Цэвэр Онгон Мариаг
өөрийн ээжээ гэж мэдэрдэггүй Хрисчин хүн бол өнчин билээ.
08/30/2014
Тэнгэрлэг Эзэн
үргэлж биднийг уучилж, бидний талд алхаж байдаг билээ. Харин бид түүний энэхүү
үйлдлийг хийлгэх ёстой.
08/28/2014
Биднийг
хайрладаггүй байлаа ч тэдгээр хүмүүсийг хайрлаарай хэмээн Христ загалмай
дээрээс бидэнд заадаг билээ.
08/26/2014
Тэнгэрбурханы хайр
юунд ч хүлэгддэггүй: үүнд ямар ч хязгаар үгүй!
08/23/2014
Христчин хүмүүс
хэрхэн өгөхөө мэддэг. Тэдний амьдрал өгөөмөр үйлсээр дүүрэн –далдуур байнга л –
өөрийн хөрш рүү чиглэгдсэн байдаг.
08/21/2014
Бидний зүрх сэтгэл чөлөөлөгдөж гэрэл гэгээгээр дүүрэх
болтугай хэмээн Тэнгэрлэг Эзэнээс хишиг ивээл гуйцгаая, тэгснээр бид
Тэнгэрбурханы хүүхдүүд адил баяр хөөртэй байх болно.
08/19/2014
Солонгос дахь анд нөхөд минь, та бүхэндээ баяраллаа.
Тэнгэрбурханы тааллаар би удахгүй Азид буцаж ирэх болно.
08/18/2014
Иракад маш олон гэм буруугүй хүмүүс өөрийн гэр орноосоо
хөөгдчихсөн байгаа билээ. Тэнгэрлэг Эзэн минь, тэд түргэн буцах болтугай хэмээн
залбирч байна.
08/18/2014
Христийн Загалмайн хүч чадалд итгэгтүн! Түүний эвлэрэн зохицох ивээл хишгийг хүлээн авч,
түүнийгээ хуваалцагтун!
08/17/2014
Тэнгэрлэг Эзэн минь, Иракад маш их хүчирхийлэлтэй байгаа
билээ. Бид өөрсдийн залбирал болон өгөөмөр сэтгэлээр цөхрөлтгүй хүрэх болтугай.
No comments:
Post a Comment