2014/09/09

Пап лам Францис: Шашин бол бидний ээж, бид өнчин биш.

Энэхүү цэлмэг нартай өдөр, Гэгээн Петрийн талбайд Шашны эхийн үндсэн шинж төрхийн тухай Пап лам Францисын эргэцүүллийг сонсохоор долоо хоног бүр хүрэлцэн ирдэг Нийт Сонсогчид олон арван мянгаар цугласан байлаа. Пап лам түүнийг “Христ дэх амьдралыг” бидэнд өгсөн “ээж” хэмээн дуудаж, тэрээр хэзээ ч “өнчрүүлэн” орхихгүй гэсэн итгэл бишрэлийг сануулсан. Ямар учраас хүн өөрөө бие даан Христчин болдоггүй талаар  Пап лам Францис эргэцүүллээ үргэлжлүүлж байлаа. “Шашин хэмээх агуу биеийн” дотор бид итгэлээр бүтээгдэж, өсөн торинодог хэмээн тэр хэлэв.      
Эрхэм хүндэт Ах Эгч Дүүс нараа: манай шашны сургалтанд бид өөрөө өөрсдөө Христчин болдоггүй хэмээн байнга мэдээллэдэг, харин Тэнгэрбурханы Хүмүүсийн дунд итгэлээр төрж, өсч хүмүүжиж байгаа бол Шашин мөн юм. Тэр бидэнд Христ дэх, Ариун Сүнсний нэгдэл дотор амьдралыг өгч, биднийг энгийн амьдралд дахь ах эгч дүүс дээр маань авчирж өгдөг жинхэнэ ээж билээ. Цаг нь ирэхэд Ариун Сүнсээр уламжлан ухаарал авч, Тэнгэрбурханы Хүүг төрүүлсэн Ерөөлт Цэвэр Онгон Мариа бол Шашны төлөө эх болсон үлгэр дууриал болдог.    
Цаашид тэрээр ариун угаалаар дамжуулан охид хөвгүүдээ авч ирэн, Тэнгэрбурханы Үгээр уламжлан хооллож тэжээдэг, Шашнаар дамжуулан өөрийн эхийн үүргээ үргэжлүүлдэг билээ. Үнэн хэрэгтээ, Есүс Айлдлаа Шашинд өгөхдөө өөрийн үгээ өгөөмрөөр тунхаглаж, Тэнгэрбурхан бидний Эцэгийн тулд ялалт байгуулж буй бусад охид хөвгүүдэд цаашдын шинэ амьдралыг авч ирэх явдал юм.      
Эх хүний хувьд, Шашин нь Айлдлын гэрлээр бидний замыг бүхий л амьдралын маань турш гэрэлтүүлэн, Ариун ёслол ялангуяа Нэгдлийн ёслолоор биднийг тэтгэн хүмүүжүүлдэг. Энэхүү тэжээлээр бид сайныг сонгож, хорон муу ба заль мэхийн эсрэг сонор соргог байж, мөн урам зориг ба итгэл найдвараар амьдралын хүнд хэцүү мөчийг даван туулах боломжтой билээ. Энэ бол Шашин: зүрх сэтгэлдээ өөрийн хүүхдүүдэд сайныг хүсэж байдаг ээж юм. Харин бид Шашин болсноос хойш, ах эгч дүүс нараа угтан авч, уучилж өршөөх ба итгэл найдвараар урам зориг өгөхөд чиглэдэг эх хүний хандлагатай адилхан тийм  оюун санаагаар амьдрахад дуудагдсан билээ.     
        

No comments:

Post a Comment