2015/02/25

ПАП ЛАМ ФРАНЦИСЫН УРИАЛГААС


02/21/2015
Тэнгэрбурханы хувьд өршөөл үзүүлэх боломжгүй гэм нүгэл гэж үгүй билээ. Бид бүхний хийх хэрэгтэй зүйл бол уучлал өршөөл гуйх явдал юм.
 
02/20/2015                
Ариун ёслол бол бидэнд чиглэж буй Тэнгэрлэг Эцэгийн хайр болон хүндлэлийн баталгаа юм.
 
02/19/2015     
Тэнгэрбурханд өөрийн амьдралаа зориулсан эрэгтэй эмэгтэй хэн бүхэн баяр хөөрийг хэзээд олдог юм.
 
02/18/2015                
Тэнгэрлэг Эзэн минь, бид гэм нүгэлтэн гэдгээ мэдэх ивээл хишгийг хайрлан соёрхоно уу.
 
02/17/2015          
Наминчлалын цаг улиралд, өөрсдийн саад бэрхшээлээ даван туулах бодит арга замыг олж авцгаая.

2015/02/17

Пап лам Францисын уриалгаас


02/16/2015
Есүс үе үеийн, бүхий л хүмүүст баяр хөөрийг авч ирэхээр ирсэн билээ.
           
02/08/2015    
Есүс бол өнгөрсөн дэх үлгэр жишээ биш: тэр үргэлж бидний төлөө замыг маань гэрэлтүүлдэг бөгөөд одоо ч үргэлжлүүлсээр байна.
         
02/06/2015
Итгэлтэй байна гэдэг бол саад бэрхшээлгүй байна гэсэн утга биш, харин тэдгээр саад бэрхшээлтэй нүүр тулах хүч чадалтай байж, бид ганцаараа биш гэдгийг мэдэх явдал юм.
 
02/03/2015
Бид бүгд гэм нүгэлтэй хүмүүс. Бид зүрх сэтгэлээ өөрчлөхөөр дуудагдсан билээ.
 

2015/02/03

Шинэ лам хүлээн авах ёслол


Саяхан манай париш дээр нэгэн баярыг тэмдэглэн өнгөрүүлсэн юм. Тэрээр Солонгос улсаас хүрэлцэн ирсэн бөгөөд түүний нэр фр.Томас билээ.  2.1ний баярын мисагаар уламжлан түүнийг хүлээн авах  үйл ажиллагааг зохион байгуулсан юм. Тэрээр "Гэгээн Мариа Сүм" дээр мишинерээр ирсэн бөгөөд цаашид ахлах лам фр.Франциско-той хамтран ажиллах юм. Сүмийн итгэгчид маань түүнийг онгоцны буудал дээр тосон, сүмдээ баяртайгаар хүлээн авсан билээ. Мөн Яармаг бүлгэмийн итгэгч ахан дүүс маань фр.Томосыг хүлээн авч, хамтдаа Миса өргөсөн юм. Сүмийн хүүхэд багачууд болон бүх итгэгчид хүрэлцэн ирсэнд баярлаж буйгаа илэрхийлж байлаа. Тэнгэрбурханы сайн мэдээг дэлгэрүүлэхээр Монголд хүрэлцэн ирсэн фр.Томасд талархлаа илэрхийлээд, цаашдын ажил үйлсэд нь амжилт хүсэж байна.  




    

Пап лам Францисын уриалгаас

01/31/2015

Айлдлын үнэн болоод үнэ цэнийг шингээсэн итгэл үнэмшилтэй гэрчлэл нэн даруй шаардлагатай байна.

01/29/2015

Жинхэнэ хайр бол өөрийг нь зовоон шаналгадаг хорон муу санаанд анхаарлаа хандуулдаггүй юм. Жинхэнэ хайр нь сайныг үйлдсэнээр баясан хөгждөг.

01/27/2015

Хүмүүсийн дунд амар амгалан оршин байж, хоорондоо нүүр тулан уулзалдан, ирээдүйдээ хүндэтгэлтэй хандаж байхын төлөө Аусшвитзчууд асар их зовлон шаналаар хашхирч, өмгөөлж байна.  

01/24/2015

Буяны үйлсийг хэрэгжүүлэх нь сайн мэдээ түгээх хамгийн сайн арга зам юм.

01/22/2015


Амьдрал Бүхэн Бэлэг билээ. 

БЯСАЛГАЛ

Сар бүр итгэгч олондоо зориулан зохион байгуулдаг бясалгал маань 1.25нд “Ариун Сүнс” сэдвээр явуулжээ. Бясалгал мисаны дараа болсон бөгөөд сургалтын албанаас хариуцан Аманда удирдаж, бусад бүлгэмийн итгэгч нар идэвхитэй оролцож байлаа. Бясалгал нь магтан дуу, сургалт болон залбирал гэсэн үе шаттай болов. Энэхүү баясалгалд оролцсон итгэгч нар маань хамтдаа Тэнгэрбурханд талархал магтаалын дуугаа өргөн барьж, Ариун сүнсний тухай мэдлэгээ өсгөн, Ариун сүнсийг хүлээн авах залбирлаа залбирснаар Тэнгэрбурханаас хайрласан бэлэгсүүдийг хүлээн авдаг билээ. Ариун сүнс бол Дээд Ариун Гурвалын гурав дахь бодгал бие юм. Есүс түүнийг Тайтгаруулагч буюу Өмгөөлөгч, Үнэний Сүнс хэмээн нэрлэдэг. Мөн Шинэ Гэрээнд түүнийг Христийн Сүнс, Эзэний Сүнс, Тэнгэрбурханы Сүнс, Сүр Жавхлангийн Сүнс, Амлалтын Сүнс гэж дууддаг. Ариун Сүнс нь Шашныг бүтээж, амилуулж, ариусгадаг. (КШСБ 138, 145) Иймээс итгэгч бидний хувьд Ариун Сүнс маш чухал байр суурь эзэлдэг билээ. Энэ өдөр хүрэлцэн ирж Бясалгалдаа оролцож, Ариун Сүнсний хишиг ивээлийг хүлээн авсан бүх хүмүүст талахаж байна.


 

2015/01/22

Пап лам Францис мэндчилгээ дэвшүүлэв

Филиппин улсаас Монгол Улсын нутаг дэвсгэр дээгүүр FAL8010   / RPLL-LIRA / дугаартай агаарын хөлгөөр нисэн Ватикан руу буцах замдаа Ромын Пап Фрэнсис Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийг хүндэтгэн агаарын холбоогоор дамжуулан мэндчилгээ дэвшүүллээ.
Уг мэндчилгээнд “Филиппин улсаас танай улсын дээгүүр нисэн Ватикан руу буцах замдаа эрхэмсэг ноён Ц.Элбэгдорж танд чин зүрхний мэндчилгээ дэвшүүлж байна.
Та болон Монголын бүх ард түмний төлөө би өөрийн залбирлаа илгээж буй бөгөөд хөгжил цэцэглэлтээр арвин, амар амгалан байхыг хүсэн ерөөе. Дээрхийн гэгээнтэн Пап Фрэнсис” гэжээ.
Тэнгэрбурханы Сайн мэдээ түгээж, дэлхийн энх тайвны төлөө ажиллаж буй Ариун Эцэг Францис Монголчууд бид бүхнийг өөрийн залбиралдаа багтааж байгаад бүх ахан дүүсийн өмнөөс талархаж буйгаа илэрхийлж байна.  

2015/01/21

Манилад болсон Мисаны үеэр Пап лам: Бид Тэнгэрбурханы хүүхдүүд байхаар дуудагдсан


Дэлхийн Католик Шашны тэргүүн Пап лам Францисын Сайн мэдээ түгээх ажлаар Филиппин улсад айлчилсан сүүлийн үеийн мэдээллээс хүргэж байгаадаа баяртай байна. Дашрамд хэлэхэд Пап ламын удирдсан Миса, үйл ажиллагаанд оролцохоор     6 – 7 сая хүмүүс хүрэлцэн ирсэн байжээ.
Сиан-Патрик Ловэтийн мэдээллээс сонсоно уу:
Тэгэхээр, Манилагийн Лунета Паркад болсон Пап лам Францисын хаалтын Мисанд хэр олон хүмүүс байсан бэ? Манила дахь Метро Хөгжлийн Удирдлага, буюу орон нутгийн тээврийн хэлтсийн мэдээлснээр зөвхөн Нунсиачогоос ирж буй чиглэлд гэхэд л хүний тоо 2.5 саяд хүрч байжээ. Хэдийгээр өмнө нь цэцэрлэгт хүрээлэнд очсон бусад 1.5 сая гээд байсан ч нааш цааш хэдэн зуун мянга байв. Та бүхэн математик аргаар тооцоолоорой.  
Гэхдээ, үнэхээр ний нуугүй хэлэхэд –
Хэзээ ч чанар шигээ тийм их тоо хэмжээний талаар асуулт тавьж байгаагүй. Мөн чанарын хувьд тэнд элбэг арвин байлаа. Ялангуяа та бүхэн бүхэл өдрийн турш бороо орж байсан бодит үйл явдалд анхаарлаа хандуулбал, олон хүмүүс өөр өөрсдийн олсон байрандаа 24 цагийг задгай агаарт өнгөрөөсөн үйл явдал бол төдий чинээ түүхэн болоод шашинлаг үйл хэрэг байлаа. Энэ бүх сая сая хүмүүсийн сүсэг бишрэл, залбирлаар дүүрэн байдал болон үнэнч зан чанарын талаар юу гэх вэ? Эцэст нь эргэцүүлэн бясалгаж буй олон толгойнууд бөхийсөн байдалтай буюу залбирч атгасан гарнууд, эсвэл дуулж байхдаа өсөн нэмэгдэж буй олон хоолой сонсогдохыг та нар үзсэн үү?   
Пап лам Францис харсан. Бас сонссон билээ. Мөн Ариун Хүүхэд, Гэгээн Ниногийн, Филиппиний албан ёсны өдөрт, өөрт хүлээн авсан дохиог бодит үйл явдал дээр тусган, өөрийн эргэцүүллээ Номлолынхоо турш, бид бүгд Тэнгэрбурханы Хүүхдүүд, бүгд Тэнгэрбурханы Гэр бүл байхаар дуудагдсан болохыг сургасан билээ. Тэрээр итгэмжтэйгээр: “Гэм нүгэл гэдэг бол Тэнгэрбурханы хүүхдүүд гэдгээ мартах явдал” хэмээн хэлэв.  
Пап лам үргэлжлүүлэн “жинхэнэ утга учиртай зүйл дээр” анхаарлаа хандуулахыг мартах явдал, “мөрийтэй тоглоом болон архинд” мөнгөө зарцуулах буюу “шинэ зүйлст өнгөц хандах” байдлаар, Тэнгэрбурханаас бидэнд өгөгдсөн бэлэгсүүдийг үрэн таран хийх, “нэг өдрийн настай зүйлст сэтгэл хангалуун байж, утгагүй өнгөрсөн цаг хугацааг” амлах байдлаар биднийг сорьдог, Чөтгөрийн үгүйрүүлж сөнөөхөөр дуудагдсан жагсаалтыг сэрэмжлүүлэв. Мөн тэрээр завшааныг ашиглан “бидний үнэн болоод ариун байдлыг агуулсан бүхний маань эсрэг сөрөг хөтөлбөрүүд болон далд довтолгоо”-ы эсрэг өөрсдийн Гэр бүлээ хамгаалахыг уриалан дуудсан билээ.
Төгсгөлд нь, Пап лам Францис айлчлалын сүүлийн олон нийтийн үйл ажиллагаанд оролцсон бөгөөд үндэсний хөгжмийн авьяас чадвараар хамгийн шилдэг төлөөлөл бүхий 1000 гаруй хэсгүүдээс бүрэлдсэн найрал дуу болон оркесторыг бөөнд нь цуглуулсан байсан бөгөөд, хөгжмийн хувьд Филиппинчүүд төгс төгөлдөр байсан билээ. Би та нарыг чин сэтгэлээс урьж буй нэг шалтгаан бол миний үгийг авахын тулд бус – харин өөрөө өөрсөндөө зориулан сонсохын тулд билээ...