2013/03/27

Лежио Мариа бүлгэмийн онцгой ёслол



Манай "Гэгээн Эх Мариа" сүмийн Лежио Мариа залбиралын бүлгэмээс жил бүр хүндэтгэлийн ёслол буюу тангарга өргөх ёслол зохион байгуулдаг уламжлалтай билээ. Энэ жил 3-р сарын 26нд ёслолыг фр.Франциско Хо удирдан Солонгос болон Монгол итгэгчдээс бүрдсэн Лежио Мариа бүлгэмийн гишүүд хамтдаа энэхүү баяраа тэмдэглэсэн юм. Тэд тангарга өргөж энэхүү эрхэм үүрэг хариуцлагыг өөртөө авснаар залбиралын хатан, Гэгээн Эх Мариатай нэгдэн, Тэнгэрбурханы хайр хишгийг бусдад хүргэх ажлыг сайн дураараа гүйцэтгэж байгаа билээ. Энэ бол маш ач буянтай ажил бөгөөд өнгөрсөн хугацаанд тэд нар Гэгээн Эх Мариатай хамтран  чухам ямар сайн үйлсийн төлөө, хэдэн өвчтэй болон янз бүрийн зовлол шаналалтай хүмүүсийн төлөө залбирсныг тоолж баршгүй бизээ. Лежио Мариа бүлгэмийн гишүүд долоо хоног бүр сүм дээрээ яаран ирж, хамтдаа залбиран, баяр баяслаар дүүрэн болж байгааг харахад энэ нь тэдний хувьд амьдралын үнэ цэнэ, утга учир нь болсон байдаг. Тиймээс ч тэд нэг жилийн турш энэхүү баярын өдрөө тэсэн ядан хүлээж, хамтдаа тэмдэглэн өнгөрүүлдэг юм.Энэхүү тангарга өргөх ёслолд оролцсон бүх Лежио Мариа бүлгэмийн гишүүддээ баяр хүргэж байна.   
   




No comments:

Post a Comment