Марк
16:15 “Бүх дэлхийгээр явж, сайн мэдээг бүх
бүтээлд тунхаглагтун”.
Манай Католик шашны хувьд 10
сарын 21 бол сайн мэдээг түгээх баярын өдөр буюу мишинерүүдийн өдөр юм. Тэнгэрбурхан хүн нэг бүрийг хайрлан, гайхамшигт хайраа
зориулж Тэнгэрбурханы хаанчлалдаа урисан билээ. Тиймээс ч мишинерүүд
баяртайгаар энэхүү амьдралыг сонгоод Тэнгэрбурхантай хамт байхдаа ажил үйлс, залбирал,
амьдралаараа орчин тойрноо гэрэлтүүлэн, хөрслөг газар унасан гичийн үр мэт сайн
мэдээг үржин дэлгэрүүлж байдаг юм. Ялангуяа манай Монгол дахь Католик шашны мишинерүүд
өөрийн гэр бүл, эх нутгаа орхин Тэнгэрбурханы сайн мэдээг хүргэхэд өөрсдийгөө зориулан
бидний итгэлийн амьдралд үгээр хэлшгүй хувь нэмэр оруулж байгаад талархаж байдаг
билээ. Сайн мэдээг дэлгэрүүлэх энэ өдөр “Гэгээн Эх Мариа” сүмийн итгэгчид маань
бүх мишинерүүдийн төлөө хамтдаа залбирч байлаа.
No comments:
Post a Comment