2014/07/08

Пап ламын залууст хандсан “зуурдын соёл”-ын сэрэмжлүүлэг


Пап лам Францис “түр зуурын соёл” болон орчин үеийн нийгэмд давамгайлж буй хандлагуудын эсрэг сэрэмжлүүлэг болгон, Кастэлпетросогийн Ариун Дуганд цугласан мянга мянган залууст хандаж үг хэлжээ.     “Сэтгэл хөдлөлийн элсэн цөлөөс” хамаагүй илүү “хайр ба хариуцлагын хад чулуун” дээр л ганц босдог, тогтвортой амьдралыг төлөвшүүлэхэд тиймэрхүү соёл өөрийгөө үзүүлдэггүй. Гэхдээ, хүмүүний зүрх сэтгэл нь агуу зүйлс, гол давуу талууд,  гүн гүнзгий нөхөрлөл болоод амьдралын бэрхшээл дунд нурснаар илүү хүчирхэгжсэн харилцаа өөд тэмүүлж байдаг билээ. “Хүний оршихуй нь хайрлах болон хайрлуулахаар тэмүүлдэг юм” хэмээн тэрээр хэлсэн юм.                                   “Түр зуурын соёл” нь бидний эрх чөлөөг өсгөн нэмэгдүүлж байх хоорондоо, биднийг хувь заяанаас минь салгадаг хэмээн Пап лам хэлэв. Тэрээр залууст хандан Есүсийн хамт ирээдүйг чиглэн явахын тулд өөрсдийгөө урамшуулан, аз жаргал өөд тэмүүлэхийг уриалсан билээ.                                                                                                                                  Есүс “биднийг завших гэж биш, биднийг боолчлох гэж биш, харин биднийг чөлөөлөхийн” тулд өөртөө дагуулахыг урьж байна. 
Ариун Эцэг үргэлжлүүлэн, олон залуус өнөөгийн ажилгүйдлийн нөхцөл байдалтай тулгарч буйг шүүмжлэв. Ажилгүй байгаа залуу үеийн алдаа хохиролд бид өөрсдөө буулт хийж чадахгүй. Бид өөрсдийн хүчин чадлаа ашиглах хэрэгтэй, үүний тулд “залуус маань ажлаас төрдөг тэрхүү сүр хүч бүхий баяр хөөрийг” өөр дээрээ мэдрэх боломжтой.
1888 онд Мариагийн үзэгдсэн газарт барисан Ариун Сүмд энэхүү уулзалт цуглаан болсон бөгөөд Пап лам Францис үгээнхээ төгсгөлд Мариагийн залбиралд уриалан дуудсан юм. Тэрээр ийнхүү “урам зориг, итгэл найдвар болон дотно байдлын аян замд” яваа залуусдаа өөрийн адислалаа өргөсөн билээ.           

No comments:

Post a Comment