир нь тэдэнд Есүс Христийн баяр хөөр байхгүй. Ийнхүү “Шашин нь айдастай байх үед, мөн Шашин нь Ариун Сүнсний баяр хөөрийг хүлээн авч чадахгүй тохиолдолд Шашин өвчин тусдаг, хамт олон өвчин тусдаг, итгэгчид өвчин тусдаг.” Пап лам энэхүү залбирлаар өндөрлөж: “Эцэгийн баруун гар талд сууж буй Христ, Тэнгэрлэг Эзэн өөд биднийг дээш өргөн... бидний сүнсийг дээш өргөнө үү.
Бидний бүхий л айдсыг зайлуулж, мөн бидэнд баяр хөөр болон амар тайвныг хайрлана уу.”

No comments:

Post a Comment