2015/03/31

Бясалгал, Загалмайн зам

Манай "Гэгээн Мариа Сүм" дээр удахгүй баптизм хүртэх гэж буй итгэгч нартаа зориулан бясалгал зохион байгуулсан билээ. Бясалгал 3.27ны оройн Мисагаар эхлээд 28ны өглөө хүртэл үргэлжилсэн бөгөөд 10.30 цагаас бүх итгэгч нар ууланд гарч, загалмайн замын залбирал зохион байгуулсан юм. 
Бясалгал Мисагаар эхлээд шинээр Ариун Угаал Хүртэх гэж буй итгэгч нарт семинар хичээл ба хүндэтгэлийн ёслол зохион байгуулсан билээ. Солонгос итгэгч нарт фр.Томас хичээл орсон бол Монгол итгэгч нарт фр.Франциско хичээл зааж, харин үлдсэн хугацаанд өөрсдийн итгэлийн амьдралаас хуваалцахын хамт бас хүссэн хугацаагаар залбирах боломжтой байсан юм. Ийнхүү өөрсдийн итгэлийн амьдрал болон гэр бүл, ах дүүс, найз нөхөд болон бусад бүх хүмүүсийн төлөө залбирч Тэнгэрбурхантай биечлэн ярих таатай нөхцлийг бүрдүүлсэн нь хүн бүрийн сэтгэлд хүрч байлаа. Мөн энэхүү бясалгалд багш нар маань хамтдаа оролцож, хэрэгтэй бүхнээр туслаж дэмжиж байсан нь энэхүү үйл ажиллагааг амжилттай болоход ихээхэн тус нэмэр болсон байна.
"Загалмайн зам" залбирал
Энэ удаагийн загалмайн замын залбирлаа ууланд хийснээрээ онцлогтой байлаа. Залбирал бүх итгэгч нарт зориулагдсан бөгөөд "Альфа Курс"ын багш нар зохион байгуулсан нь хүн бүрийн талархалыг хүлээж байлаа. Бүгд зогсоол бүрт хамтдаа залбирч байхдаа тунгаан бясалгаж, өөрт тохиолсон саад бэрхшээлийн тоогоор чулуу түүж, хамгийн сүүлд дээр гараад Тэнгэрбурханд  өргөснөөр өндөрлөсөн билээ. Хэдийгээр гадаа цас орсон байсан  ч маш дулаахан, сайхан өдөр байсан тул хүн бүр Тэнгэрбурхандаа талархаж байв. Энэхүү үйл ажиллагааг зохион байгуулсан бүх хүмүүст болон хүрэлцэн ирж идэвхитэй оролцсон бүх хүмүүст талархаж байна.





    

2015/03/24

Пап лам Христчин хүмүүсийг итгэлээ бишрэлээ үйл хөдлөлөөр илэрхийлэхэд дуудаж байна

 
Христчин хүмүүс бол итгэлээ үйл хөдлөлөөр илэрхийлэх дуудлагатай, Пап лам одоогоор Христтэй нүүр тулан учирхаар туршлага хуримтлуулж буй хүмүүст хандан “бид Есүстэй уулзаж, Түүнийг сонсож бас Түүнийг мэдэж чадна” гээд хармааны хэмжээтэй Айлдлаа бэлэг болгон барьж байна.   
Бодит байдлаас мэдээлснээр 50 мянган хувь хэвлэгдсэн Айлдал нь Талбайд буй 300 орон гэргүй хүмүүст хүрсэн байсан, “энэ бол гайхалтай дохио юм” Есүс хэлэхдээ: “бидэнд хамгийн их шаардлагатай зүйлс бол Тэнгэрбурханы Үгийг бидэнд өгч буй нэгэн” хэмээн Пап лам хэлэв.
 “Үүнийг ав  – тэр хэлээд өөрийн хармаа юмуу цүнхэндээ байлгаж, өдөртөө уншаарай. Тэнгэрбурханы үг бидний замыг гэрэлтүүлдэг. Энэ нь чамд сайныг үйлдэнэ!
Пап лам Наминчлалын улирлын Тав дахь ням гаргийн уншлагыг эргэцүүлэн, баяр тэмдэглэхээр Иерусалимд ирсэн хэсэг бүлэг Иудейн Грек хүмүүс Флипэд хандан “Бид Есүсийг хармаар байна” хэмээн Иохан өгүүлсэн болохыг хэлэв. Тухайн үед Ариун хотод Өндөр тушаалын санваартнууд, улс төрийн удирдагч нар, түүнчлэн хотын иргэд болон ард олон байсан бөгөөд тэд ч бас тэдгээр “Грекчүүд”-тэй нэгэн адил Есүсийг мэдэж аваад, түүний амьдралаас суралцах гэсэн хүмүүс байсан болохыг Францис тэмдэглэн хэлэв.   
Тэгээд “Бид Есүсийг хармаар байна” хэмээн давтан хэлээд, бидний дундаас олонхи нь Есүсийг хармаар байгаа, түүний амьдралаар өгсөн захиасыг эрж хайж байна хэмээн Пап лам Францис хэлсэн юм. Тэдэнд хандаж тэр хэлэхдээ “үүнд бидний илэрхийлж чадах гурван зүйл байна: Айлдал, загалмай болон бидний гэрчлэл”.
Айлдалд – Пап лам хэлэхдээ – Тэр биднийг аврахын тулд загалмай дээр нас барах үед, бидэнд зориулсан Түүний хайрын бодит тэмдэг болсон загалмайгаар дамжуулан Есүсийг харж, түүний үгийг сонсох боломжтой; Христчин хүмүүсийн гэрчлэгч болсноор бид ахан дүүстээ буян үйлдэх энгийн дохиогоор өөрсдийн итгэл бишрэлээ илэрхийлж чадна.
Тэнгэр элчийн залбирлаа уншсаны дараа, Пап лам Францис шашны хариуцлагатай ажлаар Бямба гаригт айлчлах үед халуун дотноор угтан авсан Наплесийн ард олонд талархлаа илэрхийлсэн билээ.
Мөн өнөөдөр Дэлхийн Усны Өдрийг тэмдэглэж буйг онцлоод, ус бол амьдралын хамгийн зайлшгүй бүрэлдэхүүн хэсэг бөгөөд хүн төрөлхтний ирээдүй маань усаа хэрхэн хамгаалж, усыг ашиглах бодлогоо хэрхэн зөв зүйтэй бий болгох бидний чадвараас хамаарч байна.
Усны бодлогыг зөвлөх олон удсын нийгэмлэгийн дуудлагаар гариг маань усаар хүрэлцэхүйц хамгаалагдах болно, Францис дахин ус бол нийтлэг ашиг тустай бөгөөд бүгдэд хүртээмжтэй байх ёстой хэмээн онцлон тэмдэглэсэн юм.

Пап лам Францисын уриалгаас


 
03/23/2015
Маш их хайхрамжгүй нөхцөл байдлын дунд Сүм бүр, Христчин бүлгэм бүр энэрэл нигүүслийн газар болох болтугай.
                                        
03/17/2015         
Тэнгэрбурханыг өөртөө оруулцгаая, Тэнгэрбурханы сайн сайхан болоод энэрэл нигүүслийг өөрсдийн зүрх сэтгэлдээ дүүргэцгээе.

03/14/2015
Наминчлалын улирал бол Тэнгэрбурханы үгийг сонсож, ариун ёслолуудыг тэмдэглэснээр, Тэнгэрбурханд ойртоход зориулагдсан цаг үе билээ.

03/12/2015
Хэтэрхий их ая тухтай байдлаас болгоомжлогтун! Бид ая тухтай байх үедээ бусад хүмүүсийг мартахдаа амархан байдаг юм.

03/10/2015
Азгүй цаг мөчид санаарай: Тэнгэрбурхан бол бидний Эцэг; Тэнгэрбурхан өөрийн хүүхдүүдээ орхидоггүй.

03/09/2015                              
Даруу зан чанар хүн төрөлхтнийг авардаг: бардам зан түүний замыг нь алдуулдаг.


2015/03/17

Пап лам Францис Хамба лам нарыг хүлээн авав

Пап лам Францис бол дэлхийн бүх Католик шашны удирдагч бөгөөд дэлхийн бүх хүмүүсийн төлөө сайн мэдээ хүргэж, Тэнгэрбурханы хайрыг тунхагладаг билээ. Ариун Эцэг Францис орон орны Хамба лам нарыг хүлээн авах уулзалт зохион байгуулсан бөгөөд Монгол дахь Католик шашны тэргүүн Хамба лам Венсэслао Падилла оролцохоор Ром хотыг зорисон юм. Хамба лам маань Солонгос дахь Католик шашны тэргүүн бусад хамба лам нарын хамтаар 3 сарын 13ны 12 цагийн орчим Пап ламтай уулзсан билээ. Хамба лам Венсэслао Падилла анх Монголд ирээд 23 жил болохдоо сайн мэдээ түгээж, олон мишинерүүдийг удирдан ажиллахын зэрэгцээ сургууль, цэцэрлэг, эмнэлэг, хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн төв, оюутан сурагчдад зориулсан дотуур байр, сургалтын төв, хүүхдийн болон настан буурлуудад зориулсан халамжийн төвүүд гэх мэт олон буяны үйлсээр уламжлан Тэнгэрбурханы хайр ивээлийг хүргэж ирсэн юм. Түүний хөдөлмөрч зан чанар болон бусад мишинерүүд, ахан дүүсийн хүчин чармайлт нь олон хүмүүст ач тусаа үзүүлж, нийгэмд ихээхэн хувь нэмэр оруулсан юм. Тэнгэрбурханы хайр ивээлээр энэ бүх үйл ажиллагаа явуулах боломж өгсөн Ариун Эцэг Францист талархаж байна. Мөн Хамба лам Венсэслао Падиллад энэхүү уулзалтанд оролцсон явдалд бүх итгэгч нарынхаа өмнөөс баяр хүргэж байна. 

2015/03/13

Наминчлалын улиралын үйл явдал

Наминчлалын цаг улиралаар манай итгэгчид залбирал, мацаг барих болон буяны үйлс үйлдэх замаар Христийн амилалтыг угтаж өөрсдийгөө бэлтгэдэг уламжлалтай билээ. Энэ цаг үед сүмээс баасан гариг бүр мисаны өмнө "загалмайн зам" залбирал зохион байгуулж байна. Үүнээс гадна нийгмийн албанаас буяны үйлсэд зориулан итгэгчдийн өгсөн хувцас, хоол хүнс зэргийг цуглуулж бэлтгээд, тусламж хэрэгтэй байгаа хүмүүст тараан өгч байна. Тэд долоо хоногт хоёр удаа хөгжлийн бэрхшээлтэй, өвчтэй байгаа, хүнд амьдралтай олон хүүхэдтэй айл, өндөр настан хүмүүс дээр очиж тусламж үзүүлэхийн хамт, тэд нарын төлөө Тэнгэрбурханд залбирч байгаа билээ. Энэ бол сайн үйлсийн төлөө мацаг барьж, золиос гаргаж буй бүх хүмүүсийн сэтгэлийн илэрхийлэл юм. Мөн энэ хугацаанд залбирахыг хүссэн хүн бүхэнд сүмийн үүд хаалга нээлттэй байгаа тул та бүхэн наминчлалын улиралд идэвхитэй оролцоно уу. 

2015/03/10

СОНГОХ ЁСЛОЛ

Жил бүр манай "Гэгээн Мариа Сүм"-д Ариун Угаалд бэлтгэж буй итгэгч нар амилалтын баяраас өмнө буюу наминчлалын улиралд Сонгох ёслолд ордог уламжлалтай билээ. Тэдний хувьд Католик шашны сургалтанд  сурч байгаа боловч өнгөрсөн хугацаанд өөрийн сурч мэдсэн зүйлс болон итгэл бишрэл дээр тулгуурлан, Христийн үлгэж  дууриалаар зөвт амьдралаар амьдрахад бэлэн эсэхдээ өөртөө дүн шинжилгээ хийж, тунгаан боддог юм. Тэнгэрбурханы өмнө, итгэгч ахан дүүсийнхээ өмнө Тэнгэрлэг баяр хөөрийн хуваалцагч болохоор шийдэж, сонголт хийж буйгаа гэрчилдэг билээ.  Мисаг паришийн ахлах лам фр.Франциско болон фр.Томас нар удирдсан бөгөөд, Баптизм хүлээн авахад бэлтгэж буй итгэгч нар тус тусын загалмайлсан эцэг эхийн хамт оролцсон юм. Тэдний төлөө залбирч, Мисанд хүрэлцэн ирсэн бүх итгэгч нартаа талархаж байна. Ялангуяа Сонгох ёслолд оролцон өөрсдийн итгэл бишрэлээ гэрчилсэн итгэгч нартаа баяр хүргэж байна.

Пап лам Францисын уриалгаас

03/09/2015
Даруу төлөв байдал хүмүүнийг авардаг: харин бардам зан түүний замыг нь алдуулдаг.

03/07/2015
Өөрсдийн итгэлийн амьдралаа Христ хэмээх хад чулуун дээр байгуулцгаая.

03/05/2015
Хэрэв бид хэтэрхий их баялагт татагдвал, бид эрх чөлөөгүй болдог. Бид бол боолууд.

03/03/2015
Хэрэв зүрх сэтгэл хайрлахгүй бол хүнд хэцүү болдог. Тэнгэрлэг Эзэн минь, бидэнд хэрхэн хайрлахыг мэддэг зүрх сэтгэлийг өгнө үү.

02/28/2015

Есүс өдөр бүр биднийг өмгөөлдөг. Бүгдээрэй залбирцгаая: Тэнгэрлэг Эзэн минь, намайг өршөөнө үү; намайг өмгөөлнө үү!

2015/03/04

Пап лам Францис: НАМИНЧЛАЛЫН УЛИРАЛ БОЛ МУУ ЁРЫН ЭСРЭГ ТЭМЦЛИЙН ЦАГ ҮЕ

Пап лам Францис: Наминчлалын улирал бол бидний Сатан ба зэрлэг цөл тал дахь сорилтын эсрэг тэмцэлддэг цаг үе хэмээн хэлсэн билээ. Тэрээр Ням гаргийн Тэнгэр элчийн уншлагынхаа өмнө, Есүсийн сургаалыг тусган оруулсан “Зүрх сэтгэлийн Аврагч” нэртэй бяцхан товхимолоо хармааны хэмжээтэй хуулбарлан 50000 хувь үнэгүй тараахаа зарласан байна. Хуваарилалтын ихэнхи нь орон гэргүй хүмүүсийн оршин буй Гэгээн Петрийн Талбай дахь мөргөлчдөд хүрсэн байна.  
Пап лам Есүсийг 40 өдрийн турш хэрхэн зэрлэг цөл тал дахь ганцаардал руу явж ороод, Сатантай “гардан тулалдаж” сорилтыг амжилттай даван туулсаныг дурсан санаад: Сатаныг даван туулсан Түүний ялалтаар уламжлан “Бид бүгд ялалт байгуулсан, харин бид өөрсдийн өдөр тутмын амьдралаар энэхүү ялалтаа хамгаалж чаддаг байх хэрэгтэй.”
Тэрээр үргэлжлүүлэн, бид тэрхүү уруу татагч зэрлэг цөл талаас хэрхэн Тэнгэрбурханы дуу хоолойг сонсох боломжтойг тайлбарлав. Гэхдээ бид Түүний үгээр дамжуулан Тэнгэрбурханы дуу хоолойг сонсдог тул Ариун Библийг унших нь чухал, учир нь бид хорон муу нэгний уруу таталтыг сөрөн зогсох чадваргүй юм. Энэхүү наминчлалын улирлын цаг үед Пап лам итгэгч нартаа зориулан өдөр бүр Айлдал уншаад, 10 минут ч хамаагүй утга агуулгыг нь тунгаан бясалгаж, өдөр бүр хармаа юмуу цүнхэндээ авч явахыг зөвлөв. Наминчлалын улирлын зэрлэг цөл тал нь “биднийг ертөнцийн үймээн ба “шүтээнд” хандаж ‘үгүй’ гэж хэлэхэд минь тусладаг бөгөөд, Айлдалтай холбогдоход минь биднээр урам зоригтой сонголт хийлгэж, биднийг ах эгч дүүстэйгээ эв нэгдэлтэй байхад маань хүчирхэгжүүлэн тусладаг билээ.”
Тэрээр төгсгөлд нь дараа ням гаригт бусад Ромын Куриагын гишүүдийн хамт сүнслэг бясалгалаа эхлэх тухай сануулсан билээ. Тэрээр бидний төлөө залбирна уу, хэмээн гуйгаад, ингэснээр энэхүү сүнслэг дадал сургууль болох зэрлэг цөл талд” “бид Есүсийг сонсож чаддаг, бас бид бүгдэд байдаг олон алдаа дутагдлаа засдаг болох бөгөөд ийм байдлаар өдөр бүр бидэн рүү довтолж байдаг сорилтуудыг даван туулдаг.”
Пап лам Францис өөрийн хувийн санаачлагаар Гэгээн Петрийн Талбайд жижиг номын товхимолоо 50000 хувь хэвлэн үнэгүй тараасан болохоо зарласан билээ. Хармаанд авч явахад тохирсон хэмжээтэй, “Зүрх Сэтгэлийн Хамгаалагч” хэмээн нэрлэсэн энэхүү товхимолд “Есүсийн сургааль болон бидний итгэлийн гол сургаалиуд” хэд хэдийг багтаасан болохыг Пап лам тайлбарлав. Тэрээр үүнд “долоон үндсэн ёслол, Ариун Сүнсний бэлгүүд, 10 хууль, буяны үйлс дэх ажлууд болон ач тус”-ын талаар багтаасан болохоо хэлсэн юм.    
Пап лам Францис орон гэргүй олон хүмүүсээс бүрдсэн сайн дурынхны бүлэг нь Гэгээн Петрийн Талбай дахь эргэл мөргөлд хуваарилагдсан болохыг хэлэв. Тэрээр хүн бүрт хандаж, үргэлж сэтгэл зүрхээс гарч байдаг өөрчлөлт болон сүнслэг өсөлтөндөө тус болохын тулд, уг товхимолоос авч өөрийн эргэн тойрондоо авч явахыг шамдуулав. Тэрхүү өөрчлөлт нь биднийг “сайн болон муу ёрын хооронд”, ертөнцийн үймээн болон Айлдал, хайхрамжгүй байдал болон хуваалцал гээд бидний гаргадаг өдөр тутмын сонголтоор хүчээ алддаг. “Хүн төрөлхтөнд шударга ёс, энх тайван болоод хайр энэрэл хэрэгтэй. Харин сайны ундарга болсон ганц Тэнгэрбурханд өөрийн сэтгэл зүрхээр хандсанаар буцааж чадах болно.