2012/12/26

Христмас баярын мэнд хүргэе

Манай Католик итгэгч нарын хувьд 12 сарын 24 буюу Христийн мэндэлсэн өдөр бол их чухал, том баяр байдаг билээ. Энэ баярт өдрийг тэмдэглэхээр дэлхийн өнцөг булан бүрт хүмүүс сэтгэл догдлон хүлээдэг уламжлалтай. Энэ жилийн хувьд манай “Гэгээн Эх Мариа” сүмийн “Хайрын сургууль”-н багш нар малын саравчийг “Гэгээн Эх Мариа” сүмийн загвараар урлаж, залуучуудын бүлгэм Христмас баярыг зохион байгуулснаар өвөрмөц байлаа. Бас манай Солонгос ахан дүүс маань баярын мисанд зориулж дуу бэлтгэсэн нь хүн бүрийг баярлуулсан юм. Монгол дахь Католик шашны бүх мишинерүүд, итгэгч нар Тэнгэрбурханы бидэнд зориулсан энэхүү гайхамшигт бэлгийг хүлээн авч буйдаа талархан, баяр хөөртэйгөөр тэмдэглэн өнгөрүүлж байна. Учир нь Тэнгэрбурхан биднийг хайрласан тэр агуу хайрын илэрхийлэл болж түүний цорын ганц Хүү энэ дэлхийд гэрэл болж ирсэн билээ. Өөрөөр хэлбэл энэ баяр бол гайхамшигт хайрын баяр юм. 




No comments:

Post a Comment