2013/03/11

“Гэгээн Эх Мариа” паришийн ахлах ламын ёслол

Манай “Гэгээн Эх Мариа” паришийн ахлах лам фр.Стефано Ким өөрийн төрөлх нутаг Солонгос явах болсон тул 3 сарын 10ны Мисанд паришийн ахлах ламаар фр.Франциско Хог болгох ёслол тэмдэглэсэн билээ. Энэхүү Магтаал талархлын мөргөлийг Монгол дахь Католик шашны тэргүүн, хамба лам Венсэслао Падилла хүрэлцэн ирж удирдан, ёслолыг гүйцэтгэсэн бөгөөд бусад паришийн лам нар болон мишинерүүд ч мөн адил оролцсон юм. Тэнгэрбурханы сайн мэдээг дэлгэрүүлэгч фр.Стефано Ким бол Монголд ирээд “Гэгээн Эх Мариа” сүмийн ахлах ламаар 10 гаруй жил ажиллаж байгаа бөгөөд сүмийн итгэгчдийн итгэлийн амьдралд ихээхэн хувь нэмэр оруулсан юм. Тэрээр паришийн ахлах ламын хариуцлагатай ажлыг фр.Франциско Ход хүлээлгэн өгч буйдаа сэтгэл хангалуун байгаагаа тэмдэглэж байлаа. Мөн Мисанд ирсэн бүх итгэгчид фр.Стефано Кимийг удахгүй буцаж ирэхийг хүсээд, өнгөрсөн хугацаанд түүний хийж бүтээсэн зүйлд баярлаж талархснаа илэрхийлж байлаа. Бас ахлах ламаар томилогдсон фр.Франциско Ход бүх мишинерүүд ба итгэгчид баяр хүргэж байлаа. 






No comments:

Post a Comment