1-р уншлага: Иер. 23: 1 - 62-р уншлага: Еф: 2: 13 - 18
Айлдал: Марк. 6: 30 - 34
Аудио бичлэг гартал түр хүлээнэ үү.
Номлол сонсох
1-р уншлага: Иер. 23: 1 - 6
Манай Монгол дахь Католик шашны 20 жилийн ойд зориулан зохион байгуулсан “Залуучуудын наадам”-ыг 7 сарын 7нд тэмдэглэсэн юм. Монгол дахь Католик шашны тэргүүн Хамба лам Венсэслао Падилла хүрэлцэн ирж “Залуучуудын наадам”-ыг нээж, Ватикан улсын “Шашин дэлгэрүүлэх Яам”-ны нарийн бичгийн дарга, тэргүүн Хамба лам Савио Хон, Солонгос улсад суугаа Ватикан улсын элчин сайд (Нүүнсио) тэргүүн Хамба лам Освалдо Падилла болон бусад мишинерүүд бас “Залуучуудын наадам”-д оролцон залуучуудтай хамтран наадсан билээ. Өглөө 9 цагаас орой 18.30 хүртэл үргэлжилсэн энэхүү наадам дээр бүх паришийн итгэгч залуучууд хамтдаа итгэлийн амьдралаа хуваалцах, Миса өргөх, спортын уралдаан тэмцээнд оролцох, “Сарнайн эрхин залбирал” залбирах, дуулж залбирах гэсэн олон үйл ажиллагаа болсон юм. Залуус бүлэгт хуваагдан, бүлэг бүр Монгол дахь Католик шашны байгууллагуудын нэрээр н
Монгол дахь Католик шашны газар 20 жилийн ойн баярын хүрээнд
“Намайг дага” уриан дор олон арга хэмжээ зохион байгуулсан билээ . 
Түүнчлэн 20 жилийн ойн баярын арга хэмжээг хүүхэд, насанд хүрэгчид болон залуучууд гэсэн үе шаттай өргөн тэмдэглэсэн юм. Монгол дахь Католик шашны 20 жилийн ойн баярын Миса 2012 оны 7 сарын 8нд болж Монгол дахь Католик шашны тэргүүн, Хамба лам эрхэм хүндэт Венсэслао Падилла, бусад лам мишинерүүд болон бүх паришийн итгэгчид хамтдаа Катедриалд цуглан Мисанд оролцсон бөгөөд баяр хүргэхээр Ватикан улсын “Шашин дэлгэрүүлэх Яам”-ны нарийн бичгийн дарга, тэргүүн Хамба лам Савио Хон Ватикан улсаас, Солонгос улсад суугаа Ватикан улсын элчин сайд (Нүүнсио) тэргүүн Хамба лам Освалдо Падилла болон Таэжон дахь сүмийн Хамба лам Лаззаро Солонгос улсаас хүрэлцэн ирсэн билээ. Мөн 20 жилийн өмнө Монголд анх Католик шашныг дэлгэрүүлж байсан гурван мишинер лам бол фадер Гилберт, фадер Роберт болон одоо Монголд амьдарч ажиллаж байгаа Монгол дахь Католик шашны тэргүүн, Хамба лам Венсэслао Падилла билээ. Энэхүү баярт оролцохоор фадер Гилберт, фадер Роберт нар Монголд хүрэлцэн ирсэн нь бас том баяр болсон юм. Тэргүүн Хамба лам Савио Хон хэлэхдээ Тэнгэрбурханы сайн мэдээ Монгол улсад ирээд 20 жил болсон ба дэлхийн Католик улс орны нэг болсон явдалд баяр хүргэсэн билээ.