2012/05/03

Гэгээн Эх Мариа сүмийн Их бясалгал


Сар бүрийн сүүлийн бүтэн сайнд Мисаны дараа “Их баясалгал” -ын ёслол явагддаг билээ. Их Бясалгалын өдөр бол итгэгчид бидний хувьд өөрсдийн нэг сарын итгэлийн амьдралаа тунгаан бясалгаж, Тэнгэрбурханы хайр ивээлийг хүлээн авах боломжтой болдог их чухал өдөр билээ.
2012 оны 4 сарын 29-ны “Их бясалгал” нь Ариун дуудлагын өдөртэй давхацсанаар их онцлогтой байлаа. Энэ удаа фадер Франциско Хо “Магтаал талархлын Миса” гэсэн сэдвээр явуулж Мисаны үнэ цэнийн талаар тунгаан бодож, бясалгасан юм. Фадер Франциско Хо ярихдаа:
Хүн бүрийн дотоодод залбирах хүсэл байдаг ба Тэнгэрбурханы ивээл, хамгаалалтанд байхын тулд гуйн залбирдаг билээ. Хэдийгээр зарим хүмүүс зөвхөн гуйх зүйлийн төлөө залбирахаар сүмд ирдэг боловч Миса бол үүнээс ялгаатай юм.
Тэнгэрбурхан аль хэдийн бидэнд хайр ивээлээ өгсөн тул бид бүхэн бат илгэлтэйгээр Тэнгэрбурханы хайр ивээлийг хүлээн авснаа баттайгаар магтан талархах нь Мисаны хамгийн гол нь юм. Илчлэл 4 номонд гардагтай нэгэн адил Миса/мөргөл/ эхэлснээр фадер сүмийн голоор орж ирэхэд бид бүхэн Тэнгэрбурханы хаанчлалын хаалгаар Түүний найранд Түүний 12 шавь нар, 12 үндэстний хаадын/дэлхийн бүх үндэстэн/  хамт орсон хэмээн ойлгож болно.
Мөн библийн ишлэлийг Мисаны ёслолтой хэрхэн холбогдсон болохыг тайлбарлан өгч тунгаан бясалгаж Мисаны үнэ цэнийг ойлгоход илүү тус нэмэр болсон юм.    
Бид Тэнгэрбурхан аврагч,
Агуу хүчирхэг Тэнгэрбурханд ханддаг билээ. Мисанд бид Тэнгэрбурхан хургатай уулздаг. Есүс өөрийгөө хурга болгон өргөсөн тул бид Түүнийг хургаар харах ёстой юм. Бид аль хэдийн  Тэнгэрбурханд дуудагдсан бөгөөд хурганы зоогонд Түүний хамт бас үхэгсэд, тэнгэр илчүүд, гэгээнтнүүдийн хамт уригдсанаар бид бүхэн ерөөлтэй еэ.
Ингээд бид Мисаны утга учрыг олж өөрийн болгохоор хамтдаа бясалгацгаасан билээ.
Бясалгалын үеэр “Ариун дуудлага” -ын баярын өдөрт зориулан фадер Стефано Ким бидэнд өөрийн итгэлийн амьдралаас ийнхүү ярилаа:
Тэнгэрбурхантай холбогдсон хүн бүхэн Ариун дуудлагыг өөртөө ойлгомжтой байдлаар хүлээн авдаг.
Хүн бүр одоо байгаа амьдралаа Тэнгэрбурханд өргөж болно. Ариун дуудлагын дагуу Ариун гэр бүлийн амьдралаар амьдрахад зориулдаг.
Санваартан ба гэлэнмаа нарын хувьд Тэнгэрбурханд өөрийн амьдралаа өргөж буй хэрэг юм. Санваартан бол Есүсийн 12 дагалдагчтай адил бөгөөд 24 цагийн турш Мисанд , сүмийн ажилд өөрийгөө зориулдаг билээ. Гэлэнмаа нар мөн адил айлдал, Есүсийн амьдралаар ядуу бөгөөд цэвэр ариунаар амьдардаг.
Тэрээр өөрийн амьдралаасаа Ариун дуудлагыг хүлээн авахад хамгийн гол нь мэргэжилээ сонгох бус хамгийн аз жаргалтай амьдралаа сонгох нь чухал гэдгийг ойлгуулсан юм.

Энэ сарын “Их Бясалгал” маш их үр бүтээлтэй болж өнгөрлөө. Бид өнгөрсөн сарын итгэлийн амьдралдаа дүн шинжилгээ хийж Мисаны үнэ цэнийг ойлгож авснаар илүү утга учиртай амьдрах чадвартай боллоо. Бидэнд үнэ цэнэтэй зүйлсийг зааж сургасан фадер Стефано Ким болн Франциско Ходоо талархаж байна. 

No comments:

Post a Comment