2012/05/16

Залбирлын аян


Өнөөдөр 05.12нд бид “Тереза Эх” халамжийн төвөөс “Гэгээн  Антон”-ийн нэрэмжит халамжийн төв хүртэл “Залбиралын аян”-д явган алхсан билээ. Өглөө 8 цагаас  “Тереза Эх” халамжийн төв дээр Магтаал талархлын мөргөлөөр эхэлсэн.  Гадаа маш хүйтэн байгаа ч гэсэн одоогийн байдлаар маш их хүн ирсэн байна. Фадер Хо, фадер Эрнесто 2 Магтаал талархлын мөргөлийг удирдсан юм. Фадэр Эрнесто эхлэлийн залбирлаар Тэнгэрбурханаас ивээлийг гуйн залбирсан.
Фадер Эрнесто номлолдоо:
“Дээр үед хүмүүс гэгээн хүний нас барсан газар очдог байсан. Яагаад гэвэл тэнд очих юм бол өөрсдөө ч гэсэн ариун болно гэж боддог байсан үүнтэй адил бид ч гэсэн өнөөдөр явж байна” гэж тайлбарласан.
Мөргөл дуусахаас өмнө фадер Франциско Хо:

“Өнөөдөр аялахаар явж байгаа биш, бэлтгэл хийхээр явж байгаа ч биш, харин Тэнгэрбурхантай уулзахаар явж байна” гэж тайлбарласан.

36 хүний бүрэлдэхүүнтэйгээр 6-н цуваагаар  алхаж эхэллээ. Бид цааш явахдаа сарнайн эрхин залбирал хийж, дараа нь дотроо чимээгүй залбирч яваад нэг постон дээр хэсэг хугацаанд амарсан. Бид 2:30 минут орчим алхаж байх үед фадэр Ким хэдэн итэгчийн хамт хоол авч ирж өгсөн. Режү Мариа бүлгэмийнхний бидэнд зориулж хийж өгсөн амтат цуйван, халуун цайг уугаад үнэхээр их хүч орсон тул их баярлалаа. Ямарч зорилгогүй, зүгээр л  урагшаа тэмүүлцгээж байх шиг харагдсан. Бас Сүн Пиү гэдэг солонгос ах бидэнд туслахаар үргэлж машинаар дагаж байсан билээ. Ингээд хүрэхийн өмнө бүгд дахин нийлээд сарнайн залбирал хийж явсаар “Гэгээн  Антон”-ийн нэрэмжит халамжийн төв дээр ирсэн.   Гадаа маш хүйтэн салхи ихтэй байсан боловч бид нийт 35км газрыг туулсан байлаа. Бид Зуун модонд 6 цагт очно гэж төлөвлөсөн байсан ч цагаасаа өмнө 4:30 гээд очсон.  Хөл маш их өвдөж байсан ч гэсэн тэсээд алхаад  ирсэндээ их баяртай байлаа. Биднийг Зуун Модны итгэгчид баяртайгаар хүлээн авч бас халуун хоолоор дайлсанд Батаа ахдаа баярлалаа. Өнөөдөр Тэнгэрбурхан бидэнтэй хамт байсан учраас бүхий л саад бэрхшээлийг даван туулж зорилгодоо хүрч чадлаа. Энэ хугацаанд Тэнгэрбурханы ивээл бидэнтэй хамт байсан билээ.     

1 comment:

  1. өөрийнхөө итгэлийн төлөө алхаад ямарч саад бэрхшээл байсанч гэсэн даван туулж чадсандаа үнхээр аз жаргалтай бас баяр хөөртэй байнаа тэнгэр бурхан та бүхэндхайртай бас та бүхнийг ивээх болтугай!!!!!!!!!!!!!!!}

    ReplyDelete