2012/06/05

“Мариагийн шөнө” баярын өдөр


Жил бүр Мариагийн сар буюу 5-р сарын сүүлд “Мариагийн шөнө”-г манай “Гэгээн Эх Мариа” паришийн итгэгчид тэмдэглэн өнгөрүүлдэг билээ. Энэ жилийн хувьд Монгол дахь Католик шашны 20 жилийн ойг тохиолдуулан зохион байгуулж буй “Эргэл Мөргөл”-ийн аянд зориулан залбирч бясалгах  онцлогтой байлаа. Бих итгэгчид гадаа Мариагийн цэцэрлэгт хуран цуглаж, “Сарнайн эрхин залбирал” 5 нууц залбиран дотроо бясалган өөрсдийн бэлтгэсэн лаагаа асааж Мариа Эхийн барималын өмнө өргөсөн билээ. “Мариагийн шөнө” баярын энэ өдөр манай Монгол дахь Католик шашны тэргүүн Хамба лам Венсэслао Падилла хүрэлцэн ирж баяр хүргэн, өөрийн бага насандаа Мариа Эхэд дуулдаг байсан дуугаа итгэгчидтэй хамт дуулж залбирсан юм. Мариа бол Есүстэй хамгийн ойр байдаг Гэгээн хүн бөгөөд Тэнгэрбурхан түүнийг “Залбиралын Хатан”-аар өргөмжилсөн билээ. Тиймээс ч Мариа Эх маань хүмүүсийн залбиралыг хамгийн ойроос Тэнгэрбурханд дамжуулан зуучилдаг тул итгэгчдийн хайртай Ээж билээ. Энэ баярын өдөрт манай Солонгос ахан дүүс маань өөрсдийн бэлтгэсэн залбиралын дуугаа өргөж итгэгчдээ баярлуулсан юм. Мөн манай сүмийн залуу фр.Ким болон фр. Хо нар хамтдаа дуу дуулж үзүүлсэн нь их хөгжилтэй байлаа.  Манай Яармаг бүлгэмийн залуус Мариагийн тухай жүжиглэн үзүүлсэн та бүхэнд баярлалаа.


No comments:

Post a Comment