Манай “Гэгээн
Мариа Сүм”ийн “Лежио Мариа” буюу “Мариагийн Цэрэг” залбирлын бүлгэмийг та бүхэн
сайн мэдэх билээ. “Лежио Мариа” бүлгэмийн гишүүд жил бүр тангарга өргөх
ёслолоор гишүүний үүрэг хариуцлагаа улам бүр ухамсарлан, өөрсдийн шинэ гишүүдээ
хүлээн авдаг баярын өдөр билээ. Ёслолыг
фр.Франциско удирдан явуулж Монгол ба Солонгос ахан дүүс маань оролцсон юм. Ёслолын
үйл ажиллагаа нь 1. өөрсдийн бүлгэмийн гишүүний үүрэг хариуцлага болон итгэл
бишрэлийн талаар ярилцаж, 2.Мариа Эхийн хамт “Сарнайн Эрхин Залбирал” залбираад,
3. Тангарга өргөх ёслол гэсэн үе шаттай болсон бөгөөд мисагаар өндөрлөсөн
билээ. Энэхүү бүлгэмийн гишүүд маань хэдийгээр ажил төрөл, ар гэртээ анхаарал
тавьдаг хэдий ч яг л цэрэг шиг залбирал хэрэгтэй үед үргэлж бэлэн байдаг. Тэд
өөрсдийн сайн дурын үндсэн дээр Тэнгэрбурханы энэрэл хайрын сайн мэдээг бусдад
хүргэхийн тулд Зуучлагч, Залбирлын Хатан буюу Мариа Эхийн тусламжтайгаар биелүүлдэг
билээ. Ингэснээр тэд өөрсдийн сүнслэг амьдралаа бусадтай хуваалцаж, маш их тэвчээр
болон золиослолын дүнд тэнгэрлэг баяр хөөрийг хүлээн авч Тэнгэрбурханы сайн
мэдээний гэрчлэгч болдог. Лежио Мариа бүлгэмийн гишүүддээ сүмийн бүх гишүүдийн
зүгээс баяр хүргээд бидэнд урам зориг өгч байгаад талархаж байна.
No comments:
Post a Comment