2013/02/22

Ариун газар Израйль-г зорилоо

Манай “Гэгээн Мариа Эх” сүмийн итгэгч нарын дундаас фр. Стефано Ким болон Солонгос, Монгол итгэгч нараас бүрдсэн 11 ахан дүүс маань 2 сарын 21нд Ариун газар буюу Израйль-г зорисон билээ. Энэ нь манай Монгол дахь итгэгч нарын дундаас явж буй анхны тохиолдол бөгөөд тэднийг явахын өмнө нь Монгол дахь Католик шашны тэргүүн, хамба лам Венсэслао Падилла хүрэлцэн ирж адислаад, энэхүү үйл явдал нь Пап ламын айлдсан “Итгэлийн жил”-д тохиож байгааг дурдаад, сайн явахыг ерөөсөн юм. “Ариун Газар” бол Библид ихээр өгүүлэгддэг бөгөөд тэнд очих нь итгэгч бидний хувьд чухал ач холбогдолтой үйл явдал билээ. Тэдний зорилго бол өөрсдийн сүнслэг амьдралаа хөгжүүлхээс гадна бусад ахан дүүс нарынхаа төлөө залбирч, тэдний залбирлыг дамжуулан, хүргэх явдал юм. Мөн ийнхүү ариун газарт очиж залбирснаар “Их Өршөөл”-д багтах боломжтой болж байгаа юм. Ингээд бүх итгэгч нарын зүгээс фр.Стефано Ким болон бүх Солонгос ахан дүүс, Ганэрдэнэ Иосэф ба Ууганбаяр Доминик нартаа амжилт хүсээд, та бүхний сайн үйлс бүхэн дэлгэрэх болтугай хэмээн ерөөж байна.    

No comments:

Post a Comment