Манай “Гэгээн Эх Мариа” сүмийн итгэгчдийн дунд Христмас баяраа угтсан нэг үйл ажиллагаа бол “Ариун гэр бүл”-н барималыг өөрсдийн гэртээ хүлээн авсан явдал билээ. Ингэснээр ойр амьдардаг бусад итгэгчид, найз нөхдөө ч бас урин хамтдаа залбирч, гэр бүлээрээ бүтэн нэг өдрийг Ариун гэр бүлтэй хамт ариунаар, баяртайгаар өнгөрөөсөн билээ. Мөн 12 сарын 21нд “Комбинат бүлгэм” –н бясалгал болж өнгөрсөн юм. Энэхүү бясалгалаар итгэгчид маань Христмас баярын утга учир, Тэнгэрбурханы үгээр амьдрах, эвлэрэл ёслолын талаар илүү гүн ойлгож аван хоорондоо хуваалцаж, наминчилах ёслолдоо оролцлоо. Хэдийгээр гадаа хүйтэн, оройтсон байсан ч хүрэлцэн ирж Мисандаа суусны дараа ариун сүнс дуудах залбиралд сууж бас бясалгалд оролцсон Комбинат бүлгэмийн итгэгчдийн хичээл зүтгэлд талархаж байна. Мөн бусад бүх бүлгэмийн бясалгалдаа идэвхтэй оролцсон итгэгчид болон янз бүрийн шалтгаанаар ирж чадаагүй итгэгчиддээ талархаж байна.
2012/12/24
Христмас баярын бэлтгэл

Subscribe to:
Post Comments (Atom)
No comments:
Post a Comment