2013/01/02

“Ариун Гэр Бүл”-н баярын Миса



 Жил бүрийн 12 сарын 30нд манай итгэгч нар “Ариун Гэр Бүл”-н баярын өдрийг тэмдэглэн хамтдаа Магтаал Талархлын Мөргөл өргөдөг уламжлалтай билээ. Энэхүү баярын Мисанд бүх санваартнууд оролцож манай Монгол дахь Католик шашны тэргүүн, хамба лам эрхэм хүндэт Венсэслао Падилла хүрэлцэн ирж номлол хийсэн юм. Тэрээр номлолдоо:

Өнгөрсөн жил бид Католик Шашин Монголд оршин буйн 20 жилийн ойн баярыг ёслон тэмдэглэсэн билээ. Энэ нь ёслолыг угтан дараалал үүсгэсэн олон янзын үйл ажиллагаануудаа амжилттай явуулсан агуу их баяр хөөрөөр дүүрэн жил байсан ба бид бүгдийн хувьд хишиг ивээлээ хайрласан жил байсан. Түүний ер бусын адислал, хязгаар үгүй хайрын төлөө бид Тэнгэрбурханд талархал илэрхийлж байна.
Христ мэндэлсэн баярын энэхүү Улирлаар бид Өөрийгөө бидний сэтгэл зүрх, гэр бүл, хамт олон, бэрхшээлт дэлхий ертөнцөд оршин байлгадаг Эцэгийнхээ бидний төлөөх хайрыг дахин мэдэрдэг ба гэрчилдэг. Бидний Тэнгэрлэг Эцэг, Тэнгэрбурхан хайртай Хүү Есүсийнхээ биелэлээр уламжлан Өөрөө төгс байдгийн адил биднийг төгс төгөлдөр байдлаар дагуулахыг хүсдэг. Тэр биднийг ариун явдалт амьдралаар замнахыг үргэлж сургадаг. Ирж буй энэ жил манай Апостолик Захиргаа Ариун амьдралаар Есүсийг дагахыг Пасторал төлөвлөгөөний нэг болгон оруулж буй юм. Сүмийн эдгээр үйл ажиллагаануудад өөрсдийгөө оролцуулахын тулд дотоод өөрчлөлт, ариун явдалт амьдрал бид бүгдийн төлөө зайлшгүй шаардлагатай. Тиймд бид Ариун Сүнсний тусламжтайгаар ариун амьдралаар Есүсийг дагах хүч тэнхээг гуйн залбирдаг.” хэмээн хэлсэн билээ. Хамба лам Венсэслао Падилла хүрэлцэн ирсэн бүх итгэгч нар ялангуяа хөдөө орон нутгаас ирсэн итгэгч нарыг онцлон тэмдэглээд бид бүхэн нэгэн том гэр бүл болон цуглаж, энэхүү “Ариун Гэр Бүл”-н баярыг тэмдэглэж буйдаа Тэнгэрбурхандаа талархсан билээ. 

No comments:

Post a Comment