2014/08/16

Пап лам Солонгосын удирдагч нарт хандаж: Бидний өвөг дээдэс, үнэт эрдэнэ болсон залуусаа хүндэтгээрэй.

(Ватикан Радио) Пап лам Францис пүрэв гаргийн өглөө Сөүл хотод ирээд, Сөүл дэх Апостолик Элчин сайдын газарт өөрөө Магтаал Талархлын Мөргөл өргөснөөр, Өмнөд Солонгос дахь Шашны хариуцлагатай аян замаа эхлүүлсэн билээ. 
Ариун Эцэг маань дараах Магтаал Талархлын Мөргөлөө ерөнхийлөгч Пак Жеүн-хитэй мэндчилсэн, “Хөх Ордон” хэмээн нэрлэдэг,  Ерөнхийлөгчийн Ордонд үргэлжлүүлэв. Хоёр тэргүүлэгчид богино хэмжээний найрсаг айлчлалд зориулан уулзаж, бэлэг солилцов. 
Үүний дараа Пап лам Францис Солонгосын төрийн эрх баригч бүхий улс төрийн тэргүүлэгчид, Дипломат Корпусын төлөөлөгчид болон бусад удирдагчидтай уулзсан билээ.
“Солонгосд ирэх нь миний хувьд агуу баяр хөөр юм” хэмээн Пап лам хэлээд, “өглөөний тайтгарлын орон, үүнийг зөвхөн байглийн гоо үзэсгэлэнгээс гадна, юу юунаас илүүтэй энэ ард түмэн ба эдгээр баялаг түүх болон соёлоос гоо үзэсгэлэнг олж мэдэрдэг билээ”
Пап лам Францис өөрийг нь Өмнөд Солонгост авчирах болсон хоёр үйл явдал бол Зургадугаар Азийн Залуучуудын Өдөр болон 124 Солонгос мартируудыг тодруулах ёслол хэмээн хэлжээ. “Эдгээр хоёр тэмдэглэлт үйл явдал нэг нэгнээ гүйцэлдүүлж байна” хэмээн Ариун Эцэг хэлэв. Өвөг дээдсийнхээ мэргэн ухаан ба нийгэм дэх тэдний байр суурийг хүндэтгэх байдал нь төрөлхи сүр хүч болохыг Солонгосын соёл сайн ойлгодог. Католикчууд бид нар итгэл бишрэлийнхээ төлөө тарчилж нас барсан өөрийн ахас дээдсээ хүндэлдэг, учир нь тэд өөрсдийн амьдралдаа хэрхэн амьдрахыг эрэлхийлснээр итгэл найдвартаа хүрч, тэд үнэний төлөө өөрсдийн амьдралаа өгөх дур хүсэлтэй байсан билээ.
Пап лам үргэлжлүүлэн, “Цэцэн мэргэн ба агуу хүмүүс зөвхөн өөрсдийн өв залгамжилсан уламжлалаа нандигнаад байдаггүй; тэд бас өөрсдийн залуусаа нандигнан хайрлаж, өнгөрсөн өв уламжлалаа дамжуулан өгөхдөө өнөө үеийн шаардлагуудад хэрхэн хэрэглэх талаар эрэлхийлдэг. Яг одоогийн үйл явдал шиг залуучууд хэдийд ч цуглах нь бид бүхний хувьд тэдний итгэл найдвар болон санаа зовоож буй зүйлсийг сонсож болох үнэт боломж юм.”   Өнөөгийн дэлхий ертөнцөд тулгарч буй сорилт ба боломжийг харицуулахад, “бидний хувьд онцгойлон залуустаа өгөх шаардлагатай энх тайвны бэлгийн талаар эргэцүүлэн бодох нь чухал” болохыг –“энх тайван бус байдлаас болж удаан хугацаанд зовж шаналж буй газар” Солонгост хүчтэй цуурайтуулах уриа хэмээн Пап лам хэлсэн юм. Энх тайвны төлөөх эрэл хайгуулыг тэрээр хэлэхдээ: “энх тайван байдлыг харилцан буруу шаах, үр ашиггүй шүүмжлэлүүд болон хүч далайлгахаас илүүтэйгээр чимээгүй сонсож харилцан ярилцах замаар олж авдаг” гэдгийг ялангуяа улс төрийн үүрэг хүлээсэн удирдагчид ухамсарлах ёстой. Улс төрийн удирдагч нар өөрийн хүүхдүүдэд зориулан илүү сайн, илүү амар тайван, шударга ба хөгжин цэцэглэсэн дэлхий ертөнцийг байгуулах зорилгод хүчин чармайлтаа чиглүүлдэг болохыг тэрээр хэлэв.
Тухайн өдрийн ач холбогдол бүхий сонирхлуудыг авч үзэх байдлаар Солонгос улс хичээн зүтгэдэг шиг “нийгэм дэх гишүүн бүрийн дуу хоолойг сонсогддог” байлгахад ач холбогдол өгөх тал дээр Пап лам Францис сэтгэл зовнисон байлаа. Тэрээр дахин нэг удаа “ядуус, сэтгэл нь хөндүүртэй байгаа болон дуу хоолой нь сонсогдохгүй байгаа тэдгээр хүмүүст” “онцгойлон анхаарал тавьж” буйгаа үзүүлэхийг уриалсан билээ.
Ариун Эцэг дүгнэлт болгон “Солонгос улсын ирээдүй та бүхний дунд оршин буй мэргэн ухаантай, ач буянтай ба гүн гүнзгий сүнслэг амьдралтай олон эмэгтэйчүүд ба эрчүүдээс шалтгаалах болно.” хэмээн Солонгос улсад зочилсон хамгийн сүүлийн Пап лам II Иохан Паулын итгэлтэйгээр хэлсэн үгийг иш татан хэлжээ.    


No comments:

Post a Comment