Бид бүхний сайн мэдэх Энх Иосеф маань 12 сарын 11нд Солонгос улсад тахилчийн сахил санваарын хэргэм хүртэх ёслолд орох гэж байгаа билээ. Тэрээр 2008 онд Солонгос улсад ламын сургуульд яваад зургаа дахь жилдээ сурч байгаа юм. Манай Католик Шашны ёслолууд дотроос санваартан болох нь их чухал ёслолд тооцогддог юм. Ялангуяа Монгол итгэгчид дундаас Тэнгэрбурханы хайр хишгийг хүлээн авч, санваартан болж байгаа нь онцгой сайн мэдээ бөгөөд энэ бүх хугацаанд ажиллаж байсан мишинерүүд болон итгэгч ахан дүүсийн залбирал, мөн Энх Иосефийн итгэл бишрэл ба гэр бүлийнхний ач тус билээ. Түүний дикон ёслолд зориулан итгэгч ахан дүүс маань Новена буюу залбиралт ес хоногийн залбиралыг зохион байгуулж байна. Залбирал 12.02 - 12.11нийг хүртэл үргэлжлэх бөгөөд та бүхэн идэвхитэй оролцоно уу.
12 сарын 2нд /залбиралт ес хоногийн залбирлын эхний өдөр/
1. Энх Иосефийн намтар, Монголын париш дахь үйлчлэлийн талаар дараах линкээс дүрс бичлэгтэй танилцана уу.
2. Тэнгэр дэх Эцэг
минь ээ
3. Амар амгалан Мариа
минь ээ
4. Алдаршуулал
No comments:
Post a Comment