2013/03/20

“Habemus Papam” = “Бид нар шинэ Паптай боллоо”


Эзэний доторх хайрт ахан дүүс нар минь

Хамба лам Жорж Марио Бэрголиогийн Пап ламаар сонгогдсон явдал нь 16-р Бенедиктийн чөлөөндөө гарах болсон тухай гэнэтийн гайхшруулсан мэдээний талаархи яриаг болон түүний үйл хэргийг чухам хэн залгамжлах талаарх бодол таамаглалуудыг намдаалаа. 

Ариун Эцэг урт наслах болтугай!
Ядуусыг болон нийгмээс тусгаарлагдагсдыг хамгаалагч хэмээн тунхаглагдсан Шашны сайн удирдагчийг өгсөн Тэнгэрбурхандаа дэлхийн бүх католик сүсэгтнүүд бид нэгэн дуу хоолойгоор  талархцгаая. Пап лам Францис нь өвөг дээдсийнхээ замналаар амьдралаа удирдахыг хичээдэг нэгэн болох нь харагддаг бөгөөд өөрийнхөө папын нэрээр Гэгээн Ассисигийн  Францисын нэрийг сонгосон юм.
Шинэ Папынхаа төлөө биднийг удирдах мэргэн ухаан, зориг тэвчээр, шийдэмгий байдал ба үнэнч сэтгэлийг ерөөж Тэнгэрбурхандаа залбирцгаая. Түүний эгэл даруу байдал болон пасторал мэргэн ухаан нь бидэнд үлгэр дууриал болох болтугай.

Гэгээн Эх маань биднийг хамгаалж Тэнгэрбурханы төлөөх бидний хайр хүн бүрт Түүний бялхам ивээлийг шагнах болтугай. Би та бүхэндээ утга учиртай, ашиг тусаар дүүрэн Ариун долоо хоног ба Амилалтын баярыг хүсэн ерөөе!.

Хамба лам Вэнсэслао Падилла ССМ
Апостолик Тэргүүн/ Бишоп



No comments:

Post a Comment