2012/06/22

Эргэл мөргөл


Монгол дахь  Католик сүмийн 20 жил, “Гэгээн эх Мариа сүм”-ийн 10 жилийн ойд зориулсан Эргэл мөргөлийн аян УБ- Хархорин хүртэл 360 км явж байгаа Итгэгчид маш амжилтай байгаа  40 гаруй ах дүүс минь маш урт замыг туулж байгаа ч гэсэн жинхэнэ өөрийн итгэл бишрэлээ хамгаалан заавал зорьсон  газартай очино гэсэн тэдний итгэлийг хараад үнэхээр гайхалтай байсан.Тэдний сэтгэл дотор Тэнгэрбурханы хайр ивээл дүүрэн, гал цогтой нүдийг харсан ямар ч хүн Тэнгэрбурхан ямар агуу юм бэ? Хэмээн дуу алдмаар байлаа 
2012.06.24нд Манай бүх Паришийн итгэгчид 13-р зууны үед манай Монголд Миса өргөж байсан Хархорин хот руу явж Эргэл мөргөлчидтэй хамт Миса хийнэ. Энэ нь Монгол дахь Католик сүмийн хувьд түүхэн зүйл юм. Итгэгч та нар энэ бүгдийн төлөө залбираарай.
Тэнгэрбурхан бид бүгдийг ивээх болтугай.

2012/06/14

Монгол дахь Католик шашины 20 жилийн ой Гэгээн эх Мариа сүмийн 10 жилийн ойд зориулсан Эргэл мөргөлийн аян.

Хар Хорин хүрэх“Эргэл Мөргөл”-ийн   зорилго
/2012/
Гол зорилго: Бидэнтэй хамт яваа Есүстэй уулзах.
1. Монгол Католик шашныхаа итгэлийн түүхээ олж авах.
  • XIII зууны үед Миса өргөж байсан газрыг эргэж мөргөл үйлдэх.
  • Монгол дахь Католик шашны 20 жилийн ой болж буй манай өнөөгийн
Монгол Сүмийг бид бүхэнд хайрласан Тэнгэрбурханы ивээлийн төлөө талархлаа өргөх.

2.   Тэнгэрбурханы хаанчлалыг зорин явж буй бид бүхэн өөрсдийн амьдралаа энэхүү аян замдаа бясалгах.
·         Бусдын өмнө өөрийн итгэлээ гэрчлэх урам зоригийг олж авах.

·         Итгэгч хүн бүр хувийн амьдралын доторх сүсэг бишрэлийн амьдралыг босгон, хэрэгтэй хүч чадлаа олж авах.

3.  Бүх Баптизм хүртсэн хүмүүсийг Эзэний дотор, Түүнтэй хамт нэг болгож өгөхийн төлөө гуйн залбирах.
  • Есүс Христийг Эзэнээр хүлээн авсан бүх итгэгчид Аавын гэрт хамтран цуглах боломжийн төлөө гуйн залбирах.

·         Монгол Католик шашныг өөрийн гэсэн оюун санааны чиг мөрөөр даган, итгэлийн үлгэр жишээ үзүүлэх хүн бол “Би” мөн гэдгийг ухаарахын төлөө гуйн залбирах.

2012/06/07

2012 оны 6-р сарын 3ны "Дээд Ариун Гурвалт" ням гараг


1-р уншлага: Дх. 4: 32-34, 39-40
2-р уншлага: Ром. 8: 14-17
Айлдал: Мт. 28: 16-20 
Номлол Сонсох

nomlol_2012_06_03.mp3 Listen on Posterous

“Мариа Ауксилюм” Паришийн сүмийн нээлт

2012 оны 5 сарын 31 нд манай Монгол дахь Дон Боско байгууллага, салешин санваартнуудын үүсгэн байгуулсан “Мариа Ауксилюм” париш Дархан хотод шинээр үүд хаалгаа нээлээ. Энэ өдөр манай Католик шашны хувьд Мариагийн сарын төгсгөл болох “Мариагийн шөнө”-ийг тэмдэглэн өнгөрүүлдэг давхар баярын өдөр байлаа. “Мариа Ауксилюм” паришийн нээлтийн ёслолд манай Католик шашны тэргүүн хамба лам Венсэслао Падилла хүрэлцэн ирж сүмийг адислан Мисаг удирдсан билээ. Мөн манай бүх санваартнууд болон бүх паришийн итгэгчид хүрэлцэн ирж энэхүү ёслолын үйл ажиллагаанд оролцсон юм. Мисаны дараа Дарханы итгэгчид баярын мисанд хүрэлцэн ирсэн хүмүүст зориулан тоглолт үзүүлж сонирхолтой арга хэмжээ зохион явуулсан билээ. Мөн хүн бүрт зориулан Мариа Эхийн адисласан  барималыг гарын бэлэг болгон өгсөнд бүгд баяртай байлаа. Дарханы Паришийн хамт олон болон итгэгчдэд шинэ сүмтэй болсонд баяр хүргэн, бидэнд зориулан бэлтгэсэн бүх зүйлд талархаж байна.         

2012/06/05

“Мариагийн шөнө” баярын өдөр


Жил бүр Мариагийн сар буюу 5-р сарын сүүлд “Мариагийн шөнө”-г манай “Гэгээн Эх Мариа” паришийн итгэгчид тэмдэглэн өнгөрүүлдэг билээ. Энэ жилийн хувьд Монгол дахь Католик шашны 20 жилийн ойг тохиолдуулан зохион байгуулж буй “Эргэл Мөргөл”-ийн аянд зориулан залбирч бясалгах  онцлогтой байлаа. Бих итгэгчид гадаа Мариагийн цэцэрлэгт хуран цуглаж, “Сарнайн эрхин залбирал” 5 нууц залбиран дотроо бясалган өөрсдийн бэлтгэсэн лаагаа асааж Мариа Эхийн барималын өмнө өргөсөн билээ. “Мариагийн шөнө” баярын энэ өдөр манай Монгол дахь Католик шашны тэргүүн Хамба лам Венсэслао Падилла хүрэлцэн ирж баяр хүргэн, өөрийн бага насандаа Мариа Эхэд дуулдаг байсан дуугаа итгэгчидтэй хамт дуулж залбирсан юм. Мариа бол Есүстэй хамгийн ойр байдаг Гэгээн хүн бөгөөд Тэнгэрбурхан түүнийг “Залбиралын Хатан”-аар өргөмжилсөн билээ. Тиймээс ч Мариа Эх маань хүмүүсийн залбиралыг хамгийн ойроос Тэнгэрбурханд дамжуулан зуучилдаг тул итгэгчдийн хайртай Ээж билээ. Энэ баярын өдөрт манай Солонгос ахан дүүс маань өөрсдийн бэлтгэсэн залбиралын дуугаа өргөж итгэгчдээ баярлуулсан юм. Мөн манай сүмийн залуу фр.Ким болон фр. Хо нар хамтдаа дуу дуулж үзүүлсэн нь их хөгжилтэй байлаа.  Манай Яармаг бүлгэмийн залуус Мариагийн тухай жүжиглэн үзүүлсэн та бүхэнд баярлалаа.