2012/07/06
Хар Хорин хотод 800 жилийн дараа дахин Миса өргөлөө
Манай Гэгээн Мариа сүмийн 10 жилийн ойд зориулан санаачилсан “Эргэл Мөргөл” амжилттай явагдаж Монгол улсын нийслэл байсан Хар Хорин хотод манай бүх паришийн итгэгчид, мишинерүүд хүрэлцэн ирсэн юм. XIII зуунд манай өвөг дээдэс маань Католик шашныг хүндэтгэн хүлээн авч, Хрисчин Монгол итгэгч нар Миса өргөж байсан түүхэн газар 800 жилийн дараа Магтаал Талархлын Мөргөл үйлдэж буйгаараа онцлогтой байлаа. Энэ Мисаг Монгол дахь Католик шашны тэргүүн, хамба лам, эрхэм хүндэт Венсэслао Падилла удирдсан бөгөөд бүх паришийн лам нар оролцсон юм. Хамба лам Венсэслао Падилла “Эргэл Мөргөл”д оролцсон итгэгчид болон энэхүү баярт оролцож буй бүх итгэгчиддээ баяр хүргээд хэлэхдээ өнөөдрийн Миса нь Монгол дахь Католик шашны 20 жилийн ойн баярын хүрээнд томоохон үйл ажиллагаа болж буйг тэмдэглэн хэлсэн юм. Мөн өнөөдөр 06.24 нд буюу баптизм хүртээгч Иохан Баптистын баярын өдөр тохиож бас Мисаны үеэр бороо орж буй нь Тэнгэрбурханы ивээл гэж хүлээн аваарай хэмээн айлдсан юм. Хэдхэн хормын дараа гэхэд бид ил гадаа байсан боловч хамтдаа байснаар норолгүйгээр Магтаал Талархлын Мөргөлөө өргөсөн нь гайхалтай явдал байсан юм.
Subscribe to:
Post Comments (Atom)
Sumiinhe buh itegechiddee Mongol dahi Catholic shashnii 20jil,sumiin 10 jiliin oin bayariin mend hurgey ^.^ Tenger Burhnii hairiig ulam ih avch,hamgaas hairt huu ohin ni bh boltugai.Ter urgelj tanid hairtai bh bno...,,,
ReplyDelete