2014/08/05

"Би Дурлачихжээ" сургалт хөтөлбөр

Манай "Гэгээн Мариа Сүм"-ийн хүүхдүүд 8 сарын 2нд "Би Дурлачихжээ" гэсэн хөтөлбөрт амжилттай оролцож олон зүйлийг суралцсан билээ. Энэ бол өсвөр насны хүүхдүүдэд зориулсан чөлөөт сургалтын эхний хөтөлбөр бөгөөд тэдэнд тулгардаг олон асуудлууд, өөрсдийн гэр бүл, найз нөхөд болоод нийгэм дэх харилцаагаа сайжруулах болон хайрын үнэ цэнэ ба мэдрэмжээ хэрхэн удирдах гээд маш олон мэдээллийг хамарч чадсан юм. Хөтөлбөр "Гэгээн Перт ба Гэгээн Паул" сүмд зохиогдож, бүх паришийн 30 гаруй хүүхэд залуус оролцсон байна. Энэхүү хөтөлбөрт  "Гэр бүл, Хувь хүн Хөгжлийн Үндэсний Төв" ТББ-н ажилтан Сүхбаатар хүрэлцэн ирж  10-12 цаг хүртэл семинар хийн, хүүхдүүдийн асуусан асуултанд чөлөөтэй хариулт өгч байв. Үдээс хойших хөтөлбөрт хүүхэд залуус маань хамтдаа хөгжөөнт дуу бүжиг хийж, хайрын үнэ цэнэ болон бодит амьдрал дээр тулгардаг саад бэрхшээлийг хэрхэн таниж мэдэх талаар "Пасторал багийн" бэлтгэсэн олон талын зөвлөгөөг сонсож авсан юм. Хүүхэд залуус маань энэ хөтөлбөрт оролцсондоо баяртай байсан бөгөөд найз нөхөд, гэр бүлийнхэндээ сурсан мэдснээ хуваалцана гэдэгт итгэж байна. Энэ хөтөлбөрт идэвхитэй оролцсон хүүхэд залуус болон зохион байгуулахад оролцсон хүмүүст талархаж байна. 
         

No comments:

Post a Comment