2013/09/30
“Фокулариа”-н Семинар
2013/08/27
Семинар

Манай католик шашны сургалтын албанаас зохион байгуулсан Катехист буюу Католик
Шашны сургалтын багш нарын семинар 8.16 – 8.18 хооронд болж өнгөрсөн билээ. Энэхүү
семинарт манай бүх паришийн багш нар оролцсон ба эхний өдөр бүлгээр хөгжөөнт
тоглоом тоглон, хоорондоо танилцаж хамтдаа ярилцсан билээ. Дараах өдөр нь Монгол
дахь Католик шашны тэргүүн Хамба лам Венсэслао Падилла хүрэлцэн ирж Катехист
хүний мөн чанар юу болох, амьдрал дээр хэрэгжүүлэх талаар тайлбарлан, хөршөө өөрийн адил хайрлаж буйг жишээ болгон бахархан ярьж өгснөөр бидэнд
урам зориг хайрласан бөгөөд түүнээс адислал хүлээн авсандаа бид баяртай байлаа. Мөн
энэ өдөр Роза болон Аманда эгч маань өөрсдийн гэрчлэлээ хуваалцаж, фр.Франциско
анхны Катехистуудын талаар сонирхолтой хичээл заан, Катехист гэж хэн болох, сурган
хүмүүжүүлэх үүргийн талаар Клара бидэнд маш чухал мэдээлэл өгсөн юм. Ийнхүү
оройн хоолны дараа Ариун Сүнсний төлөө дуулан залбирч, өөрсдийн сүснлэг
амьдралын төлөө чөлөөтэй залбирч бүгд баяр жаргалтай болсон байлаа. Эзэний
өдрийн Мисаг фр. Андрей хүрэлцэн ирж удирдсан бөгөөд номлолдоо: орчин үеийн Катехист
хүний амьдрал, саад бэрхшээлээ хэрхэн даван туулдаг талаар ярисан нь багш нарын
сэтгэл хөдлөн олон зүйлийг ухаарч авсан билээ. Энэ бүх үйл ажиллагаанд багш нар
их идэвхи санаачлагатай оролцсон бөгөөд цаашид сурч мэдэх зүйлийн талаар
хэлж, дараагийн семинарт баяртайгаар оролцохоо илэрхийлж байлаа. Энэхүү семинарыг санаачилж их хувь нэмэр оруулсан мишинерүүд итгэгч нартаа талархаж байна.Хамба ламын 10 жилийн ойн баярын Миса
2013/08/22
Бясалгал
2013/08/02
“Христийн төлөө Хосууд”-н Семинар
Манай Католик шашны энгийн итгэгч нарын байгууллага болох “Христийн төлөө Хосууд” хөдөлгөөний ахан дүүс маань
Монгол итгэгч нарт зориулан семинар хийхээр Флиппинээс Монголд хүрэлцэн ирсэн юм. “Христийн
төлөө Хосууд” байгууллага нь 1981 онд үүсэн байгуулагдсан бөгөөд дэлхийн олон
оронд үйл ажиллагаа явуулж байгаа билээ. Семинар хоёр өдөр үргэлжилсэн бөгөөд Монгол
дахь Католик шашны тэргүүн хамба лам Венсэслао Падилла хүрэлцэн ирж “Христийн
төлөө Хосууд” ахан дүүс нараар дамжуулж бидэнд сайн мэдээг хүргэж байгаа Тэнгэрбурхандаа
талархаад, тэдэнд баярлаж буйгаа илэрхийлсэн билээ. Эхний өдөр гурван хос маань
өөрсдийн гэр бүлийн амьдралын талаар хуваалцан гэрчлэл хийн, хоёр дахь өдөр нь Хрисчин
хосуудын онцлог, ёс суртахуун болон үүрэг хариуцлагын талаар ярьж, бидэнтэй
санал бодлоо хуваалцсан билээ. Энэ бол Есүс Христийг өөрсдийн амьдралын төв
болгосноор хайр энэрэл баяр хөөрөөр дүүрэн, бат бэх гэр бүлтэй болж,
Тэнгэрбурханы хаанчлалд өөрийн хайртай хүмүүстэйгээ хамт байх явдал юм. Үүгээр ч
зогсохгүй бусад хүмүүстэй энэхүү баяр жаргалаа хуваалцах нь Хрисчин хүмүүсийн
үүрэг билээ. Энэ бүхнийг хуваалцан Тэнгэрбурханы сайн мэдээг бидэнд хүргэсэн “Христийн
төлөө Хосууд” хөдөлгөөний ахан дүүс нартаа маш их баярлаж байна. Хүн бүр хань
ижил, үр хүүхдээ хүндэтгэн Христийн жишээгээр амьдарч, хамт олноороо бие
биенийхээ зөвт амьдралд нь туслаж дэмжих нь өнөөгийн нийгэмд үнэ цэнэтэй болж
байна. Манай “Гэгээн Эх Мариа” сүм дээр хүрэлцэн ирж, семинарт идэвхитэй оролцсон
итгэгч нартаа баярлалаа.
ЯАРМАГ ХУДАЛДАА
Манай “Гэгээн Эх Мариа”
сүм дээр 7 сарын 28 нд нийгмийн ажилд зориулсан “Яармаг Худалдаа” зохион
байгуулсан билээ. Нийгмийн ажил бол Хрисчин хүний хувьд өөрийн итгэл бишрэл, Тэнгэрбурханы
хайр энэрлийн бодит амьдрал дахь илэрхийлэл, амьдралын утга учир хэмээн ихэд
чухалчилж авч үздэг билээ. Тиймээс зовж
шаналсан, тусламж эрж буй хүмүүст чадлын хэрээр тусалж, тэдэнд итгэл болон урам
зориг хайрладаг юм. Энэ үйл ажиллагаанд манай итгэгчид өөрсдийн сайн дураар оролцож,
оюун санаа ба эд материалын тусламж үзүүлж ирсэн билээ. Энэ удаагийн яармаг худалдаанд
итгэгчид хувцас болон хоол хийж оролцсон бөгөөд ялангуяа манай Солонгос
итгэгчид чанартай сайн хувцас хунар цуглуулан, бас амттай хоол хийж оролцсон нь
олон хүнийг баярлуулж, манай нийгмийн ажлын албанд чухал хувь нэмэр оруулсан
юм. Энэхүү үйл ажиллагаанд идэвхитэй оролцож өөрийн хувь нэмрээ оруулан
Тэнгэрбурханы хайр хишгийг хүлээн авсан бүх хүмүүст талархал илэрхийлж байна.
2013/08/01
Дэлхийн Залуучуудын Өдөр өндөрлөв
Манай Католик шашнаас уламжлал болон зохиогддог “Дэлхийн
Залуучуудын Өдөр” 2013 онд Бразил улсын Рио хотноо болсон билээ. Энэхүү үйл
ажиллагаа 7.23 ~ 7.28 хүртэл үргэлжилсэн бөгөөд Пап лам Францис болон Хамба лам
нар, мишинерүүд, дэлхийн өнцөг булан бүрээс ирсэн гурван сая мөргөлчид хүрэлцэн
ирсэн байлаа. Энэ бүх хүмүүс Есүс Христийн нэрээр цуглан дэлхийн амар тайван
байдлын төлөө хамтдаа залбирч өөрсдийн дуу хоолойгоо өргөж байсан юм. Энэ үйл
ажиллагаанд манай Монгол Католик залуус ч мөн адил оролцож өөрсдийн дуу
хоолойгоо өргөн, Есүс Христийн зааж буй тэнгэрлэг хайр, баяр жаргалын замд
бусдыг уриалан дуудахад хувь нэмрээ оруулсанд бид бүхэн талархаж байгаа билээ. Пап
лам Францис хаалтын Мисанд хийсэн номлолдоо: Хайрт Залуу Найзууд
минь, “Явж бүх үндэстнийг дагалдагч
болгогтун ”. Есүс энэхүү үгээ бидний хүн нэг бүрт хандан хэлжээ: “Дэлхийн өнцөг
булан бүрээс ирсэн залуустай итгэлээрээ хамт байж амьдарч, Дэлхийн Залуучуудын
Өдөрт оролцоход гайхамшигтай байлаа. Гэвч бид одоо явах ёстой, одоо та бүхэн
энэхүү туршлагаа бусдад дамжуулаарай.” Есүс та бүхнийг сайн мэдээ түгээх шавиа
болгохоор дуудаж байна! Өнөөдөр бидний
сонссон Тэнгэрбурханы үгийн гэрлээр Тэнгэрлэг Эзэн бидэнд юу хэлж байна вэ?
Гурван энгийн санаа: Явагтун, бүү ай, бас үйлчлэгтүн." хэмээн энэ үгсийг дэлгэрэнгүй тайлбарласан билээ. Энэ үйл ажиллагааг чих тавин дэлхийн улс орон бүрт хүмүүс сэтгэл догдлон хүлээн авч, сэтгэл зүрхээрээ хамт байж сайн мэдээг баяртай хүлээн авч байна.
Subscribe to:
Posts (Atom)



