2013/03/07

Мөргөлчид буцаж ирлээ

Саяхан “Гэгээн Эх Мариа” сүмийн итгэгчдийг төлөөлөн ариун газар болох Израйлийг зорисон ахан дүүс маань 3 сарын 5нд буцаж ирлээ. фр.Стефано Ким болон солонгос, монгол итгэгч нараас бүрдсэн энэхүү мөргөлчид үргэлж гартаа сарнайн эрхтэй залбирч явахдаа монгол итгэгч ахан дүүсийнхээ төлөө залбирч байсан бөгөөд итгэгчдийн дамжуулж өгсөн залбирлуудыг ч бас хүргэн, өөрсдийн итгэлийн амьдралаа ч маш их хөгжүүлсэн юм. Тэд олон түүхт ариун газруудаар явж бясалган явахдаа орчин үеийн Израйль ард түмний сүсэг бишрэлтэй танилцах боломжтой болжээ. Хоёр мянган жилийн өмнөөс одоог хүртэл өөрсдийн шашны ёс журам ба хуулийг хэрхэн хадгалж, сахин амьдарч байгааг нүдээрээ харсан билээ. Мөн  тэд эртнээс үйлдэж байсан зан үйлийг үргэлжлүүлэн хадгалж ирснээс зарим нэг нь бэлэг тэмдэг бүхий зан үйл болсон байжээ.  Орчин үеийн техник технологи, мэдээллийн эрин үед энэ ард түмэн өөрсдийн сүсэг бишрэлийн үнэ цэнийг алдахгүйн тулд хэрхэн хичээн амьдарч буйгаар тэдний сэтгэлийг харж болох юм. фр. Стефано Ким болон бусад мөргөлч ахан дүүс нартаа ариун газрыг зорин Тэнгэрбурханы ивээлийг хүлээн авч, бид бүхэнд сайн мэдээ дамжуулж байгаад талархал илэрхийлж байна.  
       

No comments:

Post a Comment