Showing posts with label сайн дурын ажил. Show all posts
Showing posts with label сайн дурын ажил. Show all posts

2015/12/11

Тохижолт үйлчилгээний компаний ажилчидтай уулзлаа.


Христийн мэндэлсэн баярын өмнө бид Ирэлтийн цаг улирлаар Аврагч Эзэнээ хүлээдэг билээ. Энэ жилийн Ирэлтийн баярын ээлжит сайн үйлс маань Хан-Уул дүүргийн тохижолт үйлчилгээний компанийг зорьсон юм. Жил бүр уламжлал болгон нийгмийн ажлаас явагддаг үйл ажиллагаа тул биднийг тухайн байгууллагын ахлагч дотноор угтан авсан юм. 


Манай хотыг эрүүл аюулгүй байлгахын тулд цаг агаарын байдлыг үл тоон өдөр бүр ажиллаж байдаг ах эгч нартаа өдрийн хоол, халуун аарцаар талархсан сэтгэлээ хуваалцан ярилцлаа. 

Хэдий багахан тус боловч сэтгэлийн томоохон хуваалцал ярилцлага байлаа. 







2013/03/06

Сайн дурын ажил

Манай Католик шашинд наминчлалын улиралд итгэгчид бусдыг энэрэн хайрлаж өглөг өгөх болон мацаг барих гэх мэт үйлсээр өөрсдийн хэмнэсэн  зүйлс болон өөрсдийн хэрэгтэй эд зүйлсээ цуглуулж бусадтай хуваалцаж, тусладаг уламжлалтай билээ. Саяхан манай "Гэгээн Эх Мариа" сүмээс нэн ядуу амьдралтай айлуудыг судлаад тэдэнд түлээ нүүрсээс авхуулаад хүнсний бүтээгдэхүүн болох мах, ногоо, гурил, будаа гэх мэт зүйлсийг хүргэж өгөн тэдний амьдрал ахуйтай танилцлаа. Үүнд манай нийгмийн ажилчид идэвхитэй оролцон долоо хоног бүр айлуудаар явж байлаа. Манай сүмийн ажилчид долоо хоног бүрийн нэг өдөр цагаан хоол идснээр хэмнэсэн мах болон бусад зүйлсээ нийлүүлэн энэхүү ажлыг тэд баяртайгаар хийж байсан бөгөөд бусдын аз жаргалын төлөө өөрсдийгөө зориулснаар аз жаргалтай болж Тэнгэрбурханы хайр хишгийг хүлээн авч байгаа нь Хрисчин хүний гол мөн чанар билээ. Тэнгэрбурханы нэрээр бусадтай хуваалцаж, тэднийг хайрлан энэрч баяр хөөр бэлэглэж буй бүх итгэгчиддээ талархал илэрхийлж байна.