Жил бүр манай "Гэгээн Мариа Сүм"-д Ариун Угаалд бэлтгэж буй итгэгч нар амилалтын баяраас өмнө буюу наминчлалын улиралд Сонгох ёслолд ордог уламжлалтай билээ. Тэдний хувьд Католик шашны сургалтанд сурч байгаа боловч өнгөрсөн хугацаанд өөрийн сурч мэдсэн зүйлс болон итгэл бишрэл дээр тулгуурлан, Христийн үлгэж дууриалаар зөвт амьдралаар амьдрахад бэлэн эсэхдээ өөртөө дүн шинжилгээ хийж, тунгаан боддог юм. Тэнгэрбурханы өмнө, итгэгч ахан дүүсийнхээ өмнө Тэнгэрлэг баяр хөөрийн хуваалцагч болохоор шийдэж, сонголт хийж буйгаа гэрчилдэг билээ. Мисаг паришийн ахлах лам фр.Франциско болон фр.Томас нар удирдсан бөгөөд, Баптизм хүлээн авахад бэлтгэж буй итгэгч нар тус тусын загалмайлсан эцэг эхийн хамт оролцсон юм. Тэдний төлөө залбирч, Мисанд хүрэлцэн ирсэн бүх итгэгч нартаа талархаж байна. Ялангуяа Сонгох ёслолд оролцон өөрсдийн итгэл бишрэлээ гэрчилсэн итгэгч нартаа баяр хүргэж байна.
No comments:
Post a Comment