2013/02/25

2013 оны 2 сарын 24нд "Наминчлалын улиралын 2 дахь Ням гараг"-н Номлол


1-р уншлага: Эхлэл 15:5-12
2-р уншлага: Филиппой 3:17-4:1
Айлдал: Лук 9:28-36

Номлол сонсох:
Аудио бичлэг гартал түр хүлээнэ үү.


2013_02_24.mp3 Listen on Posterous

2013/02/22

Ариун газар Израйль-г зорилоо

Манай “Гэгээн Мариа Эх” сүмийн итгэгч нарын дундаас фр. Стефано Ким болон Солонгос, Монгол итгэгч нараас бүрдсэн 11 ахан дүүс маань 2 сарын 21нд Ариун газар буюу Израйль-г зорисон билээ. Энэ нь манай Монгол дахь итгэгч нарын дундаас явж буй анхны тохиолдол бөгөөд тэднийг явахын өмнө нь Монгол дахь Католик шашны тэргүүн, хамба лам Венсэслао Падилла хүрэлцэн ирж адислаад, энэхүү үйл явдал нь Пап ламын айлдсан “Итгэлийн жил”-д тохиож байгааг дурдаад, сайн явахыг ерөөсөн юм. “Ариун Газар” бол Библид ихээр өгүүлэгддэг бөгөөд тэнд очих нь итгэгч бидний хувьд чухал ач холбогдолтой үйл явдал билээ. Тэдний зорилго бол өөрсдийн сүнслэг амьдралаа хөгжүүлхээс гадна бусад ахан дүүс нарынхаа төлөө залбирч, тэдний залбирлыг дамжуулан, хүргэх явдал юм. Мөн ийнхүү ариун газарт очиж залбирснаар “Их Өршөөл”-д багтах боломжтой болж байгаа юм. Ингээд бүх итгэгч нарын зүгээс фр.Стефано Ким болон бүх Солонгос ахан дүүс, Ганэрдэнэ Иосэф ба Ууганбаяр Доминик нартаа амжилт хүсээд, та бүхний сайн үйлс бүхэн дэлгэрэх болтугай хэмээн ерөөж байна.    

2013/02/18

Гэрлэлтийн ёслол

Манай "Гэгээн Эх Мариа" сүмийн итгэгч болох Саруул Стефано ба Золзаяа Фаустина нар 2 сарын 16нд хуримын ёслол хийлээ. Энэ хос маань гэрлээд хөөрхөн охинтой болон өнөр өтгөн сайхан амьдарч байгаа билээ. Хуримын ёслолыг фр.Ким удирдан гэрт нь хийсэн нь тэдний гэр бүл их баяртай байлаа. Манай "Гэгээн Эх Мариа" сүмийн итгэгч нараас гэрлэлтийн ариун ёслолд оролцсон 20 орчим хосууд байдаг. Мөн гэрлэсэн боловч гэрлэлтийн ариун ёслолд  орж амжаагүй хосууд "Ариун гэр бүл"-ийн жишгээр амьдрахаар шийдэн хүсэлт гарган, бэлтгэж байна. Тэнгэрбурханы хайр ивээлийг хүлээн авч илүү хариуцлагатай амьдралыг сонгон хичээж буй бүх хосууддаа ялангуяа Саруул Стефано, Золзаяа Фаустина болон бяцхан охин Аминэрдэнэд бүх итгэгч нарын зүгээс баяр хүргэж байна.

Наминчлалын Улирал эхэллээ

Манай Католик шашны итгэгчдийн хувьд наминчлалын улирал гэдэг бол Тэнгэрбурханы хайр хишгийг илүү ихээр хүлээн авч, Тэнгэрбурхантай илүү ойр байхын тулд аливаа муу үйлийг тэвчих буюу мацаглах, бусдыг энэрч бусадтай хуваалцах болон өглөг өгөх зэргээр бүхнийг өөрөөсөө эхлэснээр өөрийгөө ялан дийлж, өөрийгөө шинэчилдэг үе юм. Энэ жилийн хувьд "Үнсэн лхагва гараг" шинийн 3нд таарч наминчлалын үе "Цагаан Сар"-н баяртай давхцсан билээ. Монголчууд бид цагаан сараар бэлэг дэмбэрлийг эрхэмлэн сүүн цагаан сэтгэлээр өвөг дээдсээ хүндэлж сургааль үгийг нь сахин, идээ ундаагаа бэлтгэн, аливаа саад бэрхшээлийг эв зүйгээр даван туулж, алив муу үйлийг тэвчин цээрлэдэг уламжлалтай байдаг. Тиймээс энэ жилийн наминчлалын улиралд итгэгчид маань илүү хүндлэлтэй, ариун байдлаар буюу сүүн цагаан сэтгэлээр оролцсон тул Тэнгэрбурхантай илүү ойр байсан юм. Харин тэвчих буюу мацаг барих ёсны хувьд онцгой баяр ёслолыг тохиолдуулан хойшлуулдаг билээ. 

2013 оны 2 сарын 17нд "Наминчлалын улиралын 1 дэх Ням гараг"-н Номлол


1-р уншлага:Дэд хууль 26:4-10
2-р уншлага: Ром 10:8-13
Айлдал: Лук 4:1-13

Номлол сонсох:
 Аудио бичлэг гартал түр хүлээнэ үү.



2012_02_17.mp3 Listen on Posterous

2013/02/16

Пап Лам XVI Бенэдиктийн "Цагаан Сар"-ын мэндчилгээ


Хайрт ахан дүүс нар аа, өнөөдөр Алс Дорнодын олон үндэстэн цагаан сарын баяр тэмдэглэж байна. Ийм баяр хөөртэй орчин нөхцөлд тэмдэглэгддэг энх амгалан, эв найрамдал ба тэнгэрт өргөх талархал бол бүх дэлхийн үнэт зүйлс юм. Бүх хүмүүс өөрийн гэр бүл, нийгэм ба улс орноо байгуулахад эдгээр үнэ цэнийг хүсдэг билээ. Тэр үндэстэнүүдийн хувьд тэмүүлэл болсон баяр баясгалантай ба чинээлэг амьдралаа бүтээхийг хүсэн ерөөе. Энэхүү “Итгэл бишрэл”-ийн жилдээ тухайн улс орнуудын католик сүсэгтэнүүд Есүс Христийн мэргэн ухаанаар удирдуулах болтугай. Тэнд буй католик сүсэгтэнүүдэд онцгойлон мэндчилгээ дэвшүүлж байна.

2013/02/14

2013 оны 2 сарын 10нд "Жирийн үеийн 5 дахь Ням гараг"-н Номлол


1-р уншлага: Исаиа 6:1-8
2-р уншлага: 1Коринт 15:1-11
Айлдал: Лук 5:1-11

Номлол сонсох
Аудио бичлэг гартал түр хүлээнэ үү.


2013_02_10_nomlol.mp3 Listen on Posterous

2013/02/08

Хуримын ёслол



Шинэ оны хамгийн анхны хурим саяхан 2 сарын 4нд болсон билээ. Манай “Зуун Мод” бүлгэмийн итгэгч болох Батнасан Матилда болон Оюунгэрэл Карина нарын хуримын ёслолыг тэмдэглэн өнгөрүүлсэн билээ. Хуримын ёслолыг фр.Ким ба фр.Хо нар удирдан явуулж, Ууганбаяр Доминик болон Азжаргал Карина нар гэрчээр оролцсон байна. Католик шашны хувьд хуримын ёслол бол томоохон чухал ёслолд тооцогддог бөгөөд итгэгчид ариун гэр бүлийн үлгэр жишээг даган амьдрахаар шийдэн, өөрсдийн итгэлээ гэрчлэн, Тэнгэрбурханы хайр ивээлийг хүлээн авдаг юм. Бүх итгэгчдийнхээ зүгээс Батнасан Матилда, Оюунгэрэл Карина болон охин Дэлгэрцэцэг нарт баяр хүргэж байна. 


2013/02/04

2013 оны 2 сарын 3нд буюу "Жирийн Улиралын IV Ням гараг"-н Номлол


1-р уншлага: Иеремиа 1:4-5, 17-19
2-р уншлага: 1 Коринт 12:31-13:13
Айлдал: Лук 4:21-30

Номлол сонсох:
Аудио бичлэг гартал түр хүлээнэ үү.


2013_02_03_nomlol.mp3 Listen on Posterous