Пап лам сахил
хүртсэнээр хамгийн ихээр дахин дахин, давтдаг зүйлийн нэг бол ёс зүйн төлөвшил,
сүнслэг байдал, сэтгэл зүй, бие махбодийн буюу санхүүгийн гээд аливаа тусламж
дэмжлэг хэрэгтэй хүмүүст туслахаар “оршин буй орон нутгаас” гадагш гарах явдал одоог
хүртэл өөрийн дуудлага байсаар ирсэн билээ. Пап ламын санааг зовоож буй зүйл
бол ариун сударт гүн шингэж тогтсон байдаг тэдгээр нийгмийн зөрүүтэй байдал
болон Эзэний элч нараас хойш Христийн итгэгчдэд урам зориг болж буй Айлдалд
шударга үнэнээр бүтээлч байх сүнсний баталгаа юм. Оршин буй орон нутгийн
төвөөс зайдуу байгаа хүмүүст үйлчилж, сүнслэг амьдрал ба томилолтоор алгуурхан
амьдарсаар ирсэн нэгэн бүлэг бол – Данбурид / АНУ/ үүсгэн байгуулагдсан сайн дурын
байгууллага бөгөөд орон гэргүйчүүдэд аюулгүйн баталгааны зардлыг газар эзэмшил
ба дагалдах сайн дурын ажлаар зуучлах маягаар байнга гүйцэтгэн, тэдэнд болон
тэдний гэр бүлийг тогтмол орон байртай болох нөхцлөөр тусалж ажилладаг билээ. Хэдийгээр орон гэргүй
хүмүүс ялангуяа эд хөрөнгийн хүчирхийлэл, оюун санааны болоод биеийн эрүүл
мэндээр асуудалтай байгаа хүмүүст зориулан засгийн газраас аль хэдийнээ
үйлчилгээ болон буяны хангамжаар тусалж байгаа боловч, тусламж дэмжлэг нэвтрэх
боломжгүй хаа нэгтээ байгаа хүн амд хүртэх хүртээмж асар ихээр байнга хийдэгдэж
байна. OTS-г үүсгэн байгуулагч ноён Маекил Олэс
бол Католик сүмд Деакон сахил хүртсэн бөгөөд OTS бүлгээ шинээр байгуулсан Ланкастертаа
одоо амьдардаг. Энэхүү төслийг онцгойлон хаа ч очих газаргүй хүмүүст туслахад
зориулан эхлүүлсэн болохыг Деакон Олэс Ватикан Радиод хэлжээ. “Энэ бол тэрхүү [засгийн
газар ба бусад тусламж дэмжлэгт] зориулан бэлтгэн боловсруулж чадахгүй байгаа тэдгээр
хүмүүсийн хөтөлбөрүүдийг үнэхээр бид шууд [хүрэх] боломжтой юм” хэмээн тэрээр
хэлжээ. OTS нь зуучлал болон баталгаанд тусламж дэмжлэг өгөхөөс гадна, хүмүүсийг
тогтмол хэрэгцээгээ авахад нь туслан гал тогооны хэрэгсэл ба тавилга, ор дэр ба
цагаан хэрэгсэл, удаан хадгалах боломжтой хүнсний бүтээгдэхүүнээр хангадаг – хамгийн
хурдандаа нэг хоёр өдөр зарцуулдаг хэдий ч, ерөнхийдөө энэ байдлаар нэгээс хоёр
долоо хоног зарцуулдаг байна. OTS нь дөрвөн хэсэгтэй: хоёр
нь Конектикатад, нэг нь Пенсилваниад болон нэг нь Калицорниад байдаг. OTS бүрэн
дүүрэн сайн дурынханаар үндэслэгдсэн бөгөөд хараахан таван жил хүрээгүй ч таван
зуу орчим хүмүүст тусламж дэмжлэг үзүүлжээ.
No comments:
Post a Comment