2012/05/29

Ариун Сүнсний буун ирсэн баярын өдөр

       Ариун Сүнс буун ирсэн баярын өдөр бол сүмийн баяр, бүх итгэгчдийн хувьд төрсөн өдрийн баяр юм. Энэ баярын Мисанд манай Католик шашны тэргүүн, хамба лам Венсэслао Падилла хүрэлцэн ирж итгэгчдэд баярын мэнд хүргэн, бататгах ёслол /тосон баталгаа/-г хүртээсэн билээ. Хоёр жилд нэг удаа хүртдэг бататгах ёслолд 20 хүн хүлээн авсан юм. Энэ ёслолын хамгийн бяцхан итгэгч бол Польшоос ирэн Монголд мишинерийн ажлаар амьдарч буй Раф ба Гошагийн том хүү Избешик байлаа. Избешик бол монголд төрж өссөн бөгөөд одоо 8 настай билээ. Мөн энэ өдөр манай итгэгчид Католик шашны 20 жилийн ойн баярт зориулан яармаг худалдаа зохион байгуулж явуулсан юм. Энэ үйл ажиллагаанд манай залуучууд,  Солонгос ахан дүүс маань их идэвхитэй оролцож сүмдээ их хувь нэмэр оруулсанд баярлаж байна. Мөн манай шашин дэлгэрүүлэгч / миссионерүүд/ оролцон хамтдаа баяраа хуваалцсан та бүхэндээ талархлаа илэрхийлж  байна. 20 жилийн ойн үйл ажиллагаанд зориулсан энэ яармаг худалдаанд ирж олон зүйл худалдан авч бас кимбаб, чабчэ, кимчи болон хачиртай талх кекс зэргээс худалдан авч амтархан идсэн бүх итгэгчиддээ баярлаж байна.  Энэхүү 05.27 ны Эзэний өдөр манай Гэгээн Мариа Сүмийн итгэгч гэр бүлийн хувьд бас нэг баяр болсон юм. Энэ нь Эзэний өдөрт зориулсан амралтын өрөө нээгдсэн явдал байлаа. Ялангуяа бага насны хүүхэдтэй гэр бүл хүүхдээ амраах, хооллох, саатуулах гээд тэднийг Мисандаа илүү тухтай оролцоход нь манай итгэгч Отгонгэрэл Болороо хоёр тусладаг юм. Энэ амралтын өрөөг нээсэн явдал итгэгчдийн талархлыг ихээхэн хүлээж байлаа.
         Ийнхүү Ариун Сүнсний буун ирсэн баярын өдөр хүүхэд багачууд, гэр бүл, мишионерүүд гээд хүн бүхний баярын өдөр боллоо.              

No comments:

Post a Comment