2014/08/17

Пап лам Францисын уриалгаас

08/17/2014
Шашин илүү ариун бөгөөд дөлгөөн байж,  Тэнгэрбурханы хайран дотор ядуус, ганцаардсан болон өвчтэй хүмүүст үйлчилдэг байхын төлөө залбирцгаая.  

08/16/2014
Уйлж буй Христчин хүмүүс ба Ирак дахь эмзэглэн шаналж буй бүх хүн амыг марталгүй байцгаая.  

08/16/2014
Мартирууд бидэнд:  эд баялаг, нэр төр ба алдар хүнд бол өчүүхэн төдий зүйл,  харин жинхэнэ үнэт эрдэнэ бол ганцхан Христ юм гэдгийг зааж өгдөг билээ.   

08/15/2014
Ялангуяа би Ирак дахь хүүхдүүдийг бодох үед сэтгэл минь өвддөг. Бидний Эх, Мариа тэднийг хамгаалах болтугай.  

08/15/2014
Эрхэм залуус минь, өөрийн амьдрал дахь үнэхээр чухал зүйлсийг ажиглан харахдаа сонор соргог буюу анхаарал сэрэмжтэй байхыг Христ та бүхнээс гуйж байна.  
08/14/2014
Тэнгэрийн Хатан, Мариа минь, дэлхий ертөнцийг Тэнгэрбурханы төлөвлөгөөний дагуу хувиргахад минь бидэнд тусална уу.

08/14/2014
Энх тайвны Хатан, Мариа минь, үзэн ядалтыг зайлуулж эв найрамдалтай амьдрахад бидэнд тусална уу.

08/14/2014
Гэгээн II Иохан Паул минь, бидний төлөө ялангуяа манай залуусын төлөө залбирч өгнө үү.

08/13/2014
Тэнгэрбурхан Солонгосыг – онцгой арга замаар, настай болон залуу хүмүүсийг  адислах болтугай.

08/13/2014
Ирак дахь бидний ах эгч, дүүст маань зүрх гарган туслаж буй бүх хүмүүст талархаж байна.  
08/13/2014
Би өөрийн аялалаа эхлэхийн хамт, Солонгос болон бусад Азийн орнуудын төлөө надтай нэгдэн залбирхыг та бүхнээс гуйж байна.  


No comments:

Post a Comment