2014/07/16

"Гэгээн Мариа Сүм"-ийн мэдээллийн булан

Миса бэлтгэх хуваарь

2014.07.13нд /10:30/   “Нисэх бүлгэм”                                           2014.07.20нд  /10:30/  “Коминат бүлгэм”

Эзэний өдрийн Мисандаа хүрэлцэн ирсэн бүх итгэгчиддээ баярлалаа.
  • 7.16ны  лхагва гаригт 18.00 цагт сүм дээр Мисатай.
  • 7.20нд багш нарын хуралтай тул Мисаны дараа оффист цуглана уу.
  • Сүмийн чимэглэлийн үйлчилгээнд суралцаж,сайн дураар үйлчлэх сонирхолтой ахан дүүс 7.22ны 11 цагт сүм дээр урьж байна. Оролцох хүмүүс нэрээ бүргүүлнэ үү.
  • 7-р сарын 25-27 хүртэл Хандгайтад бүх Шашны Сургалтын багш нарын семинар байгаа тул багш нар  7.18ны дотор бүргүүлнэ үү. 
  • Солонгос руу явсан Хайрын сургуулийн хүүхдүүдийн төлөө залбирцгаая.
  •  Баптизм хүртсэн бүх ахан дүүсийг долоо хоног бүрийн Мисаны дараа болдог "Библи хуваалцах бүлэг"-т урьж байна.  
  • Анх удаа сүм дээр ирж буй ахан дүүсээ тавтай морилно уу хэмээн урьж байна.
  • Ирэх долоо хоногийн Миса бэлтгэх хариуцлагатай, Комбинат бүлгэмийн ахан дүүс та бүхэндээ амжилт хүсэж байна.

Мисаны уншлага болон айлдалууд /2014.07.13-2014.07.20  


1-р уншлага
Дуулал
Айлдал
Даваа
Исаиа  1:10-17
 Дуулал 50
Матай 8:18-22
Мягмар
Исаис  7:1-9
Дуулал  5
Матай 8:23-27
Лхагва
Исаиа 10:5-7,13-16
Дуулал  50
Матай  8:28-34
Пүрэв
Исаис 26:7-9,12,16-19
Дуулал  80
Иохан  20:24-29
Баасан
Исаиа 38:1-6,21-22,7-8
Дуулал  119
Матай 9:9-13
Бямба
Мика 2:1-5
Дуулал  85
Матай  9:14-17
Ням
Мэргэн ухаан 12:13,16-19
2-р унш Ром 8:26-27
Дуулал 145
Матай  11:25-30

Та бүхэн "Гэгээн Мариа Сүм"-н цахим хуудстай танилцаж, мэдээлэл болон номлол сонсоно уу.
http://gegeenmariasum.wix.com/gegeenmariasum
http://gegeenmariasum.blogspot.com/


Пап ламын уриалгаас

07/15/2014
Эрхэм хүндэт залуусаа, битгий тааруухан дундаж байгаарай; Христчин амьдрал бол биднийг агуу хүсэл тэмүүллээр дууддаг юм.

07/12/2014
Дэлхийн Цомын Тэмцээн нь олон орны, янз бүрийн шашинтай хүмүүсийг хамтдаа хүрэлцэн ирэхийг зөвшөөрдөг билээ. Спорт тэмцээнүүд соёлын уулзалтыг үргэлж урамшуулж байх болтугай.  

07/10/2014
Өөрийгөө Тэнгэрбурханы гар дээр тавихаас бүү айгаарай; Тэр чамаас юу ч гуйсан бай, Тэрээр зуу дахин эргүүлэн төлөх болно.  

07/08/2014
Тэнгэрбурхантай хамт байхад юу ч алдагдахгүй, харин түүнгүйгээр бүх зүйлс алдагддаг.

07/03/2014
Эрхэм хүндэт залуусаа, илүү зөв шударга дэлхий ертөнцийн мөрөөдлөөсөө бүү шантраарай. 

07/01/2014
Тэнгэрбурханы жинхэнэ хүүхдүүд байхын утга учир нь өөрсдийн хөршөө хайрлаж, хүнд хэцүү байдалд ганцаардаж буй хүмүүстэй ойр байх гэсэн утгатай юм.  

2014/07/08

Пап ламын залууст хандсан “зуурдын соёл”-ын сэрэмжлүүлэг


Пап лам Францис “түр зуурын соёл” болон орчин үеийн нийгэмд давамгайлж буй хандлагуудын эсрэг сэрэмжлүүлэг болгон, Кастэлпетросогийн Ариун Дуганд цугласан мянга мянган залууст хандаж үг хэлжээ.     “Сэтгэл хөдлөлийн элсэн цөлөөс” хамаагүй илүү “хайр ба хариуцлагын хад чулуун” дээр л ганц босдог, тогтвортой амьдралыг төлөвшүүлэхэд тиймэрхүү соёл өөрийгөө үзүүлдэггүй. Гэхдээ, хүмүүний зүрх сэтгэл нь агуу зүйлс, гол давуу талууд,  гүн гүнзгий нөхөрлөл болоод амьдралын бэрхшээл дунд нурснаар илүү хүчирхэгжсэн харилцаа өөд тэмүүлж байдаг билээ. “Хүний оршихуй нь хайрлах болон хайрлуулахаар тэмүүлдэг юм” хэмээн тэрээр хэлсэн юм.                                   “Түр зуурын соёл” нь бидний эрх чөлөөг өсгөн нэмэгдүүлж байх хоорондоо, биднийг хувь заяанаас минь салгадаг хэмээн Пап лам хэлэв. Тэрээр залууст хандан Есүсийн хамт ирээдүйг чиглэн явахын тулд өөрсдийгөө урамшуулан, аз жаргал өөд тэмүүлэхийг уриалсан билээ.                                                                                                                                  Есүс “биднийг завших гэж биш, биднийг боолчлох гэж биш, харин биднийг чөлөөлөхийн” тулд өөртөө дагуулахыг урьж байна. 
Ариун Эцэг үргэлжлүүлэн, олон залуус өнөөгийн ажилгүйдлийн нөхцөл байдалтай тулгарч буйг шүүмжлэв. Ажилгүй байгаа залуу үеийн алдаа хохиролд бид өөрсдөө буулт хийж чадахгүй. Бид өөрсдийн хүчин чадлаа ашиглах хэрэгтэй, үүний тулд “залуус маань ажлаас төрдөг тэрхүү сүр хүч бүхий баяр хөөрийг” өөр дээрээ мэдрэх боломжтой.
1888 онд Мариагийн үзэгдсэн газарт барисан Ариун Сүмд энэхүү уулзалт цуглаан болсон бөгөөд Пап лам Францис үгээнхээ төгсгөлд Мариагийн залбиралд уриалан дуудсан юм. Тэрээр ийнхүү “урам зориг, итгэл найдвар болон дотно байдлын аян замд” яваа залуусдаа өөрийн адислалаа өргөсөн билээ.           

2014/07/01

"Гэгээн Мариа Сүм"-ийн мэдээллийн булан

Миса бэлтгэх хуваарь
2014.06.29нд /10:30/     “Зуунмод" бүлгэм”
2014.07.06нд /10:30/     “Яармаг"

Эзэний өдрийн Мисандаа хүрэлцэн ирсэн бүх итгэгчиддээ баярлалаа..


  • 7.02ны  лхагва гаригт 10:00 цагт сүм дээр Мисатай,  оройн  Миса "Яармаг"-т 19.00 цагт тус тус болно.
  • 7.4ны Баасан гаригт 18:00 цагт Хүндтгэлийн залбиралтай  
  • 7.6нд Зөвлөлийн гишүүд хуралтай тул та бүхэн идэвхитэй оролцоно уу.
  • 7.6нд "Хайрын сургуулийн" хүүхдүүд зугаалга хийнэ. Та бүхэнд амжилт хүсэе.
  • 7.10нд Католик сүм анх Монголд үүсгэн байгууллагдсан баярын өдөр болно. 
  • 7.13нд "Хээрийн Миса" болон "Бэсрэг Наадам" байгаа тул та бүхэн идэвхитэй оролцож, сайхан наадаарай. Ялангуяа ирээгүй удаж байгаа ахан дүүсээ урьж байна.
  • Баптизм хүртсэн бүх ахан дүүсийг долоо хоног бүрийн Мисаны дараа болдог "Библи хуваалцах бүлэг"-т урьж байна.  
  • Анх удаа сүм дээр ирж буй ахан дүүсээ тавтай морилно уу хэмээн урьж байна.
  • Ирэх долоо хоногийн Миса бэлтгэх хариуцлагатай, Яармаг бүлгэмийн ахан дүүс та бүхэндээ амжилт хүсэж байна.

Мисаны уншлага болон айлдалууд /2014.06.29-2014.07.6
  



1-р уншлага
Дуулал
Айлдал
Даваа
Амос 2:6-10,13-16
 Дуулал 50
Матай 8:18-22
Мягмар
 Амос 3:1-8,4:11-12
Дуулал  5
Матай 8:23-27
Лхагва
Амос 5:14-15,21-24
Дуулал  50
Матай  8:28-34
Пүрэв
Ефес 2:19-22
Дуулал  80
Иохан  20:24-29
Баасан
Амос 8:4-6,9-12
Дуулал  119
Матай 9:9-13
Бямба
Амос 9:11-15
Дуулал  85
Матай  9:14-17
Ням
Зехариа  9:9-11
2-р унш Ром 8:9.8,11-16
Дуулал 145
Матай  11:25-30

Та бүхэн "Гэгээн Мариа Сүм"-н цахим хуудстай танилцаж, мэдээлэл болон номлол сонсоно уу.
http://gegeenmariasum.wix.com/gegeenmariasum
http://gegeenmariasum.blogspot.com/

Пап лам Францисын уриалгаас

6/30/2014
Есүс минь, бид Тэнгэрбурханыг аав шигээ харин өөрийн хөршөө өөрсөд шигээ хайрлахад минь та тусална уу.

06/29/2014
Гэгээн Петр ба Гэгээн Паул нар Ромын хот болон дэлхий  дахинд, мөргөлийн сүмийг бүхэлд нь адислах болтугай.

06/28/2014
Тэнгэрбурхантай найз нөхөд байна гэдэг нь яг хүүхэд өөрийн эцэг эхтэйгээ ярьж байгаа мэт энгийн байдлаар залбирна гэсэн утгатай.   

06/27/2014
Амьдралын бэрхшээлтэй нүүр тулах үедээ, өөрсдийн итгэл бишрэлд гэрчлэлийг баяр хөөртэйгөөр хадгалах хүч чадлын төлөө Тэнгэрлэг Эзэнээс гуйцгаая.    

06/26/2014

Гэр бүл бол хүмүүний болон нийгмийн хөгжлийг тогтвортой байлгахад зайлшгүй хэрэгцээтэй юм. 

Баярын Миса

Уламжлал ёсоор “Гэгээн Петр болон Гэгээн Паул нарын баяр”-ын өдөр бүх паришийн итгэгч ахан дүүс маань хамтран “Гэгээн Петр ба Паул”-н нэрэмжит Катедрал дээр Магтаал Талархлын Мөргөлөө тэмдэглэдэг уламжлалтай билээ. 6.29ны Баярын мисанд баяр хүргэхээр Солонгос улсад суугаа Нюнсио, ахлах Хамба, эрхэм хүндэт Освалдо Падилла хүрэлцэн ирж Хамба лам Венсэслао Падилла болон бусад лам нарын хамт Миса удирдан, номлол айлдсан билээ. Тэрээр номлолдоо: паришийн баярыг тохиолдуулан бүх хүмүүст, онцгойлон Монгол дахь Католик Шашны тэргүүн, Хамба лам Венсэслао Падиллад баярын мэнд хүргэлээ. Мөн энэ өдөр Пап ламын өдөр болохыг тэмдэглээд, Пап лам Францисын төлөө хамтдаа залбирхыг уриалж байлаа. Пап лам Францис Сайн мэдээ түгээх үйлсдээ дэлхий дахиныг уриалан дуудаж, өөрийн амьдралаар Тэнгэрбурханы хайр энэрлийг үзүүлснээр түүний нэр алдар өндөрт танигдсан юм. Удахгүй Солонгос улсад болох “Азийн Католик Залуучуудын Наадам”-д Пап лам маань хүрэлцэн ирж, оролцох гэж буйг дурдаад, үргэлж түүний төлөө залбирч байхыг сануулсан билээ. Пап лам бол Есүс Христийн бие төлөөлөгч, гэгээн Петрийн залгамжлагч юм. Бид өөрсдийн амьдралдаа Гэгээн Петр ба Гэгээн Паул нарын итгэл бишрэлээс суралцан, үлгэр дууриал авснаар гэм нүглийн боолчлол болоод гуниг гутралын боолчлолоос чөлөөлөгдөж чаддаг. Тиймээс бидний хүсэн хүлээж байдаг мөнхийн аз жаргал бол өөрийн амьдралаараа Есүс Христтэй хамт байх явдал билээ. Ийнхүү Эрхэм хүндэт Нюнсио номлолдоо олон зүйлийг тайлбарлаж, үүний дараа Хамба лам Веснэслао Падилла шинэхэн мэндэлсэн хүүхдэд Ариун Угаал хүртээх ёслол үйлдэн баяр дээр бас дахин баяр нэмсэн юм. Итгэгч ахан дүүстээ зориулж олон шагнал урамшуулал гардуулан, концерт ба өглөөний цай бэлтгэсэн “Гэгээн Петр ба Паул” паришийн итгэгч ахан дүүстээ талархаж байна.