2014/02/13

Катехист /КШСБ/ нарын Семинар

 Сар бүр манай Католик шашны сургалтын албанаас багш нартаа зориулан семинар зохион байгуулдаг уламжлалтай билээ. Энэ удаа 2 сарын 12нд манай "Гэгээн Мариа Сүм"д зохион байгуулсан бөгөөд фр.Проспер хүрэлцэн ирж "Католик Шашин" гэсэн сэдвээр явуулсан юм. Семинарт бусад паришийн 30 гаруй катехист /кшсб/ нар оролцож өөрсдийн мэдлэг боловсрол ба сүнслэг амьдралдаа ихээхэн хувь нэмэр оруулсан юмфр.Проспер богино хугацаанд Католик шашны мөн чанар болон Христчин байхын утга учир, бас Тэнгэрбурхан хэрхэн шашнаа удирдаж Ариун Нандин байдлыг хамгаалдаг талаар маш ойлгомжтой бөгөөд сонирхолтой хичээл заасан билээ. Мөн тэрээр өнөөгийн нийгэмд Католик шашны Ариун Нандин байдлын талаархи асуудлууд, шашны зүгээс болон итгэгчдийн хандлагын талаар дэлгэрэнгүй тайлбарлаж байв. Семинарын үеэр Католик шашны сургалтын албанаас багш нарын баярыг тохиолдуулан бяцхан үйл ажиллагаа зохион явуулсан юм. Үүний дараа багш нар маань Пасторал төлөвлөгөөтэй танилцсанаар үйл ажиллагаа өндөрлөсөн билээ. Энэхүү семинарт оролцсон бүх багш нар болон бидэнд өргөн мэдлэг олгосон фр.Просперт талархаж буйгаа илэрхийлж байна.                    

No comments:

Post a Comment