2 сарын 23нд манай "Гэгээн Мариа Сүм"-ээс хосууддаа
зориулсан үйл ажиллагаа зохион байгуулсан билээ. Хосууд маань тусгайлан бэлтгэсэн хичээл сургалтанд
хамрагдан өөрсдийн итгэл бишрэлийн дагуу гэрлэх ёслолд
орж, Христчин гэр бүлийн үлгэр жишгээр хичээн амьдарч байдаг
билээ. Тэдний сүнслэг
амьдрал буюу хамтын амьдралд нь хувь нэмэр оруулах үүднээс олон үйл ажиллагаа
явуулж ирсэн. Энэ удаагийн үйл ажиллагаа нь магтан дуу буюу залбирал,
асуулт хариултын уралдаан, хөгжөөнт тоглоом ба бүжиг гэсэн хөтөлбөртэй явагдсан
бөгөөд фр. Франциско Хо болон бусад хосууд зохион байгуулсан билээ. Нийт долоон
хос оролцсон бөгөөд хамтдаа залбирч итгэл бишрэлийн талаар мэдлэгээ
хөгжүүлэн, хосоор буюу бүлгээр тэмцээнд оролцсоноор бие биедээ
туслан илүү ихээр бие биеэ ойлгож байлаа. Хэдийгээр 13 ~ 16 цаг
үргэлжилсэн хэдий ч хосууд маань маш идэвхитэй оролцон олон
зүйлийг сурч, баяр хөөртэй байлаа. Энэхүү үйл ажиллагаанд оролцож Тэнгэрбурханы
хайр хишгийг хүлээн авсан та бүхэндээ талархаж байна.
No comments:
Post a Comment