2015/03/17

Пап лам Францис Хамба лам нарыг хүлээн авав

Пап лам Францис бол дэлхийн бүх Католик шашны удирдагч бөгөөд дэлхийн бүх хүмүүсийн төлөө сайн мэдээ хүргэж, Тэнгэрбурханы хайрыг тунхагладаг билээ. Ариун Эцэг Францис орон орны Хамба лам нарыг хүлээн авах уулзалт зохион байгуулсан бөгөөд Монгол дахь Католик шашны тэргүүн Хамба лам Венсэслао Падилла оролцохоор Ром хотыг зорисон юм. Хамба лам маань Солонгос дахь Католик шашны тэргүүн бусад хамба лам нарын хамтаар 3 сарын 13ны 12 цагийн орчим Пап ламтай уулзсан билээ. Хамба лам Венсэслао Падилла анх Монголд ирээд 23 жил болохдоо сайн мэдээ түгээж, олон мишинерүүдийг удирдан ажиллахын зэрэгцээ сургууль, цэцэрлэг, эмнэлэг, хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн төв, оюутан сурагчдад зориулсан дотуур байр, сургалтын төв, хүүхдийн болон настан буурлуудад зориулсан халамжийн төвүүд гэх мэт олон буяны үйлсээр уламжлан Тэнгэрбурханы хайр ивээлийг хүргэж ирсэн юм. Түүний хөдөлмөрч зан чанар болон бусад мишинерүүд, ахан дүүсийн хүчин чармайлт нь олон хүмүүст ач тусаа үзүүлж, нийгэмд ихээхэн хувь нэмэр оруулсан юм. Тэнгэрбурханы хайр ивээлээр энэ бүх үйл ажиллагаа явуулах боломж өгсөн Ариун Эцэг Францист талархаж байна. Мөн Хамба лам Венсэслао Падиллад энэхүү уулзалтанд оролцсон явдалд бүх итгэгч нарынхаа өмнөөс баяр хүргэж байна. 

No comments:

Post a Comment