2014/07/01

Пап лам Францисын уриалгаас

6/30/2014
Есүс минь, бид Тэнгэрбурханыг аав шигээ харин өөрийн хөршөө өөрсөд шигээ хайрлахад минь та тусална уу.

06/29/2014
Гэгээн Петр ба Гэгээн Паул нар Ромын хот болон дэлхий  дахинд, мөргөлийн сүмийг бүхэлд нь адислах болтугай.

06/28/2014
Тэнгэрбурхантай найз нөхөд байна гэдэг нь яг хүүхэд өөрийн эцэг эхтэйгээ ярьж байгаа мэт энгийн байдлаар залбирна гэсэн утгатай.   

06/27/2014
Амьдралын бэрхшээлтэй нүүр тулах үедээ, өөрсдийн итгэл бишрэлд гэрчлэлийг баяр хөөртэйгөөр хадгалах хүч чадлын төлөө Тэнгэрлэг Эзэнээс гуйцгаая.    

06/26/2014

Гэр бүл бол хүмүүний болон нийгмийн хөгжлийг тогтвортой байлгахад зайлшгүй хэрэгцээтэй юм. 

Баярын Миса

Уламжлал ёсоор “Гэгээн Петр болон Гэгээн Паул нарын баяр”-ын өдөр бүх паришийн итгэгч ахан дүүс маань хамтран “Гэгээн Петр ба Паул”-н нэрэмжит Катедрал дээр Магтаал Талархлын Мөргөлөө тэмдэглэдэг уламжлалтай билээ. 6.29ны Баярын мисанд баяр хүргэхээр Солонгос улсад суугаа Нюнсио, ахлах Хамба, эрхэм хүндэт Освалдо Падилла хүрэлцэн ирж Хамба лам Венсэслао Падилла болон бусад лам нарын хамт Миса удирдан, номлол айлдсан билээ. Тэрээр номлолдоо: паришийн баярыг тохиолдуулан бүх хүмүүст, онцгойлон Монгол дахь Католик Шашны тэргүүн, Хамба лам Венсэслао Падиллад баярын мэнд хүргэлээ. Мөн энэ өдөр Пап ламын өдөр болохыг тэмдэглээд, Пап лам Францисын төлөө хамтдаа залбирхыг уриалж байлаа. Пап лам Францис Сайн мэдээ түгээх үйлсдээ дэлхий дахиныг уриалан дуудаж, өөрийн амьдралаар Тэнгэрбурханы хайр энэрлийг үзүүлснээр түүний нэр алдар өндөрт танигдсан юм. Удахгүй Солонгос улсад болох “Азийн Католик Залуучуудын Наадам”-д Пап лам маань хүрэлцэн ирж, оролцох гэж буйг дурдаад, үргэлж түүний төлөө залбирч байхыг сануулсан билээ. Пап лам бол Есүс Христийн бие төлөөлөгч, гэгээн Петрийн залгамжлагч юм. Бид өөрсдийн амьдралдаа Гэгээн Петр ба Гэгээн Паул нарын итгэл бишрэлээс суралцан, үлгэр дууриал авснаар гэм нүглийн боолчлол болоод гуниг гутралын боолчлолоос чөлөөлөгдөж чаддаг. Тиймээс бидний хүсэн хүлээж байдаг мөнхийн аз жаргал бол өөрийн амьдралаараа Есүс Христтэй хамт байх явдал билээ. Ийнхүү Эрхэм хүндэт Нюнсио номлолдоо олон зүйлийг тайлбарлаж, үүний дараа Хамба лам Веснэслао Падилла шинэхэн мэндэлсэн хүүхдэд Ариун Угаал хүртээх ёслол үйлдэн баяр дээр бас дахин баяр нэмсэн юм. Итгэгч ахан дүүстээ зориулж олон шагнал урамшуулал гардуулан, концерт ба өглөөний цай бэлтгэсэн “Гэгээн Петр ба Паул” паришийн итгэгч ахан дүүстээ талархаж байна.       

2014/06/25

“Христийн Туйлын эрдэнэт бие ба цус” баярын миса

Зургадугаар сар бол манай Католик Шашны итгэгч нарын хувьд олон баяр давхацсан чухал өдрүүдээр дүүрэн өнгөрдөг билээ. 6.22ны ням гаригт манай “Гэгээн Мариа Сүм” дээр “Христийн Туйлын эрдэнэт бие ба цус” баярын мисаг тэмдэглэсэн юм. Мисаг фр.Эрнесто болон паришийн ахлах лам фр.Франциско нар удирдаж зөвлөлийн гишүүд маань бүх бэлтгэлийг зохион байгуулсан билээ. фр.Франциско номлолдоо энэхүү Христийн Туйлын эрдэнэт бие ба цусны утга учир болон хүмүүс хэрхэн бие ба цусыг хүндэтгэн үзэж, сургаж ирсэн талаар дэлгэрэнгүй тайлбарласан юм. Бид энэхүү ариун нандин бие ба цусыг хүндэтгэн үзэж, хүлээн авснаар зөвхөн Тэнгэрбурханы тааллын дагуу зөвт байдалд зориулах ёстой болохыг олон жишээгээр тайлбарлаж, номлосон билээ. Мөн Мисаны үеэр Солонгос улсаас Монголд хүрэлцэн ирсэн оюутнууд маань бид бүхэнд зориулан саш сайхан дуу дуулж өгсөнд бүгд баяртай байлаа. Тэд нар Монголд байх хугацаандаа сүмийн засварын олон янзын ажилд ихээхэн тус нэмэр оруулсанд бүх итгэгчдийн өмнөөс талархаж буйгаа илэрхийлж байна. Мөн Мисаны сүүлд Аманда эгч маань маш сонирхолтой түүх ярьж өгөн, сүмийн зөвлөлөөс итгэгчиддээ хандаж сайн санааны үйлсд зориулан хандив өргөхийг уриалсан билээ. Баярын мисандаа хүрэлцэн ирж, идэвхитэй оролцсон бүх итгэгч нартаа талархаж байна.      

2014/06/24

"Гэгээн Мариа Сүм"-ийн мэдээллийн булан

Миса бэлтгэх хуваарь
2014.06.22нд /10:30/     “Зөвлөлийн гишүүд”
2014.06.29нд /10:30/     “Зуунмод" бүлгэм

Эзэний өдрийн Мисандаа хүрэлцэн ирсэн бүх итгэгчиддээ баярлалаа..


  • 6.25ны  лхагва гаригт Миса 10:00 цагт сүм дээр,  оройн  Миса "Зуун мод"-д тус тус болно.
  • 6.29нд  "Гэгээн Петр ба Паул" паришийн баярын өдөрт зориулан Катедралд бүх  паришийн хамтарсан Миса болно. Автобус өглөө 10:00 цагт сүмээс хөдөлнө. жич: Спортийн тэмцээнд оролцсон ахан дүүс 29ны Мисандаа идэвхитэй оролцоно уу. 
  • 29ны өглөө Мисанд сууж амжаагүй ахан дүүс  "Гэгээн Мариа Сүм" дээр  орой 17:00   цагт болох Мисандаа ирнэ үү.
  • 7.13нд "Хээрийн Миса" болон "Бэсрэг Наадам" байгаа тул та бүхэн идэвхитэй оролцож, сайхан наадаарай. Ялангуяа ирээгүй удаж байгаа ахан дүүсээ урьж байна.
  • Баптизм хүртсэн бүх ахан дүүсийг долоо хоног бүрийн Мисаны дараа болдог "Библи хуваалцах бүлэг"-т урьж байна.  
  • Ирэх долоо хоногийн Миса бэлтгэх хариуцлагатай, Зуун мод бүлгэмийн ахан дүүс та   бүхэндээ амжилт хүсэж байна.

Энэ долоо хоногийн Мисаны уншлага болон айлдал 2014.06.22 - 2014.06.29


1-р уншлага
Дуулал
Айлдал
Даваа
Хаадын дээд  177:5-8,13
Дуулал 60
Маттай 7:1-5
Мягмар
Исаиа 49:1-6
Дуулал  139
Лук 1:57-66,80
Лхагва
Хаадын дэд 22:8,13,23
Дуулал  119
Матай  7:15-20
Пүрэв
Хаадын дэд 24:8-17
Дуулал  79
Матай  7:21-29
Баасан
Хаадын дэд 7:6-11
Дуулал  103
Матай 11:25-30
Бямба
Исаиа 61:9-11
Дуулал  74
Лук  2:41-51
Ням
Үйлс  12:1-112-р унш 2Тимот 4:6- 8,17-18
Дуулал 34
Матай  16:13-19

Та бүхэн "Гэгээн Мариа Сүм"-н цахим хуудстай танилцаж, мэдээлэл болон номлол сонсоно уу.
http://gegeenmariasum.wix.com/gegeenmariasum
http://gegeenmariasum.blogspot.com/

Пап лам Францисын уриалгаас

06/23/2014
Ойрхи Дорнодын Христчин хамт олны төлөө залбирцгаая. Тэд Христийн шашинтны төрсөн газар нутагтаа үргэлжлүүлэн амьдрах болтугай.

06/20/2014
Зовлон шаналал нүүрлэсэн үед хайхрамжгүй байдал гаргах явдал нь маш их тохиолддог. Бид буяны үйлсийг бодит хэрэг болгосноор энэхүү хайхрамжгүй байдлыг даван гарах болтугай.     
      
06/19/2014
Хэзээ ч итгэл найдвараа алдах шалтгаан байхгүй. Есүс бидэнд хэлэхдээ “Би ертөнцийн төгсгөл хүртэл та нартай хамт байна” хэмээсэн билээ.

06/17/2014
Бид заримдаа ахмад настнуудаа орхигдуулах явдал гардаг, гэтэл тэд бол үнэт эрдэнэ билээ: тэднийг орхигдуулах явдал нь шударга бус явдал бөгөөд нөхөж барамгүй алдаа юм.    

06/16/2014
Тэнгэрлэг Эзэн маань энэхүү хямралын цаг үед амьдарч буй гэр бүлүүдийг адислаж, тэднийг хүчирхэгжүүлэх болтугай.  

Пап лам Францисын Номлол

Пап лам Францис баасан гаригт, бидний зүрх сэтгэлийг хатууруулж, хэзээ ч жинхэнэ аз жаргалыг авч ирдэггүй тэрхүү мөнгө, нэр хүнд ба хүч чадалд сэтгэл татагдах байдлаас сэрэмжлүүлэв. Хөршөө хайрлах ба Тэнгэрбурханд сүсэглэн бишрэх явдал бол зүрх сэтгэлийг маань баярлуулдаг, жинхэнэ үнэт эрдэнэ билээ. Гэгээн Мартагийн өргөөнд болсон Массны үеэр Пап лам ийнхүү хэлжээ.                                                                                   Пап лам Францисын номлол нь тухайн өдрийн айлдал болох: дэлхий дээр өөртөө зориулан эд баялгийг бүү авч үлд хэмээн Есүсийн шавь нартаа хэлсэн уншлага дээр тулгуурласан байв. Энэ дэлхий дэх эд баялгийн хамгийн эхэнд ордог мөнгө нь хөрөнгийн зах зээл дэх дур хүсэл болон хулгайчдаас үүдэлтэй эрсдэлд хүргэдэг юм. Мөнгө бол өөрсдийгөө болон гэр бүлээ дэмжихэд шаардагддаг, харин байнга л эд баялгаа нэмэгдүүлэх арга зам хайдаг хүмүүс эцэст нь өөрийн зүрх сэтгэлээ алддаг болохыг тэрээр сэрэмжлүүлсэн билээ.         Өөр нэг дэлхийн эд баялаг бол, өөрийн залбирал ба хувь хандиваар томоохон шоу үзүүлэн, ердөө Есүсийн өдрийн хуурамч дүр үзүүлж, үргэлж бусдын анхаарал татахыг хичээдэг тэдгээр хүмүүсийн нэр хүнд болон бардам зангийн талаар Пап лам ярьсан билээ.  Хэрэв чи эдгээр эд баялгийг эрэлхийлдэг бол зүрх сэтгэл чинь гинжлэгдэх болно, гэтэл Есүс бидний зүрх сэтгэлийг чөлөөлхийг хүсэж байна, хэмээн Пап лам Францис хэлэв. Харин хайр, тэвчээр, бусдад үйлчлэх болон Тэнгэрбурханд сүсэглэн биширдэг энэхүү тэнгэрлэг эд баялгийг л зөвхөн эрэлхийлвэл бидний зүрх сэтгэл чөлөөлөгдөж чадна. Эдгээр эд баялагууд нь Пап ламын хэлсэнчлэн сайжруулагч сайн дарстай адил, биднийг эрх чөлөөтэй бас гэгээлэг зүрх сэтгэлд хөтлөх болно. Тэрээр төгсгөлд нь дэлхийн эд баялгийн боолчлолоос зүрх сэтгэлээ салган чөлөөлж чадах оюун санааны хэрсүү ухааны төлөө залбирч байна, тэгснээр бид Тэнгэрбурханы хүүхдүүдийн адил амьдарч, жинхэнэ баяр хөөр ба эрх чөлөөг мэдэх болтугай хэмээн залбирсан билээ.          

2014/06/17

Пап Лам Францисын уриалгаас

06/16/2014
Тэнгэрлэг Эзэн маань гэр бүлийг адислаж, ялангуяа энэхүү хямралын цаг үед тэднийг хүчирхэгжүүлэх болтугай.  

06/14/2014
Бидэнд биечлэн нөлөөлдөггүй зовлон шаналалыг бид мартах эрсдэлтэй байдаг. Бид үүнд хариу өгөн, Сири дэх энх тайвны төлөө залбирах болтугай.  

06/13/2014
Бид Ариун Сүнсийг сөрөн зогсох бус харин түүнийг бидний амьрал дотор ажиллахыг зөвшөөрөх болтугай. Тэгснээр Ариун Сүнс биднийг, Шашныг болон дэлхийг шинэчлэх болно.     

06/12/2014
Би жинхэнэ ахан дүүсийн зүрх сэтгэлээр тоглодог, гайхамшигтай Дэлхийн Аваргын тэмцээн болохыг хүн бүрт хүсэн ерөөж байна.      

06/10/2014

Бэлгийн хүчирхийллийн дарамтанд хэлмэгдэгсэд, болон энэхүү гэмт хэргийг төгсгөхөөр ажиллаж буй бүх хүмүүсийн төлөө залбирцгаая.