Пап лам Францис: Наминчлалын улирал бол бидний Сатан ба зэрлэг цөл тал дахь
сорилтын эсрэг тэмцэлддэг цаг үе хэмээн хэлсэн билээ. Тэрээр Ням гаргийн Тэнгэр
элчийн уншлагынхаа өмнө, Есүсийн сургаалыг тусган оруулсан “Зүрх сэтгэлийн
Аврагч” нэртэй бяцхан товхимолоо хармааны хэмжээтэй хуулбарлан 50000 хувь үнэгүй
тараахаа зарласан байна. Хуваарилалтын ихэнхи нь орон гэргүй хүмүүсийн оршин
буй Гэгээн Петрийн Талбай дахь мөргөлчдөд хүрсэн байна.
Пап лам Есүсийг 40 өдрийн турш хэрхэн зэрлэг цөл тал дахь ганцаардал руу явж
ороод, Сатантай “гардан тулалдаж” сорилтыг амжилттай даван туулсаныг дурсан
санаад: Сатаныг даван туулсан Түүний ялалтаар уламжлан “Бид бүгд ялалт
байгуулсан, харин бид өөрсдийн өдөр тутмын амьдралаар энэхүү ялалтаа хамгаалж
чаддаг байх хэрэгтэй.”
Тэрээр үргэлжлүүлэн, бид тэрхүү уруу татагч зэрлэг цөл талаас хэрхэн Тэнгэрбурханы
дуу хоолойг сонсох боломжтойг тайлбарлав. Гэхдээ бид Түүний үгээр дамжуулан Тэнгэрбурханы
дуу хоолойг сонсдог тул Ариун Библийг унших нь чухал, учир нь бид хорон муу
нэгний уруу таталтыг сөрөн зогсох чадваргүй юм. Энэхүү наминчлалын улирлын цаг
үед Пап лам итгэгч нартаа зориулан өдөр бүр Айлдал уншаад, 10 минут ч хамаагүй
утга агуулгыг нь тунгаан бясалгаж, өдөр бүр хармаа юмуу цүнхэндээ авч явахыг зөвлөв.
Наминчлалын улирлын зэрлэг цөл тал нь “биднийг ертөнцийн үймээн ба “шүтээнд” хандаж
‘үгүй’ гэж хэлэхэд минь тусладаг бөгөөд, Айлдалтай холбогдоход минь биднээр
урам зоригтой сонголт хийлгэж, биднийг ах эгч дүүстэйгээ эв нэгдэлтэй байхад маань
хүчирхэгжүүлэн тусладаг билээ.”
Тэрээр төгсгөлд нь дараа ням гаригт бусад Ромын Куриагын гишүүдийн хамт сүнслэг
бясалгалаа эхлэх тухай сануулсан билээ. Тэрээр бидний төлөө залбирна уу, хэмээн
гуйгаад, ингэснээр энэхүү сүнслэг дадал сургууль болох зэрлэг цөл талд” “бид
Есүсийг сонсож чаддаг, бас бид бүгдэд байдаг олон алдаа дутагдлаа засдаг болох
бөгөөд ийм байдлаар өдөр бүр бидэн рүү довтолж байдаг сорилтуудыг даван
туулдаг.”
Пап лам Францис өөрийн хувийн санаачлагаар Гэгээн Петрийн Талбайд жижиг
номын товхимолоо 50000 хувь хэвлэн үнэгүй тараасан болохоо зарласан билээ. Хармаанд
авч явахад тохирсон хэмжээтэй, “Зүрх Сэтгэлийн Хамгаалагч” хэмээн нэрлэсэн энэхүү
товхимолд “Есүсийн сургааль болон бидний итгэлийн гол сургаалиуд” хэд хэдийг
багтаасан болохыг Пап лам тайлбарлав. Тэрээр үүнд “долоон үндсэн ёслол, Ариун
Сүнсний бэлгүүд, 10 хууль, буяны үйлс дэх ажлууд болон ач тус”-ын талаар багтаасан
болохоо хэлсэн юм.
Пап лам Францис орон гэргүй олон хүмүүсээс бүрдсэн сайн дурынхны бүлэг нь
Гэгээн Петрийн Талбай дахь эргэл мөргөлд хуваарилагдсан болохыг хэлэв. Тэрээр хүн
бүрт хандаж, үргэлж сэтгэл зүрхээс гарч байдаг өөрчлөлт болон сүнслэг
өсөлтөндөө тус болохын тулд, уг товхимолоос авч өөрийн эргэн тойрондоо авч
явахыг шамдуулав. Тэрхүү өөрчлөлт нь биднийг “сайн болон муу ёрын хооронд”,
ертөнцийн үймээн болон Айлдал, хайхрамжгүй байдал болон хуваалцал гээд бидний
гаргадаг өдөр тутмын сонголтоор хүчээ алддаг. “Хүн төрөлхтөнд шударга ёс, энх
тайван болоод хайр энэрэл хэрэгтэй. Харин сайны ундарга болсон ганц Тэнгэрбурханд
өөрийн сэтгэл зүрхээр хандсанаар буцааж чадах болно.
No comments:
Post a Comment