2014/08/19

Пап лам Солонгос дахь бусад Шашин, шүтлэгтний тэргүүлэгчидтэй уулзжээ

(Ватикан Радио) Пап лам Францис Даваа гаргийн өглөө Солонгос дахь өөр өөр Христийн Шашны тэргүүнүүд, болон бусад гол гол шашны бүлгэмийн удирдагч нартай хамт уулзсан билээ. Сөүл дэх Католик Шашны төв сүмд болсон энэхүү нүүр тулсан уулзалт нь яг сүүлийн Массны өмнө буюу Пап ламын таван өдрийн хөтөлбөрт, сүүлийн арга хэмжээ болон сонгосон байжээ.
Пап ламын айлчлалд зориулан Солонгос дахь манай сурвалжлагч Сиан-Патрик Ловэт – тэрээр энэхүү дэлхийн хэмжээний чухал бөгөөд харилцан итгэлцэл дээр үндэслэсэн уулзалтын талаар мэдээллэв.
Пап лам Улсын Меонг-дунг Гол сүмд хийх сүүлийн Мисаг үргэлжлүүлхийн өмнө, өглөө Солонгосын шашны удирдагч нартай богино хэмжээний уулзалт хийх боломж тохиожээ.       Энэ айлчлалын нийтлэг гол сэдэв болсон Солонгосын мартируудыг (итгэл бишрэлдээ үнэнч байхын төлөө зовж тарчлан нас барсан гэгээнтнүүдийн) төлөөлсөн зургийн өмнө зогсоод, Пап лам хүн нэг бүртэй мэндчилсэн бөгөөд тэдний дунд Солонгос улс дахь Сөүлийн Англиканы Хамба лам, Лютерен Сүмийн Ерөнхийлөгч болон Прэсбитэриан сүмүүдийн удирдагчид хүрэлцэн ирсэн байлаа. Солонгосын Буддын шашны тэргүүлэгч болон бусад Христчин хамт олны төлөөлөгчдийн гардуулсан бэлгэн дунд Ортодоксын Ахлах Хамба ламын өгсөн византын загалмайтай Ариун Эцэг бүхий бэлэг байжээ. Пап лам онцгойлон энэхүү бэлгийг бахархан харж, Мисаны сүүлийн адислалаа дамжуулахдаа хэрэглэнэ гэдгээ амлаж байлаа.
“Бид хамтдаа үргэлжлүүлэн алхах ёстой”, дэлхийг хамарсан цугларалт нь “Тэнгэрбурхантай хамт алхаж  хамтдаа урагш явах явдал юм. Миний төлөө залбирч өгнө үү.” хэмээн Пап лам Францис хэлжээ.
Энэ улсын шашны ажиглагчид хэлэхдээ Солонгос дахь олон янзын шашин шүтлэгүүд хоорондоо найрсаг харилцаатай (ядаж л өнгөн хэсэгтээ) бөгөөд цөөн нөхцөл байдалд дэлхийн хаа нэгтээ түгшүүртэй хүйтэн харилцааг ихээр амсаж туулдаг. 
Магадгүй энэ бол шашны хүлцэнгүй байдлыг – эсвэл шашны хайхрамжгүй байдал өсөн нэмэгдэж буйг  магтууштай үр дүн гэж тэд хэлэхгүй. Саяхны судалгаанд Солонгос дахь хүн амын бараг тал хувь нь ямар ч шашинлаг итгэл үнэмшилгүй болохоо зөвшөөрсөн гэсэн асуудлыг ил гарган тавьжээ.
Тиймээс Пап лам Францисын тэдэнд хандаж буй: итгэлгүй хоосон байдал дахь шинэ нүүр царайг ойлгоход маш амархан байлаа.   
Сөүл, Сеан-Патрик  Ловэт

No comments:

Post a Comment